Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
АРВАННЭГДҮГЭЭР САРД БҮХ ЗАМАА АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Энэ онд зургаан аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбохоор болсон. Уг ажлын хүрээнд Улаанбаатар-Баянхонгор чиглэлийн замын ажил дууссан бол бусад аймгийг нийслэлтэй холбох ажил төлөвлөгөөний дагуу явагдаж буй аж.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг зүүн чиглэлийн буюу Улаанбаатар-Чойбалсангийн чиглэлийн замын ажлын явцтай танилцаж, үүрэг даалгавар өглөө. Өндөрхаанаас Чойбалсан хүртэл 288 км замд зургаан компани гүйцэтгэчээр ажиллаж буй бөгөөд ажлын явц 33 хувьтай явж байгаа гэнэ. Хур бороо ихтэй байгаа нь зам барилгын ажилд хүндрэл учруулж байгаа ч гүйцэтгэгч компаниуд гурван ээлжээр ажиллах хүчээ зохион байгуулан өдөр шөнөгүй ажиллаж буй гэсэн.
Зургаан аймгийн төвийг хатуу хучилттай авто замаар холбох ажилд гүйцэтгэгчээр ажиллаж байгаа компаниудтай ажлаа чанаргүй гүйцэтгэсэн буюу хугацаанд нь дуусгаагүй тохиолдолд ирэх жил дахин ажил олгохгүй нөхцөлтэйгээр гэрээ байгуулан ажиллаж байгаа юм. Өндөрхаан-Чойбалсангийн чиглэлийн автозамд “Насны зам”, “Хансуун зам”, “Гашууны гол” зэрэг компани ажиллаж байгаа бөгөөд замын ажлыг олон компанид хувааж өгсөн нь гүйцэтгэлд сайнаар нөлөөлж байгааг зөвлөх компанийн удирдлагууд хэлж байлаа.  Хөгжлийн банкаар дамжуулан хийж байгаа замын ажлын санхүүжилтэд ямар нэгэн саад байхгүй. Мөнгө санхүүгийн бэрхшээлгүй учраас авсан замуудаа хугацаанд нь чанартай хийж дуусгаад ирэх арваннэгдүгээр сарын 15-нд ашиглалтад бүрэн хүлээлгэж өгөхийг гүйцэтгэгч болон зөвлөх компаниудын удирдлагуудад Ерөнхий сайд Н.Алтанхуяг үүрэг болголоо.
С.Заяа
0 Сэтгэгдэл
horoololoos saporro yvdag uhusdug zamiig anhaaraldaa avaacheee hotiin dargaa gamshig bol bna tend
Хамгийн их уншсан