Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Дулааны шугам дайруулж барилга барьсан 33 аж ахуйн нэгж байна
Нийслэлд дулааны шугам сүлжээний засварын ажил ид өрнөж байна. Гэтэл зарим аж ахуйн нэгж байгууллагууд дулааны шугам дайруулан байшин барилга барьж засварын ажил хийх ямар ч боломжгүй болгож орхижээ. Уг нь Нийслэлийн Засаг даргын захирамжаар дулааны шугамаас 5-7 метр байх ёстой гэж заасан байдаг аж. Жишээ нь, Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд “Глобал Тесунг” компани автомашины давхар гарааж барихдаа 80 см өргөнтэй шугам хоолойд тулгажээ. Түүнчлэн дөрөвдүгээр хороололд “Жэй энд Би трэйд” ХХК засварын газраа газар доогуурх шугам дээр байгуулсан аж. Баянзүрх дүүрэгт “Ийст” төвийн өмнө “Жаргалан” цайны газар, Сүхбаатар дүүрэгт “Континентал” зочид буудал мөн л шугам дээгүүр барилгаа дайруулан барьжээ. Энэ мэтээр дулааны шугам дээр буюу засвар үйлчилгээний боломжгүй болгосон нөхцөл нийслэлийн хэмжээнд 33 буй аж. Үүнээс гадна шугам хоолойн дэргэд барилга босгосон, эдэлбэр газраар нь шугам сүлжээ дайран өнгөрсөн зөрчилтэйгөө нийлбэл 300 гарчээ. Эдгээрээс Баянголд 80, Сонгинохайрханд 62, Баянзүрхт 51, Сүхбаатар дүүрэгт 48 зөрчил илэрч толгой цохиж яваа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан