Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Н.Энхбаярын гэрийг нэгжсэн нь Т.Билэгтийн хэрэгтэй холбоотой юу
АТГ-ын мөрдөн байцаагчид ялтан Н.Энхбаярын гэрт уржигдар нэгжлэг хийж цаасан хайрцаг бүхий баримт бичиг авч явсан тухай хэвлэл мэдээллээр шуугиж байна. Мөн дан ганц Н.Энхбаярын гэрт орж О.Цолмон ахайтанг айлгасан юм бус Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугарын хадам Төмөр, О.Цолмонгийн дүү О.Мичидийнд ч нэгжлэг хийж түүний хүүг нь баривчилж саатуулаад буй. Энэ нь интерполоор хайгдаж байгаад эх орондоо ирж, ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид залраад буй НИТХ-ын дарга асан Т.Билэгттэй холбоотойгоор хийсэн ажил байхыг үгүйсгэхгүй гэж улс төрийн хүрээнийхэн төдийгүй хэвлэлийн тоймчид таамаглаж байна.
Үнэндээ тийм байх магадлалтай. Наадмын өмнөхөн НИТХ-ын дарга асан Т.Билэгт анхны мэдүүлгээ өглөө гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Тэгэхээр түүний мэдүүлгээс үндэслэн Н.Энхбаярын гэрт нуусан “чухал” материалыг авах шаардлага хуулийнханд тулгарсан байхыг үгүйсгэхгүй юм. Гэхдээ тэр материал юу вэ гэдэг нь одоо хэр нь тодорхойгүй байна. Харин хэвлэлийнхэн бол янз бүрийн таамаг дэвшүүлсээр...
Тухайлбал, МАХН-ын дарга Н.Энхбаяр албадан баривчлагдсаныхаа дараа 2008 оны долдугаар сарын үймээн, энэ үймээнээр амь насаа алдсан таван залуугийн хэрэгтэй холбоотойгоор 300 гаруй хуудас материал дэлгэнэ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр ярьсан хурлын протокол зэргийг олон нийтэд ил болгоно гэх мэтийн зүйл ярьж байсан удаатай. Тиймээс тэр хэрэгтэй холбоотой материал байж болзошгүй гэх таамаг дэвшүүлж байгаа юм. Гэхдээ энэ хэргийг харьяаллынхаа хувьд АТГ шалгаагүй болохоор тэр АТГ-ын мөрдөн байцаагчдын авч явсан цаасан хайрцаг бүхий баримт бичиг өөр зүйл байж мэдэх. Магадгүй тоймчдын таамаглаж байгаа шиг Т.Билэгтийн мэдүүлэгтэй холбоотой, цаашлаад “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сонины байрны хувьчлалтай холбоотой баримт бичиг олсон байхыг үгүйсгэхгүй.
Мөн энэ үйл явдалтай зэрэгцэн Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг саатуулсан тухай мэдээлэл хэвлэлээр гарсан нь санаандгүй зүйл лав биш. Түүнийг Н.Энхбаяр нарын хэрэгт холбогдуулан шалгаж байгааг ч үгүйсгэхгүй учиргүй. Учир нь, Ч.Ганзориг бол хуучнаар МАХН-ыг Н.Энхбаяр толгойлж, Засгийн эрх барьж байх үед Үйлдвэр худалдааны сайдаар ажиллаж байсан. Мөн Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад ГОК-ийн захирлаар томилогдсон. Төөрсөөр төөрсөөр төрөлдөө гэгчээр Ч.Ганзоригийг шалгах болсон шалтгааныг Н.Энхбаярт хамаатуулж болох юм. Гэхдээ мөн л эргэлзээ төрүүлсэн зүйл байна. Н.Энхбаяр нарт холбогдох хэргийг шалгах үед Ч.Ганзориг хэрэгт холбогдоогүй. Тэгэхээр шинэ төрлийн гэмт хэргийн сэжүүрийг АТГ-ынхан атгав уу гэсэн хар ч төрж байна.
Н.Энхбаярын гэрийг нэгжсэн, ГОК-ийн захирал асан Ч.Ганзоригийг шалгах болсон шалтгаан нь экс ерөнхийлөгчтэй холбоотой юу гэдгийг АТГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад, “Н.Энхбаярын гэрийг нэгжсэн нь прокурорын байгууллагын зөвшөөрөлтэйгээр хийсэн. Өөрөөр хэлбэл, өчигдөр /уржигдар/-ын болсон үйл явдал бол бүх зүйл хуулийн дагуу болж өнгөрсөн. Нэгжлэг хийсэн нь Н.Энхбаяр нарт холбогдох хэргийн тусгаарласан хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа үйлдэл” гэсэн тайлбарыг өгсөн юм. Харин Ч.Ганзоригт холбогдох хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүйг тэрээр хэлсэн. Гэхдээ бүх зүйл ойрын хугацаанд тодорхой болох байх гэдгийг ч тэрээр өгүүлнэ билээ.
Н.Энхбаяр нарт холбогдох хэргээс НИТХ-ын дарга асан Т.Билэгт, Н.Болормаа, УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр нарыг хэргийг тусгаарласан. Тэгэхээр цагдан хорих төвд саатуулагдаж байгаа Т.Билэгтэд холбоотой хэргээр Н.Энхбаярын гэрийг нэгжсэн болж таарах нь. Ямартай ч аалзны төр шиг болсон авилгын хэргийн сэжүүр энэ мэтээр илэрсээр байна.
АТГ-ын мөрдөн байцаагчид ялтан Н.Энхбаярын гэрт уржигдар нэгжлэг хийж цаасан хайрцаг бүхий баримт бичиг авч явсан тухай хэвлэл мэдээллээр шуугиж байна. Мөн дан ганц Н.Энхбаярын гэрт орж О.Цолмон ахайтанг айлгасан юм бус Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугарын хадам Төмөр, О.Цолмонгийн дүү О.Мичидийнд ч нэгжлэг хийж түүний хүүг нь баривчилж саатуулаад буй. Энэ нь интерполоор хайгдаж байгаад эх орондоо ирж, ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид залраад буй НИТХ-ын дарга асан Т.Билэгттэй холбоотойгоор хийсэн ажил байхыг үгүйсгэхгүй гэж улс төрийн хүрээнийхэн төдийгүй хэвлэлийн тоймчид таамаглаж байна.Үнэндээ тийм байх магадлалтай. Наадмын өмнөхөн НИТХ-ын дарга асан Т.Билэгт анхны мэдүүлгээ өглөө гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Тэгэхээр түүний мэдүүлгээс үндэслэн Н.Энхбаярын гэрт нуусан “чухал” материалыг авах шаардлага хуулийнханд тулгарсан байхыг үгүйсгэхгүй юм. Гэхдээ тэр материал юу вэ гэдэг нь одоо хэр нь тодорхойгүй байна. Харин хэвлэлийнхэн бол янз бүрийн таамаг дэвшүүлсээр...
Тухайлбал, МАХН-ын дарга Н.Энхбаяр албадан баривчлагдсаныхаа дараа 2008 оны долдугаар сарын үймээн, энэ үймээнээр амь насаа алдсан таван залуугийн хэрэгтэй холбоотойгоор 300 гаруй хуудас материал дэлгэнэ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр ярьсан хурлын протокол зэргийг олон нийтэд ил болгоно гэх мэтийн зүйл ярьж байсан удаатай. Тиймээс тэр хэрэгтэй холбоотой материал байж болзошгүй гэх таамаг дэвшүүлж байгаа юм. Гэхдээ энэ хэргийг харьяаллынхаа хувьд АТГ шалгаагүй болохоор тэр АТГ-ын мөрдөн байцаагчдын авч явсан цаасан хайрцаг бүхий баримт бичиг өөр зүйл байж мэдэх. Магадгүй тоймчдын таамаглаж байгаа шиг Т.Билэгтийн мэдүүлэгтэй холбоотой, цаашлаад “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сонины байрны хувьчлалтай холбоотой баримт бичиг олсон байхыг үгүйсгэхгүй.
Мөн энэ үйл явдалтай зэрэгцэн Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг саатуулсан тухай мэдээлэл хэвлэлээр гарсан нь санаандгүй зүйл лав биш. Түүнийг Н.Энхбаяр нарын хэрэгт холбогдуулан шалгаж байгааг ч үгүйсгэхгүй учиргүй. Учир нь, Ч.Ганзориг бол хуучнаар МАХН-ыг Н.Энхбаяр толгойлж, Засгийн эрх барьж байх үед Үйлдвэр худалдааны сайдаар ажиллаж байсан. Мөн Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад ГОК-ийн захирлаар томилогдсон. Төөрсөөр төөрсөөр төрөлдөө гэгчээр Ч.Ганзоригийг шалгах болсон шалтгааныг Н.Энхбаярт хамаатуулж болох юм. Гэхдээ мөн л эргэлзээ төрүүлсэн зүйл байна. Н.Энхбаяр нарт холбогдох хэргийг шалгах үед Ч.Ганзориг хэрэгт холбогдоогүй. Тэгэхээр шинэ төрлийн гэмт хэргийн сэжүүрийг АТГ-ынхан атгав уу гэсэн хар ч төрж байна.
Н.Энхбаярын гэрийг нэгжсэн, ГОК-ийн захирал асан Ч.Ганзоригийг шалгах болсон шалтгаан нь экс ерөнхийлөгчтэй холбоотой юу гэдгийг АТГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад, “Н.Энхбаярын гэрийг нэгжсэн нь прокурорын байгууллагын зөвшөөрөлтэйгээр хийсэн. Өөрөөр хэлбэл, өчигдөр /уржигдар/-ын болсон үйл явдал бол бүх зүйл хуулийн дагуу болж өнгөрсөн. Нэгжлэг хийсэн нь Н.Энхбаяр нарт холбогдох хэргийн тусгаарласан хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа үйлдэл” гэсэн тайлбарыг өгсөн юм. Харин Ч.Ганзоригт холбогдох хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүйг тэрээр хэлсэн. Гэхдээ бүх зүйл ойрын хугацаанд тодорхой болох байх гэдгийг ч тэрээр өгүүлнэ билээ.
Н.Энхбаяр нарт холбогдох хэргээс НИТХ-ын дарга асан Т.Билэгт, Н.Болормаа, УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр нарыг хэргийг тусгаарласан. Тэгэхээр цагдан хорих төвд саатуулагдаж байгаа Т.Билэгтэд холбоотой хэргээр Н.Энхбаярын гэрийг нэгжсэн болж таарах нь. Ямартай ч аалзны төр шиг болсон авилгын хэргийн сэжүүр энэ мэтээр илэрсээр байна.
Д.Намнан
0 Сэтгэгдэл
























