Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН-ын дарга нар шахаанд орж байгаа бололтой
МАН-ын хуучинсагууд Умард Солонгост айлчлан их удирдагч Ким Ир Сен, Кми Чен Ирийнх нь хөшөөнд цэцэг өргөн үнэнчээ илэрхийлж байхад залуучууд энд тэднийгээ ховхлохоор гүйлдэж эхэлжээ. “Шинэчилье” хөдөлгөөний залуус эхлээд намынхаа бага хурлыг энэ сарын 20-нд хуралдуулъя хэмээн санал гаргасан. Гэсэн ч  угаасаа албан тушаалгүйгээр нэг ч хоног амьдарч чадахаа больсон, хэзээний коммунист угшилтай хуучин удирдлагууд нь наймдугаар сар гаргаж байж хуралдуулна хэмээн жаахан цаг хожиж налайх гэсэн нь бүтэхгүй бололтой.
“Шинэчилье” хөдөлгөөнийхөн Бага хурлаа энэ сарын 30-нд хуралдуулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ. Тэгэхээр тэд бага хурлын гишүүдийн гуравны нэгээс нь гарын үсэг, цуглуулчихвал МАН-ын Бага хурал хуралдахаас аргагүй болох нь. Гэхдээ Бага хурлын  гишүүдийн нь талаас илүү хувь нь ирсэн байх ёстой л доо.
Ийм нөхцөлд өнөө маргаашгүй намын дарга, цаашлаад намаа сонгуульд ялуулчихвал Ерөнхий сайд, сайд даргын  суудал мөрөөдөн гүйж яваа энэ хэдэн залуу  100-гаас илүү гарын үсэг   цуглуулчихаад, яг хуралдаа 150-иас илүү хүн ирүүлчихвэл Ө.Энхтүвшингээс МАН-ын даргын суудлыг булааж авах боломжтой болно гэсэн үг.
Ингэвэл хөөрхий Ө.Энхтүвшин өчнөөн олон жил мөрөөдөж байж авсан МАН-ын даргын суудлаасаа яг нэг жилийн дараа буухад хүрнэ. Хожмын өдөр намаа сонгуульд ялуулаад Ерөнхий сайд болно гэсэн гэгээн мөрөөдөл ч  будаа гэсэн үг.
МАН-ын удирдлагууд хэчнээн улдаж хойш гэдийсэн ч хуучны кооммунистуудыг шахан зайлуулах галт тэрэг хэдийнээ хөдөлчихөж.
Харин МАН-ын дараагийн дарга хэн бэ гэдэг нь ойлгомжгүй байна. Ерөнхий нарийн бичгийн дарга асан У.Хүрэлсүх байж магадгүй, тэр л нэгэн цагт хоолонд залгуулсан залуучуудынхаа ард байгаа байх гэсэн таамаг явж байсан ч тэр өөрөө “Би энэ хэрэгт огт хамаагүй шүү” гэдгээ захидлаар намынхандаа ирүүлсэн гэдэг. Тэгээд ч удаа дараагийн сонгуульд намаа авч орон ялагдуулж байсан тэр нээрээ ч ямар нүүрээрээ дахин ирэх билээ.
Одоо эх сурвалжууд УИХ-ын дэд дарга  М.Энхболд, ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшин өрсөлдсөн Б.Бат-Эрдэнэ гишүүний нэрийг дурдаж байна.
Нэгэн цагт МАН-ын дарга байсан М.Энхболдыг бол хуучинсагууд нь дэвшүүлэн зүтгүүлж байхаас зайлахгүй. Нийслэлийн Засаг дарга байхдаа газрын наймаагаар хөлжиж, үүнээсээ намдаа чамгүй хөрөнгө хандивлаж байсан, бас ч гэж намын нөхөддөө хотын аль л үнэ цэнтэй газрыг луйвардан өгч байсан ачийг нь санаж байгаагаас биш тэрээр өмнө нь намын дарга болоод намаа гийгүүлээгүй. Ерөнхий сайдын хувьд ч ослоор амь үрэгдсэн аврагчдын нэрсийг баяр ёслолын байдлаар чанга уншсанаас өөрөөр энэ улс оронд үлдэхээр юм хийгээгүй болохоор залуучууд хүлээн звөшөөрөхгүй нь мэдээж.
Д.Бат-Эрдэнэ аваргын хувьд хүний тухайд  сайхан ёстой л “сайн хүний нэрийг гурав нугалж иднэ” гэгч ч улс төрийн нам, тэгээд ингэж сүйрэхдээ тулсан намыг аваад явчих арга туршлага даан ч байхгүй. Хүмүүс, эгэл гишүүд нь бол сайнаар хүлээн авах нь ойлгомжтой Харин цаашдаа бол  Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж мэтийн хатуу коммунистуудын гарын үзүүрт зарагдаж, тэдний үгээр явж байгаад МАН ёстой аль ч биш болж мэдэх.
Харин нэгэн цагт Н.Энхбаяр, У.Хүрэлсүх нарыг мөнгөөр цутгаж байгаад, МАСЗХ /өнөөгийн НАМЗ/-оор дамжин хөлд орж, хөрөнгөд хүрсэн  залуучууд өөрсдөө л горьдож, өвөр зуураа албан тушаал наймаалж  байгаа болов уу. НАМЗХ-ийн өмнөх тэргүүн Д.Оюун-Эрдэнэ АНУ-д сурч байгаа гээд л байдаг. “Намын маань бага хурал хуралдах гэж байгааг дуулаад ирлээ” хэмээн телевизээр ярьсан. Хэнтийгээс ирээд бараг л шатгүй дээшилж МАН-ын нарийн бичгийн даргын суудалд хүрсэн түүнд “Би л энэ нам, энэ улс орны аврал нь” гэсэн хийрхэл байхгүй гэх газаргүй. НАМЗХ-гийнхан ер нь Гитлерюгенд маягийн хийрхүү хүмүүс.
Юутай ч 92 жилийн түүхтэй, сайн муу харшилдсан намтартай энэ намын хуучинсаг дарга нар нь Умард Солонгосын ойд зочилж, мөнхийн удирдагч коммунист Ким Ир Сений хөшөөнд мөргөж залбирч явахад, “Шинэчилье” хөдөлгөөний залуус нь албан тушаалын үнэр авчихаад бага хурлаа хуралдуулах гэж гарын үсэг цуглуулан гүйлдэж явна.
Өмнө ургасан чихнээс хойно ургасан эвэр урт гэж тэд юутай ч удаа дараа ялагдаж сүр сүлд нь уначихаад байгаа хуучинсаг дарга нараа шахаанд оруулж эхэлж.

0 Сэтгэгдэл
Энхтүвшин залуу авгайтайгаа өнгөрч дээ, хөөрхий
аан за за, цаг нь болсондоо
ок. ойлгомжтой ...........
TS.Nyamdorjiig taviad Solongosiin Uulen hugjliin zamaar yav daa. MAN
Хамгийн их уншсан