Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Э.ЭРДЭНЭЖАМЪЯН: Х.ТЭМҮҮЖИН САЙД БИД ХОЁРЫН БАЙР СУУРЬ Н.ЭНХБАЯР ДАРГЫН АСУУДАЛ ДЭЭР Л ӨӨР БАЙДАГ
Шүүхээс 2.6 жилийн ял сонссон МАХН-ын дарга Н.Энхбаяр болон түүний хамаатан садангийнх нь гэрт АТГ-аас өнгөрсөн долоо хоногийн дундуур нэгжлэг хийсэн. Энэ нь түүнийг наадмын дараа суллагдана гэсэн яриа гарсныг нэг талаараа үгүйсгэсэн юм. Хууль хяналтынхан Н.Энхбаярын гэрээс ямар зүйл авч явсан талаараа ганц ч үг ганхийгээгүй нь олны анхаарлыг татаж байна. Энэ мэт асуудлаар Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянтай ярилцлаа.

-Н.Энхбаяр болон тэдний хамаатан садны гэрт ямар шалтгааны улмаас нэгжлэг хийсэн юм бэ. АТГ-ынхан Н.Энхбаярын гэрээс хайрцагтай зүйл аваад явсан гэсэн. Чухам ямар эд зүйл авч явсан юм бол?
-Ямар шалтгааны улмаас нэгжлэг хийсэн талаар надад мэдээлэл алга. Н.Энхбаяр даргын гэрээс гадна бусад гурван айлд нэгжлэг хийсэн юм билээ. Миний сонссоноор даргын гэрээс нэг компьютер, хэдэн гар утас, зарим бичиг сэлт авч явсан гэсэн. Нэгжлэг хийсний дараа гэрт нь ороход гэр бүлийнх нь хүмүүс нэлээд цочирдсон, хямарсан байсан. Э.Батшугарын хадмын гэрт нэгжлэг хийснийг үнэндээ ойлгохгүй байна. Ямар хамааралтай юм бүү мэд. Э.Батшугар найз бүсгүйтэйгээ саяхан танилцсан юм билээ. Худынх нь гэрийг Н.Энхбаяр даргад холбогдуулан шалгаж байгаа нь ямар  холбоотой байдаг юм бол доо. Үүнийг АТГ, прокурорынхон өөрсдөө тайлбарлах биз.
-Та албан тушаалынхаа дагуу АТГ-аас шалгаж байгаа хэргүүдийн талаар мэдээлэл авах эрхтэй юу?
-Болохгүй. Мөрдөн бай­цаалтын явцад тухайн хэргийг хянаж байгаа байцаагчийг дуудаж “Ямар хэрэг, юу болж байгаа юм” гэж асуух ч эрхгүй.
-НИТХ-ын дарга асан Т.Билэгт баривчлагдсантай холбоотойгоор Н.Энхбаярын гэрт нь нэгжлэг хийсэн байх гэсэн хардлага их байна. Түүний өгсөн мэдүүлгээр дахин шалгах зүйл гарч ирсэн байхыг ч үгүйсгэхгүй шүү дээ.
-Т.Билэгт дарга мэдүүлэг өгсөн үгүйг сайн мэдэхгүй байна. Өнгөрсөн жилийн шүүх хурлаар Т.Билэгтийн хэргийг тусгаарласан. Хуулийн байгууллага өөрийнхөө хийх ёстой ажлыг хийгээд явж байгаа байх. Тэд шалгах ёстой, шаардлагатай гэвэл шалгах нь зүйн хэрэг. Үүнд янз бүрийн тайлбар хэлж, хардаад байх нь сонин биш. Харин юугаар буруутгаж, юу хайж олоод түүнийгээ хэрхэн тайлбарласнаас улбаалж бид тайлбар хийх ёстой байх.
-Н.Энхбаяр наадмын дараа суллагдана гэсэн яриа гарсан. Танай намын зарим албан тушаалтан ч энэ тухай хэлж байсан санагдана.  
-Энэ бол яриа хэлцэл биш. Хуулийн дагуу уг асуудал хүний эрүүл мэндтэй салшгүй холбоотой. Үүнийг яриа тохироогоор шийдэх боломжгүй. Н.Энхбаяр дарга өнгөрсөн жилийн өлсгөлөнгөөс хойш бие нь дээрдэхгүй байсаар өнөөдөртэй зол­голоо. Биеийн байдал нь маш хүнд байна. Гэрт нь болсон нэгжлэгийн талаар бид хэлэхээс ч айж байна. Нөхцөл байдал ийм л байгаа. Одоогоор шүүх эмнэлгийнхэн эмч нарын тавьсан оношийг тодруулж дуусч буй гэсэн. Ямар дүгнэлт гарахыг нь хүлээж байна. Шүүх эмнэлэг дүгнэлтээ прокурор шүүхэд өгөх ёстой. Тэдний дүгнэлтээр ялаас нь чөлөөлөх байх гэж бодож байна.
-Ял эдэлж байгаа хүн гадаадад эмчлүүлэх эрхзүйн орчин манайд байдаггүй юм биш үү?
-Хуульд гадаадад эмчлүүлж болно, болохгүй гэсэн ямар ч заалт байдаггүй. Эмчилгээ хийх шаардлагатай. Хуулиар хориглоогүй гээд л бид хийх гээд байгаа юм биш. Энэ хугацаанд биеийн эрүүл мэнд нь дээрдэхгүй байсаар нас барвал хэнд ч таатай бус. Хэдийгээр өнөөдөр эрхээ хасуулаад хоригдол болчихсон ч гэсэн тухайн үедээ монгол төрийн бүхий л том албан тушаалыг хашиж явсан. Сайн, муугаараа дуудуулан байж Монгол Улсад хэрэгтэй зүйл их хийсэн. Ийм хүнийг бид усанд хаясан чулуу шиг мартаж боломгүй юм шиг санагддаг.
-Танай намын даргын хамгаалалтыг буулгасан гэ­сэн. Тэгэхээр жирийн хо­ригд­луудын адил камерт хо­риг­дож байгаа юу?
-Н.Энхбаяр даргын дэргэд жирийн хоригдол байгаа. Улсын клиникийн II эмнэлэгт хорихоос очиж эмчлүүлж буй хоёр хоригдол ч гэсэн тусдаа өрөөнд байгаа. Журмандаа тэгж заасан байдаг юм. Н.Энхбаяр даргын камерын тоноглол арай илүү байж магадгүй. Хоригдлууд эрх чөлөөгөө хасуулж, шоронд орсон болохоос биш эмчлүүлэх эрхээ хасуулаагүй.
-Н.Энхбаяр эдлэх ёстой ялынхаа тэн хага­сыг нь эдлээд байгаа. Магад­лангаар суллагдах боломж­той гэсэн яриа бий.
-Олон боломж бий. Гэхдээ бид тийм зүйл хөөцөлдөхөөсөө илүүтэйгээр эрүүл мэндийг нь бодох хэрэгтэй. Бид өмнө нь цагаатгах ёстой гэж их явдаг байсан. Харамсалтай нь улс төрд ийм олон жил зүтгэсэн хүний бүх асуудал нь улс төрөөс хамааралтай болчихдог юм байна. Өвдсөн ч улс төр болж байна. Тэр хүний амь нас дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгааг хэн ч бодолцохгүй улстөржүүлж хараад байгаа. Одоо хоол идэх дуршилгүй болсон. Идье гээд хүчиллээ ч бие махбодь нь хүлээж авах чадваргүй байна.     
-Н.Энхбаярын хэргийг дахин шалгаж байгаатай холбогдуулан Э.Батшугарын албан тушаалыг өөрчлөх үү?
-Үгүй биз. Зарим нэг хүн ирж, мэдүүлгээ өгч эхэлсэн болохоор Н.Энхбаяр даргад холбогдуулсан хэрэг хаагдаж байгаа байх гэж бодож байгаа.
-Н.Энхбаярын гэргий О.Цолмонгийн дүү хилээр үнэт үзмэрүүдийг хууль бусаар гаргасан учраас нэмж шалгах шалтгаан болсон гэх нь ч байна. Энэ талаар танд мэдээлэл бий юү?
-Хардлага болгонд хариулах хэцүү. Дүүг нь би танихгүй. Хаана ямар ажил хийдгийг нь ч мэдэхгүй. Энэ асуудал улс төрийн дуулиан шуугиан болоод өнгөрөх байх.
-Танай намын Гүйцэтгэх товчоо хэзээ хуралдах вэ?

-Удахгүй хуралдах байх. Манай нам байсхийгээд хуралдаж, цаг үеийн асуудлаар ярилцдаг.
-Х.Тэмүүжин сайдтай та­ныг үзэл бодол нийлэх­гүй­гээс хэл амаа ололцохгүй бай­даг гэсэн яриа их бий. Үүнд та тайлбар өгөхгүй юү?
-Би Х.Тэмүүжин сайдаас өгсөн бүхий л үүрэг даалгаврыг биелүүлдэг. Сайдын хэлж ярьж байгаа бүх зоригтой тэмцлийг нь дэмжиж ажилладаг. Өөрчлөх , шинэчлэх гэж байгаа ажлуудыг нь 100 хувь дэмжинэ. Туслаад ч явж байгаа. Харин нэг асуудалд бид хоёрын байр суурь өөр байсан. Одоо ч хэвээрээ. Тэр нь Н.Энхбаяр даргын асуудал.
С.Заяа
0 Сэтгэгдэл
huue Temuujin!!! Ardchilsan namd avilgach bhgui tiim tseverhen bn u ta nar!! ter Bayartsogt Elbegdorjoso avahulad shalgach teged tsaasha hovorno do udahgui ta nar ilchlagdene de oo bas ATG-a shalgarai tend chini ni ta naras ilu avilgachid suuj bga shu!!!!
temuujin baihdaa ch yah ve dee, hairan saihan haani mini neriig zuusen hulgaich, AN inhni buuni nohoi.AN baihgui bol temuujin baihgui.Elbegdorjiin ugaadasig sorogch.uruvdultei guliisun huiten tsarailsan iduur.
sulalaad gargsan deer shuu dee! hunii ami nasaar ta nar togloh erh baihgui dee! hudalaa biy biyen luugee tulheed l buurnhiiluud l .
Teneg amitan. Suudal ni ganhaad irenguut helsen yarisanaasaa butsaj ehehllee.
Хамгийн их уншсан