Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Баянзүрх дүүргийг дахин төлөвлөнө
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар Баянзүрх дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний талаар хэлэлцжээ. Баянзүрх дүүрэг 28 хороотой, нийслэлийн хүн ам ихтэй,томоохон дүүргийн нэг. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу тус дүүргийн 2,4,5,7,8,16,19,22,24 дүгээр хороог хэсэгчилэн төлөвлөжээ.

Шинэ төлөвлөлтийг Баянзүрх дүүргийн есөн хорооны 2218 га газрыг хамруулан хийхээр төлөвлөсөн бөгөөд төлөвлөлтийн бүсэд нийт 29 500 өрхийн 117 400 гаруй иргэн оршин сууж байгаа юм байна. Эдгээр өрхийн 60 хувь нь гэр хороололд амьдарч байгаа бол хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу энэ хэсэгт 147 900 гаруй хүн ам нийтийн тохилог сууцанд шилжихээс гадна нийгмийн дэд бүтцийг иргэдэд ойр байхаар төлөвлөжээ.

Тодруулбал, 300 метр тутамд сургууль, цэцэрлэг, 400 метрийн радиус тутамд эмнэлэг, 500 метрийн радиус тутамд бусад төрлийн үйлчилгээ байхаар тооцсон байна. Мөн тухайн дүүргийн 9 хороог төвийн хэсгийн гэр хороолол, дунд хэсгийн гэр хороолол, захын хэсгийн гэр хороолол гэсэн 3 бүсэд хувааж тус тусад нь өөр өөрийн гэсэн онцлогтой байхаар төлөвлөсөн байна.

Хэсэгчилсэн төлөвлөлтөд хамрагдах газар нутагт  тусгайлан ногоон байгууламж байгуулахаас гадна газарзүйн байршлын онцлогийг харгалзан Туул, Сэлбэ, Улиастайн голуудын хөндийг хамруулсан ногоон байгууламжийн сүлжээ байгуулах юм байна.

Удирдлагын зөвлөлийн гишүүд Баянзүрх дүүрийн хэсэгчилсэн төлөвлөгөөний төсөлтэй танилцаад Эдийн засгийн хөгжлийн яамнаас хэрэгжүүлж байгаа “Гудамж” төсөл болон “Улаанбаатар метро” төсөлтэй уялдуулж, илүү нарийвчлан боловсруулахыг холбогдох албанхынд үүрэг болголоо. Автозам, нийтийн тээврийн үйлчилгээг энэхүү хэсэгчилсэн төлөвлөлтөд нарийн тусгаж,  НИТХ-д өргөн барьж хэлэлцүүлэхээр удирдлагын зөвлөлийн хуралдаанаас шийдвэрлэжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан