ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
“Улаанбаатар марафон”-д гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ
Э.Батшугар: Чанаргүй, хямд эм үйлдвэрлэдэг улс орнуудаас оруулж ирж байгаа эмийн хөнгөлөлтийг бууруулна
“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулах зөвшөөрлийг нотариатын системд бүртгүүлж, баталгаажуулна
Засгийн газар 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө
Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй
Нийслэлийн таван байршилд авто замын засвар, шинэчлэл хийнэ
ХУД-ийн Жаргалантын аманд үерийн хамгаалалтын далан угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
ГАЗАР ӨМЧИЛЖ АВСАН ИРГЭН ЗУСЛАНГИЙН ГАЗРАА ӨМЧЛӨХ ЭРХГҮЙ
Нийслэлээс ерөнхий төлөвлөгөөний дагуу зуслангийн зориулалтаар эзэмшиж байгаа газраа ирэх сарын 1-нээс өмчлөх эрх иргэдэд олгосон. Хэдэн жил зуслангийн газрыг иргэдэд өмчлүүлнэ, өмчлүүлэхгүй гэж ярьсны эцэст дээрх шийдвэр гарсан. Гэхдээ гэр бүлийн хэрэгцээний 0,07 га газраа нэр дээрээ өмчилж авсан иргэд зуслангийн газар өмчлөх эрхгүй юм байна. Ямар нэгэн газар өмчилж аваагүй иргэд “Газар өмчлөл”-ийн тухай хуульд заасны дагуу дээд тал нь 0,07 га газрыг өмчилнө үүнээс хотын ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн төлөвлөгөөнд зарим хэсэг нь орсон бол хэмжээнээс нь хасагдаж олгогдох аж. Тэгэхээр хашааны газраа өмчилж авсан иргэд зуслангийн газар өмчилж авахгүй гэсэн үг. Харин орон сууцны өрхүүдэд энэ эрх нээлттэй. Иймээс гэр хорооллын иргэд уг шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсээр. Уг нь өвөлдөө утаа, тортгоор амьсгалдаг нийслэлчүүд цэвэр агаарт зуслангийн газар авч амралтын өдрөөрөө зусландаа очихыг хүсэхгүй хэн байх билээ. Нийслэлийн Өмчийн харилцааны газраас ирэх сарын 1-нээс Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт зуслангийн газрыг иргэдэд өмчлүүлж эхлэх гэнэ.
Эхний ээлжинд 26 амны наймд нь 27 мянган иргэнд зуслангийн газрыг нь өмчлүүлэх боломжтой гэсэн судалгаа гаргажээ. Ингэхдээ зуслан бүрт “Зуслангийн товчоо” байгуулж иргэдэд газрыг нь өмчлүүлэх юм байна. Өмнө нь нийслэлийн Байгаль хамгаалах газарт Зуслангийн товчоо гэж алба байсан ч хог, нийтийн тээвэр гэх мэт асуудлыг хариуцдаг учраас татан буугдсан юм.
OO ALDIIN BNA..
Нийслэлээс ерөнхий төлөвлөгөөний дагуу зуслангийн зориулалтаар эзэмшиж байгаа газраа ирэх сарын 1-нээс өмчлөх эрх иргэдэд олгосон. Хэдэн жил зуслангийн газрыг иргэдэд өмчлүүлнэ, өмчлүүлэхгүй гэж ярьсны эцэст дээрх шийдвэр гарсан. Гэхдээ гэр бүлийн хэрэгцээний 0,07 га газраа нэр дээрээ өмчилж авсан иргэд зуслангийн газар өмчлөх эрхгүй юм байна. Ямар нэгэн газар өмчилж аваагүй иргэд “Газар өмчлөл”-ийн тухай хуульд заасны дагуу дээд тал нь 0,07 га газрыг өмчилнө үүнээс хотын ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн төлөвлөгөөнд зарим хэсэг нь орсон бол хэмжээнээс нь хасагдаж олгогдох аж. Тэгэхээр хашааны газраа өмчилж авсан иргэд зуслангийн газар өмчилж авахгүй гэсэн үг. Харин орон сууцны өрхүүдэд энэ эрх нээлттэй. Иймээс гэр хорооллын иргэд уг шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсээр. Уг нь өвөлдөө утаа, тортгоор амьсгалдаг нийслэлчүүд цэвэр агаарт зуслангийн газар авч амралтын өдрөөрөө зусландаа очихыг хүсэхгүй хэн байх билээ. Нийслэлийн Өмчийн харилцааны газраас ирэх сарын 1-нээс Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт зуслангийн газрыг иргэдэд өмчлүүлж эхлэх гэнэ. Эхний ээлжинд 26 амны наймд нь 27 мянган иргэнд зуслангийн газрыг нь өмчлүүлэх боломжтой гэсэн судалгаа гаргажээ. Ингэхдээ зуслан бүрт “Зуслангийн товчоо” байгуулж иргэдэд газрыг нь өмчлүүлэх юм байна. Өмнө нь нийслэлийн Байгаль хамгаалах газарт Зуслангийн товчоо гэж алба байсан ч хог, нийтийн тээвэр гэх мэт асуудлыг хариуцдаг учраас татан буугдсан юм.
0 Сэтгэгдэл
атар
орон сууцнийхан байраа хувьчилж авсан,одоо зуслангаа авах эрхтэй гэнэ ,хашааныхан хашаагаа авсан харин зусланд гарах эрхгүй гэнээ энэ ёстой ШОГ УУ АЙН
2013.07.26
2013.07.25
























