Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ШИНЭЧИЛЬЕ” ХӨДӨЛГӨӨНИЙ ЗАЛУУС НАМЫН БАГА ХУРЛАА ЭНЭ САРДАА БАГТААЖ ХИЙХИЙГ ШААРДАВ
МАН-ынхан Ерөн­хий­лөг­чийн сонгуулиас хойш хөл толгойгоо олохгүй бужиг­наантай байгаа. Намын залуус нь “Шинэчилье” хөдөлгөөн байгуулж, удирд­лагуудаа суудлаа тавьж өгөхийг сануулж, улмаар Бага хурлаа нэн даруй хийхийг шаардаж байсан юм. Үндэсний их баяр наадмын өмнө тус намын Удирдах зөвлөл хуралдан намынхаа Бага хурлыг долдугаар сарын 20-доор хийхээр тогтсон ч хүмүүсийн амралт зугаалгын сар учир ирц хүрэхгүй нь гэсэн шалтгаанаар хойшлуулаад байгаа. Тэд ирэх сарын 3-4-нд Бага хурлаа хийхээр болсон гэсэн. Үүнийг эсэргүүцсэн “Шинэчилье” хөдөлгөөнийхөн Бага хурлыг энэ сарын 30-нд зарлан хуралдуулахыг шаардсан бичгийг намын удирдлагууддаа хүргүүлжээ. Мөн Бага хурлыг зохион байгуулах ажлын хэсэгт тус хөдөлгөөнөөс таван гишүүнийг оруулахыг хүссэний зэрэгцээ эл хурлыг өргөтгөсөн хэлбэрээр нээлттэй зохион байгуулахыг хүссэн байна. “Шинэчилье” хөдөлгөөний залуус тус хурлыг энэ сардаа багтаахыг шаардах болов. Өмнө нь тэд улсын баяр наадмын өмнө Бага хурлыг хийх ёстой, наадмын дараа гэж назгайрваас Их хурал намар болж оройтон удирдлагууд энэ хугацаанд цаг хожиж шинэчлэл хийхэд хойрго хандаж сандал суудалтайгаа зууралдаж үлдэхээ илүүд үзнэ гэж байсан юм.
Шаардах бичгийн хариуг намын удирдлагууд өнөөдөр “Шинэчилье” хөдөлгөөний залууст өгөх ёстой. Хэрвээ хариу өгөхгүй бол тус хөдөлгөөнийхөн Бага хурлын гишүүдийн гуравны нэгийн саналаар энэ сарын 30-нд Бага хурлыг хийж, тавьсан шаардлагынхаа хүрээнд асуудлыг шийднэ хэмээн үзэж буй аж.
С.Заяа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан