Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.СУГАР ДАХИН СУГАРЧ ҮЛДЭХ БОЛОВ УУ
Авлигын хэргүүд шил шилээ даран илэрсээр. Эрх мэдэлтнүүд албан тушаалаа ашиглан нуун дарагдуулсны хүчинд өнгөрсөн хугацаанд илрээгүй байсан хэргүүдийн учиг тайлагдах болсонд олон хүн талархаж байгаа ч нөгөө талаар сэтгэл түгшиж эхэллээ. Эцэг өвгөдийнхөө өвлүүлж ирсэн газар шороо, байгалийн баялгийг улсынхаа эрх ашгийн төлөө бус өөрийнхөө амьдрал ахуйг дээшлүүлж дэвжүүлэх гэсэн шуналт бодолдоо автан гадаадынханд найр тавин гэрээ байгуулж, заримыг нь бүр барьцаанд тавьсан тухай дуулдах болов. Өмнөх парламент, Засгийн газрын үед хийсэн энэ мэт хуудуутай үйлдлийг засч залруулахын төлөө эрх баригчид зүтгэж байгаа ч дээсний зангилаа мөд тайлагдахгүй нь бололтой. Цаг хугацаа өнгөрөх тусам учир нь үл олдох хэргүүд ар араасаа цуварч, Монголын хөрөнгөөр хөлжиж, гараа угаагсад ямар олон байгааг гэрчилнэ. Он гарсаар МИАТ-ээр дамжуулж мөнгө угаасан, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэрийн дансанд томоохон банкны активаас ч илүү хөрөнгө байсан, Эрүүл мэндийн экс сайд болон Төрийн нарийн бичгийн дарга нартай холбоотой авлигын хэрэг ч  илрээд байна. Үүнээс өнгөрсөн гурван жилийн хугацаанд МИАТ-ээр дамжуулж мөнгө угаасан хэргийг тухайн үеийн удирдлагууд нь үүрээд гарсан. Харин энэ хэрэгт оролцсон зарим хүн сугарч үлдээд байгаагийн нэг нь одоогийн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар гэлтэй.
Уг хэргийн чимээ холдож амжаагүй байтал тэрээр бас нэгэн хэрэгт “унах” болчихоод байна. Энэ нь “Жаст”-ын  Ш.Батхүү гэдэг нөхөртэй холбоотой болж таарав. Ш.Батхүү Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 2009 оноос хойш 109 сая ам.долларын зээл авчээ. Ямар ч банк тухайн зээлдэгчдэд мөнгө зээлэхдээ барьцаа хөрөнгө шаарддаг ёсоор  Ш.Батхүү 109 сая төгрөг биш 109 сая ам.доллар зээлж буй болохоор мэдээж үүнтэй дүйцэхүйц зүйлийг барьцаалах нь ойлгомжтой байв. Тэрээр монголчуудын ганц саалийн үнээ гэгддэг Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг батлан даагчаар тавьчихжээ. Зээл авснаасаа хойш графикийн дагуу мөнгөө төлж байсан ч өнгөрсөн гуравдугаар сараас хойш төлөлт хийгээгүй учраас зээл олгогч банк “Эрдэнэт” үйлдвэрт албан бичиг явуулснаар бүх хэрэг мандсан байна. Энэ тухай Ш.Батхүү “Би хуурамч бичиг баримт бүрдүүлж зээл авсан. Тиймээс бүх хариуцлагаа өөрөө хүлээж, хохиролгүй болгож өгнө” хэмээн “Эрдэнэт” үйлдвэрийн одоогийн удирдлагуудад ярьсан бол зээл олгосон “Стандарт” банкныхан “Бид хуурамч бичиг баримтад үндэслэн зээл олгоно гэж байхгүй. Бүх зүйл хууль ёсны дагуу явагдсан” гэдгээ илэрхийлж, уг асуудлаар Лондонгийн Арбитрийн шүүхэд гомдол гаргаад байгаа юм байна. Ингэхдээ “Эрдэнэт” үйлдвэрийг батлан даагчаар ,”Жаст” группийг хариуцагчаар татсан гэнэ.
