Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Сэтгүүлчид үзэг нэгтнийхээ төлөө нэгдлээ
“Шинэ дэлхий” телевизийн сэтгүүлч Б.Эрдэнэцогтын биеийн эрүүл мэндийн байдал болон түүний эмчилгээнд шаардлагатай зардлын талаар үзэг нэгтнүүд нь өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Мэдээ, сурвалжлагыг олон нийтэд түргэн шуурхай хүргэхийн тулд цаг нартай уралдан явдаг сэтгүүлчид энэ удаа мэргэжил нэгт нөхрийнхөө амь насыг аврахын тулд цаг, мөч, хором бүртэй уралдахаас өөр аргагүйд хүрчээ. Тиймээс тэд сайхан сэтгэлтэй монгол түмэн, үзэгч, уншигч, сонсогч олондоо хандаж тусламж хүсч байгаа ажээ.
Хэвлэлийн бага хурлыг Монголын сэтгүүлчдийн эвлэл болон “Шинэ мянган” утга зохиолын нэгдэл, “Шинэ Монгол” радио, “Монголын Үнэн” сонин, “Шинэ дэлхий”, ТВ9 телевизийн уран бүтээлч нөхөд нь санаачлан зохион байгуулжээ. Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч, соёлын гавьяат зүтгэлтэн Б.Галаарид “Б.Эрдэнэцогт маань ид бүтээж яваа уран бүтээлч. “Ийгл”-ийн Эрдэнэцогт, ТВ9-ийн Эрдэнэцогт гэхээр олон нийт андахгүй. Эзэмшсэн мэргэжлээрээ, ажил хөдөлмөрөөрөө, уран бүтээлээрээ нэрлүүлнэ гэдэг сайхан. Харин өнөөдөр Б.Эрдэнэцогт маань хүнд өвчин тусаад байна. Нийгэм өвдөхөд сэтгүүлчдэд ханддаг. Сэтгүүлч хүн өвдөхөд нийгэмдээ хандаж байгаа нь энэ” гэсэн юм. “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийн тэргүүн, “Монголын үнэн” сонины ерөнхий эрхлэгч Ж.Мөнхбат “Б.Эрдэнэцогт олонд танигдсан сэтгүүлч төдийгүй авьяаслаг яруу найрагч. Тиймээс яруу найрагч, уран бүтээлч нөхөд нь сэтгэл зүрхээрээ нэгдэн андыгаа аврахаар боломж бүхнийг хайж байна. Монголын зохиолч, яруу найрагчид, сэтгүүлчид нэгдэх юм бол асар их хүч бий. Юуны өмнө “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийн уран бүтээлч нөхөд нь хүн бүр 100 мянган төгрөгийг олж андынхаа эмчилгээний зардалд хандивлахаар болоод байна” хэмээсэн.
ТВ10 телевизийн захирал Ө.Отгонбаатар “Сэтгүүлчид нэгнийгээ эгнээнээсээ бид ойр ойрхон алдсаар байх юм гэж үү. Бидний ажил асар хүнд, стресс ихтэй, цаг наргүй хөдөлмөр. Энэ нь сэтгүүлчдийн эрүүл мэндэд нөлөөлж байна. Б.Эрдэнэцогтынхоо эмчилгээний зардлыг олохын төлөө МҮОНТ, ТВ10, ТВ9 гээд олон телевиз нэгдэн, өөрсдөөс шалтгаалах зүйлийг хийж, бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн байгаа” гэлээ.
Б.Эрдэнэцогтын биеийн байдлын талаар хэвлэлийн хурал хийхээс дөнгөж өмнөхөн Б.Эрдэнэцогтын ээж Б.Баасанжаргалын нэр дээр ХААН банкинд 5031681805 тоот хандивын данс нээсэн гэдгийг хэллээ. Данс дөнгөж нээсний дараа “Ардчилал” сонин, Assa.mn сайтын хамт олон үзэг нэгт нөхрийнхөө эмчилгээнд зориулан нэг өдрийн ажлын хөлсөө хандив болгон шилжүүлжээ. Мөн “Шинэ мянган” утга зохиолын нэгдэл, “Шинэ Монгол” радио, “Монголын үнэн” сонин, “Шинэ дэлхий” телевизийн хамт олон анхны хандивлагчид болсон байна. Түүнчлэн 155889 дугаарт мессэж илгээн сэтгүүлч Б.Эрдэнэцогтын эмчилгээнд хандив өргөж болох юм.
