Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төрийн мөнгийг МАН-ын гишүүд луйвардав уу, МАН уутлав уу
Зочид буудал, хэвлэх үйлдвэрийн барилгыг хувьчлахад оролцон Намбарын Энхбаярын хам хэрэгтэн болж шүүхэд дуудагдсан ч эмчлүүлэх нэрээр хил даван зугтааж хоёр жил хэртэй болоод ирсэн Билэгт ирсэн даруйдаа баривчлагдан мэдүүлэг өгч эхэлсэн нь олон хүнийг тэвдүүлж эхлэв бололтой.
Ердөө л түүний баривчилсны маргааш гэхэд л хоригдол Н.Энхбаярын гэрт, хүүгийн нь, тэр ч бүү хэл Э.Батшугарын найз бүсгүйн гэрийг хүртэл нэгжиж багагүй зүйл битүүмжилж аваад явсан байна. Н.Энхбаяр шүүхээс ял сонсоод  жил гаруй болж байхад таг чиг байснаа гэнэт ингэж дахин нэгжиж,баримт материал авч байгаа нь яахын аргагүй Т.Билэгт эргэн ирж байцаалт өгсөнтэй холбоотой хэмээн ярьцгааж байна.
Тэгэхээр шударга шүүхээс зайлсхийж, америкт шингэчих санаатай байсан ч Интерполоор эрэн сурвалжлагдаад эхлэхээр визээ сунгуулах аргагүй болж, үнэнд гүйцэгдэн эргэж ирсэн Т.Билэгт эхний мэдүүлэгтээ нэлээд нарийн зүйлүүдийг хэлсэн байж таарах нь. Хэрэв манай хуулийнхан Т.Билэгтийг интерполоор эрэн сурвалжлаагүй бол тэр Монголд эргэн ирэхгүй л дээ. УИХ-ын, Орон нутгийн сонгууль болох гэж байхад НИТХ-ын дарга гэдэг хариуцлагатай албан ажлаа ч хүлээлгэн өгөлгүй зугтаад явсан хүн ирэхгүй. Харин визээ  сунгуулъя гээд очиход нь америкийн цагаачлалын алба барьж аваад гавлаад онгоцон чихчих гээд байсан болохоор аргагүйн эрхэнд Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг аргадсан захидал бичиж, огт мэдээгүй, дуулаагүй гэсэн гэнэн үгээр хуурах гэсэн нь тэр.   
Тэгээд хөөрхий насаараа зөөлөн суудалд сууж, улсын хөрөнгөөр гараа угааж явсан хүн чинь урьдчилан хорих байранд очмогцоо бараг л сүнс нь нөгөө ертөнцөд очоод  хамаг л булайгаа дэлгэчихсэн бололтой.
Хамгийн ноцтой нь “сул биетэй, гайтай мэнгэт нөхөр чинь бүхнийг дэлгэчих вий дээ” хэмээн МАН-ын томцуул тун тэвдэж байгаа сурагтай. Н.Энхбаяр, Т.Билэгт, Ё.Отгонбаяр, Т.Хүрэлбаатар....., МИАТ-ын хэрэг гээд энэ олон  хүний тухайд хувь хүний шунал байсан нь үнэн боловч энэ бүх хэрэгт МАН гэдэг их айлын булай хамт л явж байгаа. Гаалийн Х.Баатар баривчлагдахдаа тэр их мөнгөнөөс намдаа хандив өгдөг байсан тухайгаа хэлж байсан удаатай.
Тэгэхээр МАН-ын улаан шударга гишүүдийн төрөөс зувчуулж луйварддаг байсан мөнгөний хэдэн хувийг нь МАН авдаг байсан юм бол. Их мөнгөний эрх мэдэлтэй, хариуцлагатай албан тушаалд мэдлэг мэргэжлийг нь ч харалгүй, шагналын журмаар тавьж байсныхаа хариуг МАН авахгүй,  огт тоолгүй орхидог байсан гэвэл түүн шиг худал зүйл үгүй. Намбарын Энхбаяр л лавтай төрийн албан тушаалыг үнэ ханш тогтоон хэд хэдэн хүнд санал болгож байгаад өрсөлдүүлэн дуудлагаар худалддаг байсан нь 2012 оны сонгууль хүртэл МАН-д уламжлал болон үргэлжилсээр байв даа.
Магадгүй гаалийн Баатарын үед бол МАН өөрөө эрх барьж байсан болохоор “Хамаг хэргээ чи өөрөө үүрчих. Ар гэрийг чинь бид хариуцъя” гээд намын булай илрэлгүй өнгөрсөн байж болох.
Одоо Т.Билэгт шиг бие муутай, тэгээд зүрх муутай нөхрийг хэд хоног суулгаад өгөхөд жиргээд эхлэх юм биш байгаа. Жиргэчихсэн л байна даа.....түрүүчийн айлуудыг нь нэгжээд эхэллээ. Авгайг нь хорьсны төлөө яахаа мэдэхээ байчихаад “Манай авгай сайхан торт л хийдэг билээ” гээд уйлаг алдаж байгаа Ё.Отгонбаярыг өөрийг нь бариад хорьчих юм бол  ёстой  нэг жиргэнэ дээ. Тэр олон 30, 40 дансаар зөвхөн Ё.Отгонбаярын мөнгө урсаад байсан гэдэг юу л бол. Хагас зарим нь МАН-ын мөнгө биш биз.......
Төрийн өмч, ард түмний хөрөнгө мөнгөнөөс уургалдаг нь ч яахав Т.Билэгт, Хүрэлбаатар,  МИАТ-ынхан, Татварынхан, Газрын тосны газрын дарга Амарсайхан мэтийн хүмүүс байж, ууталдаг нь МАН биш байгаа.

0 Сэтгэгдэл
Ard tumen songoh yu baihav dee. Ed luivardaad l zasgiin erhiig huuli busaar avdag baisan yum chini
МАНгаруудын хийсэн балаг мундахгүй их юмаа Одоо эрднэтээс юм гарч ирж халаах болдоо Ийм юмнуудыг сонгож гаргаж байсан монголын ард түмэн т1
Ard tumen songoh yu baihav dee. Ed luivardaad l zasgiin erhiig huuli busaar avdag baisan yum chini
зөв зөв.....харин МАН-ынхан Билэгтийгээ нухчихгүй л бол....
Одоо гоё юм болох юм биш үү. Билэгт бусдыгаа ухаад эхлэхээр нөгөөдүүл нь зүгээр суухгүй ш дээ. Тэгээд бээгий ахын хийсэн хэргүүд эхнээсээ гараад ирнэ ш дээ.
Хамгийн их уншсан