Хэрэг явдал нэгэнт ийм болсон тул Ш.Батхүүгийн бүрдүүлсэн материалд хэн гар хөл болж оролцсон байж болохыг эрж эхэллээ. Тухайн үед “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны даргын албыг хашиж байсан Д.Сугар нар энэ хэрэгт холбогдох нь гарцаагүй болж таарав. Учир нь Д.Сугар 2006-2012 он хүртэл Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байгаад өнгөрсөн оны тавдугаар сард УИХ-аар хэлэлцэн түүнийг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилжээ. Дээрх асуудалтай холбогдуулан “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ц.Даваацэрэн хэвлэлд ярилцлага өгчээ. Тэрээр “Хамгийн ээдрээтэй байгаа асуудал нь манай үйлдвэрийн архивт зээл авсан болон батлан даалт гаргасан гэсэн ямар ч бичиг баримт байхгүй. “Стандарт” банкныхан “Жаст” группийн зээл авахдаа бүрдүүлсэн бичиг баримтыг хуулбарлан манайх руу явуулсан. Үүнийг бид Төрийн өмчийн хороо руу явуулаад байна. Түүнээс биш манай талд эх хувь нь байхгүй гэж ойлгож болно” гэж ярьсан байна. Энэ бүхнээс харахад Д.Сугар, Ч.Ганзориг нарыг тухайн үед хашиж байсан албан тушаалаа ашиглан Ш.Батхүүд зээл авахад нь тусалсан байх талтай гэж хардаж болох. “Стандарт” банкныхан ч “Бид их хэмжээний зээлийг хуурамч бичиг баримтаар өгөхгүй” хэмээсэн нь энэ хэрэгт баталгаа гаргасан төрийн өмчит компани болон Төрийн өмчийн хорооных нь даргыг гарцаагүй холбогдуулан шалгахаас өөр зам үгүй бололтой. Харин шалгалтын явцад нөхөр Д.Сугар дахиад сугараад үлдчих вий гэсэн болгоомжлол нийгэмд бий болоод байна. Учир нь, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн нь УИХ-ын гишүүний адил халдашгүй дархан эрхтэй байна гэж хуульд заасан байдаг аж. Түүнийг өмнө нь МИАТ-ийн хэрэгт холбогдуулан шалгах шаардлагатай байна гэж Улсын мөрдөн байцаах газраас үзэн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорт явуулахад дэмжсэн ч Үндсэн хуулийн Цэц гишүүдийн зөвлөгөөнөөр хэлэлцээд түдгэлзүүлэхээс татгалзаж байсан юм.
С.Заяа
0 Сэтгэгдэл
Жастын Батхүү үнэнээ хэлэх хэрэгтэй. Гэмт хэрэгтнүүдэд зохих шийтгэлийг оногдуулах хэрэгтэй.
сугарыг суглаад байдаг тэр үндсэн хуулийн авлигачид больчихоо. та нар хулгайчдыг хамгаалж тэдгээрээр ордоноо дүүргэж болж байгаа юм уу. ичихэд яанаа.
хулгай дээрмийн ялаас дандаа сугарч үлд гээд энэ нэрийг өгч дээ. нүүр амаа мурийтал хулгайлаад байдаг.
Sugariig sain shalgaachee
Sugaraad l vldene.Etseg eh ni aguu uhaantai hvmvvs baijdee.Horwood mendlehed ni medsen uym shig sugarch vldej bai gej SUGAR ner uguud.
Burhan minee. Ene UIH-yn erhemvvd chini Vndsen huuliin tsetsedee ymar geechiin hvmvvsiig awaachaad suulgachihsan uym boloo.Haana l ih mungutei holbootoihereg garna, tend l SUGAR.Ene hvniigee umguuluud baidag VHTSets uuruu shudarga baij chadahuu?
ENE NEG HYALAIJ DOLIISON YUMIIG YAGAAD SHOROND NI HIIDEGGUI YUM BE...ARD TUMNEESEE HUMSALDAG,HULGAILDAG HUN TURD AJILLAAD BAIJ BOLDOG YUMUU.ZAILUULAACH TER SHORON LUU NI
энэ луйварчинг цэцээс зайлуулаачээ. бизнёсмёнүүдээс авилга авч хууль бус зүйл хийсээр баяжсан гахай....
Хамгийн их уншсан