Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Ц.ДАВААСҮРЭН: МАНАЙ УЛС МӨНГӨТЭЙ Ч, ЭМХ ЗАМБАРААГҮЙ АЙЛ ЮМ
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.
-УИХ-ын хаврын чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо хэр ачаалалтай ажиллав?
-Хуулийн дагуу төлөвлөгдсөн ажлуудаа хийсэн. Тухайлбал, 2012 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж, 2014-2016 оны төсвийн төсөөлөл зэргийг хуулийн хугацаанд нь хэлэлцэж батлууллаа. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Төсвийн тухай хууль шинээр хэрэгжиж байгаа учраас харьцангуй ачаалалтай ажилласан. Мөн цаашид Их хурлын төсөв хэлэлцэн батлахад бүтэц, үйл ажиллагааг нь сайжруулах үүднээс УИХ-ын дэргэд Төсвийн алба байгуулахаар хуулийн төсөл боловсруулж өргөн мэдүүллээ. Цаашид УИХ төсвөө зангидаж, бүхий л тооцоо судалгаагаа өөрсдөө хийдэг болох юм. Өмнө нь тооцоо судалгаа хийхдээ Засгийн газрыг оролцуулдаг байсан. УИХ төсөв хэлэлцэх чадавхиа өөрсдөө бүрдүүлж, төсвийг жинхэнэ утгаар нь хэлэлцдэг болно. Энэ мэт ажлын бэлтгэлийг бид хаврын чуулганы хугацаанд хийлээ.
-АН олон суудал авсан учраас аливаа хуулиудыг хүчилж баталж байна гэж их ярих болжээ. Энэ нь нөгөөтэйгүүр түүхий хууль гарах нөхцөл болж байна гэлцэх нь ч бий?
-Энэ удаагийн парламент олонхигүй Их хурал юм. Олон суудал авсан нь АН. УИХ-ын үйл ажиллагаанд намын бүлгүүдийн оролцоо хэт их учраас ард түмний төлөөллийн үүрэг хэрэгжихээс өмнүүр орж ирсэн дутагдал бий. УИХ нь ард түмэн төлөөллөөрөө дамжуулж төрийн эрх барих ёстой гэдгийг л хэрэгжүүлж байгаа төрийн дээд байгууллага шүү дээ. Гэтэл дундаас нь намын бүлгүүд оролцож, энэ хуулийг цааш явуулна, үүнийг явуулахгүй хэмээн заримыг нь бараг уншихгүй гар өргөж байна. УИХ-аар батлагдан гарсан энэ хуулиуд эргээд амьдрал дээр сөрөг нөлөөтэй. Тиймээс хуулийн төслүүдээ маш чамбай хэлэлцэж байх ёстой. Тэгэхгүй бол иргэдэд хортой. Тийм зүйлүүд ч ажиглагдаж байна. Маш олон хуулийг тулгаж оруулж ирээд “дэмж л дээ” гээд хоорондоо хэрэлдээд явж байна. Кнопоор шийддэг явдлыг зогсоохоор төлөвлөж байгаа. Ирэх жилийн УИХ-ын төсөвт зөвхөн хурууны хээнд танигдаж ажилладаг товчлуурыг авахаар хөрөнгө мөнгийг нь суулгахаар тогтсон. Ганц жишээ дурдахад, ирэх жилүүдэд Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг хэлэлцэж байхад хуралдааны танхимд есхөн гишүүн сууж байсан шүү дээ.
-Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэгт та ажилласан. Уг хуульд Ерөнхийлөгч хориг тавилаа. Та бүхэн мэргэжлийн байгууллагуудаас санал дүгнэлт аваагүй юм уу?
-Хугацааны хувьд давчуу байсан байж магадгүй. Зарим нэг хүнээс асууж тодруулсан. Би уяач хүнийхээ хувьд өвөл морь уралдахыг хориглоё гэсэн санал гаргаж байв. Ямар ч хууль батлагдаж гарлаа ч шүүмжлэл дагуулдаг. Бүх хуулийг хоёр гараа өргөөд батална гэж байдаггүй. Тэр утгаараа санал гомдол гарсан байх. Гэхдээ үнэхээр амьдралд нийцэхгүй байвал цаг хугацаа алдахгүй засч залруулдаг л байх ёстой.
-”Монголросцветмет нэгдэл” УИХ-д суугаа бие даагч гишүүдийн хамаатан садангаар дүүрлээ гэсэн яриа гарсан байна. Танай дүү нар тус нэгдэлд ажилладаг юм уу?
-Би хоёр дүүтэй. Эхээс гурвуулаа. Дүү нар маань Хөвсгөлд ажиллаж, амьдардаг. Миний хоёр дүүг Гаалийн болон Татварын ерөнхий газрын дэд даргаар томилогдсон гэж яриад байгаа. Дээрх албан тушаалд байгаа хүмүүсийг очиж шалгаж болно шүү дээ. Хамаатан садангаас маань ч тэнд ажилладаг хүмүүс байхгүй. Зарим хүн бүр гүтгэх зүйл олдохгүй болохоор “Тэдний хамаатан Ц.Даваасүрэн гишүүний эхнэртэй нь хамт ажилладаг юм билээ” гэж хүртэл ярьж байна. Гүтгэлэг хэрээс хэтэрч байгаа. Монголросцветмет нэгдлийн дэд даргаар Х.Болорчулуун гишүүний дүү томилогдсон нь үнэн. Тэр үнэхээр өндөр боловсролтой залуу шүү дээ. Эхээс 12-уулаа гэсэн. Өнчин өрөөсөн өссөн хүүхдүүд. Нэг дүү нь амьдралтай залгаж байхад ах нь гишүүн болчихлоо чи болиорой гэж хэлж болохгүй биз дээ. Тийм л зүйл болсон байх. Энэ гүтгэлгэд нэг хорон санаа агуулагдаад байгаа юм. Ийм худал мэдээлэл тараачихаар би бүгдэд нь тийм биш гэж залруулж чадахгүй. Улс төрийн зорилгоор ийм зүйл явуулж байгаа байх. Гаалийн, Татварын болон Иргэний нисэхийн ерөнхий газрын дэд дарга миний дүү байвал би ёс суртахууны хариуцлага хүлээе гэж олон удаа хэлсэн. Өнөөг хүртэл энэ асуудлын үнэн худлыг тодруулах гээд явж байгаа хүн алга. Тэгсэн хэр нь худал мэдээлэл тараагаад байх юм.
-Энэ удаагийн УИХ-аар батлагдан гарч байгаа төсөв, эдийн засгийн тухай хуулиуд цоорхойгүй батлагдаж чадаж байна уу. Мөнгө угаах терроризмтэй тэмцэх тухай хуулийг энэ чиглэлийн мэргэжилтнүүд ихээхэн шүүмжилж байсан.
-Мөнгө угаах терроризмтэй тэмцэх тухай хуулийг батлахад гадаад орчны шахалт байсан. Өөрөөр хэлбэл, зургадугаар сарын 1-нээс өмнө энэ чиглэлийн хууль эрхзүйн орчноо сайжруулахгүй бол Монгол Улсыг хар дансанд оруулах, авлигатай тэмцэхгүй байгаа улсын тоонд багтаана гэсэн юм билээ. Уг хуульд долоон жилийн өмнө банкаар дамжуулан хийсэн 20 сая төгрөгийн сэжигтэй гүйлгээг хянахыг хэвээр нь үлдээсэн. Би уг хуулийг батлах гэж байхад “Долоон жилийн өмнөхтэй харьцуулахад инфляц нэмэгдсэн. Энэ маш бага тоо. Тиймээс дүнгээ эргэж харах ёстой” гэж хэлж байлаа. Бүгдийг хянана гээд байвал бэлэн мөнгөөр гүйлгээ хийх буюу хар эдийн засаг өсдөг. Манайхан бэлэн мөнгөөр маш их тооцоо хийдэг болсон. Тэр бүхэн үүнтэй холбоотой. Бэлэн мөнгөний далд эдийн засаг буурахгүй байгаа учраас болгоомжтой хандах ёстойг хэлж байсан. Манайх эдийн засаг тогтворжсон орон биш шүү дээ. Тиймээс хөгжилтэй орны шахалтанд заавал орох албагүй.
-Төсөв эдийн засагтай холбоотой энэ мэт хуулиуд манайд мөрдөгддөггүй юм биш үү. Ё.Отгонбаяр гишүүний эхнэр болон мөнгө угаасан бусад хэрэг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд илрээгүй. Хэрэв дээрх хууль мөрдөгдөж байсан бол аль хэдийнэ илэрчихсэн байх байсан биз дээ.
-Энд нэг л шалтгаан бий. Улс төрийн учир шалтгаантай биш бол ямар ч гэмт хэрэг дарагддаг. Улс төр болоод ирэхээрээ гэмт хэрэг рүү ордог юм. МИАТ-ийн хуучин удирдлагуудтай холбоотой хэргийн адил төрлийн гэмт хэрэг илрээгүй байж л байна шүү дээ. Энэ хэргийг саяхан зарлаад байсан. Тэр нь таг чиг байна. Нэг хүн барьж хорилоо гэдгээс өөр мэдээлэл дуулдахгүй л байгаа биз дээ. Гэтэл зарим нэг гэмт хэрэг нь бараг нотлогдоогүй шахуу байхад таамаглал дэвшүүлээд шуугиад байдаг. Үүнээс илүү ноцтой гэмт хэрэг хэрнээ чимээ аниргүй байгаад байх юм. Энэ мэт зүйл ажиглагдаж байгаа. Гэмт хэргийг илрүүлнэ гэдэг цагдаа хүчний байгууллага нэмж байгуулж, олон хууль баталснаар шийддэггүй. Гагцхүү хүний тархийг өөрчлөх ёстой. Боловсролтой, өндөр соёлтой хүн хулгай хийхгүй. Ажилтай, орлоготой, амьдрал нь жигдэрсэн байдаг. Гэмт хэрэгтэй тэмцье гэвэл иргэдээ боловсрол мэдлэгээр торд. Олон байгууллага байгуулж мөнгө үрээд хэрэггүй.
-1960 оноос хойш төрсөн хүмүүст нэрийн данс нээсэн. Улмаар тэднийг тэтгэвэрт гарахад хэрэгтэй гэж үзэн дансанд нь мөнгөн хуримтлал бий болгох тухай хуульчилж өгсөн. Гэтэл уг дансанд одоо ямар ч мөнгө байхгүй гэж байна лээ. Тэтгэврийн сангийн дансаар дамжуулан мөнгө угаасан юм биш үү. Нөгөөтэйгүүр манайх ийм олон төрлийн сантай байх хэрэгтэй юм уу?
-Нийгмийн даатгалын сан байх ёстой. Хүн нийгмийн даатгалын шимтгэлээ төлж, ирээдүйнхээ хуримтлалыг бий болгож байгаа. Түүнийг ямар менежмент хийж, авч явж байгаа нь чухал. Одоо уг сан ямар байгааг би мэдэхгүй. Гэхдээ хуримтлалын хувьд асуудал бий. Улс нийгмийн даатгалын санд том өртэй байгаа.
-Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод дутуу зүйл байна гэж та хэлж байсан. Занар олборлох талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Монгол Улс хоёр хөршөөсөө эдийн засгийн хувьд хараат бус байх ёстой. Одоо манайхан ОХУ-аас хоёр зүйлээр хараат байна. Энэ нь түлш шатахуун, эрчим хүч. Үүнийг шийдэх зүйл нь занар, түүхий нүүрс. Хоёр жилийн өмнө дизель түлшийг хаахад ямар нөхцөл байдал үүссэн билээ дээ. Манайхтай адил ийм байдалд Эстони улс ороод гарцаа занараас олсон байдаг юм. Тус улс ОХУ-аас шатахууны хувьд хараат байсан. Гадаадын жишээ гэсээр байгаад Эгийн голын усан цахилгаан станцын төслийг байхгүй болгосон. Өөрөөр хэлбэл, Эгийн голыг сүйтгэх гэж байна гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсаар байгаад уг төсөл хэрэгжээгүй. Энэ төслийг хэрэгжүүлээгүй учраас манайх эрчим хүчний хараат хэвээр үлдсэн юм. Уг станц баригдсан бол бид эрчим хүчээ дотооддоо үйлдвэрлэх боломжтой болох байсан. Нүүрсээр ажилладаг дулааны станц асуудлыг шийдэхгүй. Усан цахилгаан станц шийддэг юм. Учир нь усан цахилгаан станц кноп дараад асдаг бол нүүрснийхийг 6-8 цаг галладаг. Нэг жишээ дурдахад, өвөлд ТЭЦ-IV өдөрт 100 вагон нүүрс түлдэг. Тэгэхээр тэр том зуухыг галлахын тулд вагон вагоноор нь нүүрс түлж 6-8 цаг галлаж байж эрчим хүч үйлдвэрлэх нь. Тэр хооронд хот хөлдчихнө. Харин усан цахилгаан станцын кнопыг дарахад л турбо нь эргэх жишээтэй. Манайх хэчнээн өндөр хүчин чадалтай нүүрсний станц барилаа ч хойд хөршөөс хараат хэвээрээ л байна.
-Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн байгууллагын хуулиудыг УИХ-ын хаврын чуулганы төгсгөлд баталлаа. Энэ хуулиуд мөрдөгдсөнөөр бид авлигаас ангижирч чадах болов уу?
-Гэмт хэргийг хязгаарлах олон байгууллага, хууль гарснаар хэрэг буурахгүй. Хүний тархийг өөрчилье гэдгийг дахин хэлье. Сингапур шиг өндөр боловсрол эзэмшүүлдэг болъё л доо. Манайд тийм хэмжээний мөнгө бий шүү дээ. Хүчээр цагдаж хорих нь тодорхой нөлөөтэй ч бүрмөсөн цэвэрлэж чадахгүй. Амьдралтай, орлоготой хүн авлига авахгүй. Хүчний байгууллагуудад ажиллаж байгаа прокурор, мөрдөн байцаагчийн амьдралыг төр шийдээд өгчих хэрэгтэй. Гэхдээ тэд ёс зүйтэй байх ёстой. Шуналтай хүний шунал хэзээ ч барагддаггүй юм. Тэд эхлээд орон гэрээ сайжруулъя гэнэ, дараа нь машин, түүний дараа онгоцтой болъё гээд үргэлжлүүлээд л байдаг. Үүнийг төр хязгаарлаж явахгүй бол бас болохгүй.
-Гадаадын хөрөнгө оруулалтыг эргүүлж татахын тулд бид одоо юу хийх ёстой вэ. Дэлхийн зах зээл дээр нүүрс, зэс, алтны ханш унасан нь хөрөнгө оруулалт буурах шалтгаан боллоо гэж тайлбарлаад байгаа нь өрөөсгөл юм шиг санагддаг.
-Манай улсыг нэг өрх гэж үзвэл мөнгөтэй, тэгсэн хэрнээ маш эмх замбараагүй айл харагдана. Бүх зүйл нь хутгалдаад, хэнтэй ярих ёстой нь мэдэгдэхгүй. Юу хийх гэж байгаа нь бүдэг бадаг. Өөрөөр хэлбэл, гадаадын хөрөнгө оруулагчдад тавих манай бодлого, төлөвлөлт тодорхой бус байна. Тиймээс тухайн хөрөнгө оруулагч мөнгөө авчирч хийхэд эрсдэлтэй байна шүү дээ. Гэр орон нь цэмцгэр, толигор, бүх зүйл нь эмх цэгцтэй, ахас ихэсээ хүндэлдэг, харахад бүх зүйл нь ойлгомжтой айл өрх шиг байвал хүн мөнгөө нийлүүлнэ. Гэтэл мөнгө зээлчихвэл аваад алга болчих юм биш байгаа гэсэн хардлага төрүүлээд байгаагаа манайхан мэдэхгүй юм. Бид гадаадынханд ойлгомжгүй байгаа учраас хөрөнгө оруулахгүй байна. Энэ мэт байдал нь хэсэг хүмүүсийг төрийн баялгаар дураараа дургихад нөлөөлөх боллоо. Нэг хэсэг нь хагартлаа баяжаад нөгөө нь ядуурч байна шүү дээ. Өнөөдөр Монголын амьдралыг хар л даа.
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.-УИХ-ын хаврын чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо хэр ачаалалтай ажиллав?

С.Батзаяа
0 Сэтгэгдэл
иргэн Чинзориг
Маш зөв энэ Ц.Даваасүрэн шиг хүмүүс төрд олон болоосой Дүү нар нь энгийн иргэд хөвсгөлд байдаг юм Нам нь хавчаад нэр дэвшүүлээгүй байхад бие даагаад л гараад ирсэн хүн яриаг нь сайн сонсоорой зөв л юм яридаг хийх гэж ч оролддог би болон мөрөнчүүд таныг дэмждэг шүү тууштай байгаарай амжилт хүсье
2013.07.23