Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Хилийн цэргүүд ур чадвараа харууллаа
Монгол Улсад Хил хамгаалах байгууллага үүсч хөгжсөний 80 жилийн ойн баярын цэргийн ёслолын жагсаал өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо.
Улсынхаа хил хязгаарыг сахин хамгаалах амин чухал үүрэгтэй энэ салбарынхны ой энэ өдрүүдэд тохиож, өчигдөр ойн баярын хүндэтгэлийн концерт, хүндэтгэлийн хурал, мөн түүхт ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэнг нээсэн юм. Тэгвэл өнөөдөр ёслолын гол арга хэмжээ болох Төв цэнгэлдэх хүрээлэн дэх цэргийн ёслолын жагсаал болон хилчдийн үзүүлэх тоглолтыг ард олондоо толилуулж байна. Цэргийн ёслолын жагсаалд хилийн цэргийн анги нэгтгэлүүдээс гадна ахмад хилчид, хилийн цэргээр овоглосон тамирчид, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид гээд энэ их айлд багтдаг бүхэн оролцсоны дээр орчин цагийн хилийн техник хэрэгслийг дэлгэн үзүүлсэн юм. Цэргийн ёслолын дараа хилчдийн ур чадварыг илтгэх гардан тулаан, албаны нохдын үзүүлэх тоглолт, хил зөрчигчдийг хэрхэн саатуулж буйг харуулсан тоглолт зэргийг толилуулсан нь үзэгчдийн сонирхлыг их татлаа. Энэхүү ёслолын арга хэмжээний дараа ойд зориулсан хүчит бөхийн барилдаан болох юм байна.






Хил хамгаалах байгууллагын 80 жилийн ойн баярын мэндийг хилчид, албан хаагчид, оффицерууддаа тэдний гэр бүлд хүргэе, Эх орны минь хил амгалан байг, Хил бол улсын тусгаар тогтнол билээ
brix гээд юу хэлээд байнаа архи юмуу пиво юмуу энд тэнд орохоор брикс байна ууу гээд байх юм
Khiliin tsereg unekheer khuchirkheg boljee . gaikhamshigtai bna . bayr khurgie
Хил хамгаалах байгууллагын 80 жилийн ойн баярын мэндийг хилчид тэдний ар гэр,ахмадууд,яг одоо хилээ манаж яваа бор цэргүүддээ дэвшүүлж хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.Ямар хүмүүс вэ гэдгийг өнөөдөр ард түмэндээ харууллаа.Баяр хүргэе.Бага уугаарай
Хил хамгаалах байгууллагын 80 жилийн ойн баярын мэндийг хилчид тэдний ар гэр,ахмадууд,яг одоо хилээ манаж яваа бор цэргүүддээ дэвшүүлж хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.Ямар хүмүүс вэ гэдгийг өнөөдөр ард түмэндээ харууллаа.Баяр хүргэе.Бага уугаарай
Монгол Улсад Хил хамгаалах байгууллага үүсч хөгжсөний 80 жилийн ойн баярын цэргийн ёслолын жагсаал өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Улсынхаа хил хязгаарыг сахин хамгаалах амин чухал үүрэгтэй энэ салбарынхны ой энэ өдрүүдэд тохиож, өчигдөр ойн баярын хүндэтгэлийн концерт, хүндэтгэлийн хурал, мөн түүхт ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэнг нээсэн юм. Тэгвэл өнөөдөр ёслолын гол арга хэмжээ болох Төв цэнгэлдэх хүрээлэн дэх цэргийн ёслолын жагсаал болон хилчдийн үзүүлэх тоглолтыг ард олондоо толилуулж байна. Цэргийн ёслолын жагсаалд хилийн цэргийн анги нэгтгэлүүдээс гадна ахмад хилчид, хилийн цэргээр овоглосон тамирчид, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид гээд энэ их айлд багтдаг бүхэн оролцсоны дээр орчин цагийн хилийн техник хэрэгслийг дэлгэн үзүүлсэн юм. Цэргийн ёслолын дараа хилчдийн ур чадварыг илтгэх гардан тулаан, албаны нохдын үзүүлэх тоглолт, хил зөрчигчдийг хэрхэн саатуулж буйг харуулсан тоглолт зэргийг толилуулсан нь үзэгчдийн сонирхлыг их татлаа. Энэхүү ёслолын арга хэмжээний дараа ойд зориулсан хүчит бөхийн барилдаан болох юм байна.






0 Сэтгэгдэл
2013.07.21
2013.07.21
2013.07.20
2013.07.20
2013.07.20
