“Шинэ дэлхий” телевизийн сэтгүүлч Б.Эрдэнэцогтын биеийн эрүүл мэндийн байдал болон түүний эмчилгээнд шаардлагатай зардлын талаар үзэг нэгтнүүд нь өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Мэдээ, сурвалжлагыг олон нийтэд түргэн шуурхай хүргэхийн тулд цаг нартай уралдан явдаг сэтгүүлчид энэ удаа мэргэжил нэгт нөхрийнхөө амь насыг аврахын тулд цаг, мөч, хором бүртэй уралдахаас өөр аргагүйд хүрчээ. Тиймээс тэд сайхан сэтгэлтэй монгол түмэн, үзэгч, уншигч, сонсогч олондоо хандаж тусламж хүсч байгаа ажээ.Хэвлэлийн бага хурлыг Монголын сэтгүүлчдийн эвлэл болон “Шинэ мянган” утга зохиолын нэгдэл, “Шинэ Монгол” радио, “Монголын Үнэн” сонин, “Шинэ дэлхий”, ТВ9 телевизийн уран бүтээлч нөхөд нь санаачлан зохион байгуулжээ. Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч, соёлын гавьяат зүтгэлтэн Б.Галаарид “Б.Эрдэнэцогт маань ид бүтээж яваа уран бүтээлч. “Ийгл”-ийн Эрдэнэцогт, ТВ9-ийн Эрдэнэцогт гэхээр олон нийт андахгүй. Эзэмшсэн мэргэжлээрээ, ажил хөдөлмөрөөрөө, уран бүтээлээрээ нэрлүүлнэ гэдэг сайхан. Харин өнөөдөр Б.Эрдэнэцогт маань хүнд өвчин тусаад байна. Нийгэм өвдөхөд сэтгүүлчдэд ханддаг. Сэтгүүлч хүн өвдөхөд нийгэмдээ хандаж байгаа нь энэ” гэсэн юм. “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийн тэргүүн, “Монголын үнэн” сонины ерөнхий эрхлэгч Ж.Мөнхбат “Б.Эрдэнэцогт олонд танигдсан сэтгүүлч төдийгүй авьяаслаг яруу найрагч. Тиймээс яруу найрагч, уран бүтээлч нөхөд нь сэтгэл зүрхээрээ нэгдэн андыгаа аврахаар боломж бүхнийг хайж байна. Монголын зохиолч, яруу найрагчид, сэтгүүлчид нэгдэх юм бол асар их хүч бий. Юуны өмнө “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийн уран бүтээлч нөхөд нь хүн бүр 100 мянган төгрөгийг олж андынхаа эмчилгээний зардалд хандивлахаар болоод байна” хэмээсэн.
ТВ10 телевизийн захирал Ө.Отгонбаатар “Сэтгүүлчид нэгнийгээ эгнээнээсээ бид ойр ойрхон алдсаар байх юм гэж үү. Бидний ажил асар хүнд, стресс ихтэй, цаг наргүй хөдөлмөр. Энэ нь сэтгүүлчдийн эрүүл мэндэд нөлөөлж байна. Б.Эрдэнэцогтынхоо эмчилгээний зардлыг олохын төлөө МҮОНТ, ТВ10, ТВ9 гээд олон телевиз нэгдэн, өөрсдөөс шалтгаалах зүйлийг хийж, бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн байгаа” гэлээ.
Б.Эрдэнэцогтын биеийн байдлын талаар хэвлэлийн хурал хийхээс дөнгөж өмнөхөн Б.Эрдэнэцогтын ээж Б.Баасанжаргалын нэр дээр ХААН банкинд 5031681805 тоот хандивын данс нээсэн гэдгийг хэллээ. Данс дөнгөж нээсний дараа “Ардчилал” сонин, Assa.mn сайтын хамт олон үзэг нэгт нөхрийнхөө эмчилгээнд зориулан нэг өдрийн ажлын хөлсөө хандив болгон шилжүүлжээ. Мөн “Шинэ мянган” утга зохиолын нэгдэл, “Шинэ Монгол” радио, “Монголын үнэн” сонин, “Шинэ дэлхий” телевизийн хамт олон анхны хандивлагчид болсон байна. Түүнчлэн 155889 дугаарт мессэж илгээн сэтгүүлч Б.Эрдэнэцогтын эмчилгээнд хандив өргөж болох юм.
0 Сэтгэгдэл
eleg
zaluu hun yagaad genet elegn ovdson yum bol... manaihan dandaa hooson shahuu olon elgen deeree arhi uuj tamhi tatdag ternees bolson yum boluu. hervee arhinaas bolson bol ter arhi viski zarsan barnuudiin ezed bas tuslamjiin garaa sungah l heregtei sanagdaj bna...
2013.07.22
























