Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
МАН-ЫН УДИРДЛАГУУД ОГЦРОХОД БЭЛЭН ҮҮ
Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш хөл толгойгоо олохгүй байгаа МАН-ынхан цаашид хэрхэх нь бүрхэг хэвээр. Намын залуус нь “Шинэчилье” хөдөлгөөн байгуулж, удирдлагуудаа огцруулахаар тэмцэж байгаа ч тэдний үгийг дарга даамлууд нь үл тоох. Тус хөдөлгөөнийхөн намын Бага хурлыг наадмын өмнө хуралдуулах шаардлага тавьсан ч Удирдах зөвлөл нь энэ сардаа багтааж хийнэ гэсэн тов гаргасан ч хойшлуулахыг хичээж буй. Үүнийгээ тэд амралт зугаалгын улирал эхэлсэн учир ирц хүрэхгүй байна хэмээн тайлбарлаж байгаа. Энэ байдлыг нь тэсч байж суухын аргагүй болсон залуус нь залуу хүний ааг омогтой зангаар намынхаа Бага хурлыг энэ сарын 30-нд хуралдуулна гэдгээ удирдлагууддаа хэлж, албан бичиг илгээсэн. Тэд өнгөрсөн пүрэв гарагт шаардах бичгээ хүргүүлсэн бөгөөд хариуг нь өнгөрсөн даваа гарагт авах ёстой байсан ч удирдлагууд нь ус балгасан мэт дуугүй сууна. Тэд зүгээр л болж буй үйл явдлыг чимээгүйхэн ажиглаж, цаашид яах тухай дор бүрнээ тунгааж суугаа биз. Гэтэл намын залуусын шазруун зан хөдөлж, Бага хурлын гишүүдийн гуравны нэгийн саналаар хурлаа хийнэ хэмээн мэдэгдлээ. Намын дүрэмдээ ч ийм заалт бий аж. Уг нь тус хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хэлэлцэнэ. Ингэхдээ Бага хурал, Удирдах зөвлөлд багтдаг гишүүдээс хэн нь энэ удаагийн сонгуульд ямар оролцоотой байсан, ямар үүрэг хүлээсэн эсэх, сонгуульд ялагдал хүлээсэн нь чухам МАН-ын удирдлагуудын оновчгүй бодлоготой холбоотой юу, эсвэл өөр олон шалтгаан нөлөөлсөн үү гэдгийг дүгнэхээр төлөвлөөд байсан юм. Мөн энэ үеэр намын их хурлыг хуралдуулах тов гаргах байв.
Гэтэл залуус ирцээ бүрдүүлж хийх Бага хурлаараа удаа дараагийн сонгуульд ялагдал хүлээсэн намын удирдлагуудыг огцруулахын зэрэгцээ Удирдах зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр нь шинэчлэхээр төлөвлөжээ. Мөн намын үзэл баримтлалыг шинэчлэх, их хурлыг зарлан хуралдуулах товыг ч тогтоох юм байна. Энэ мэт ажил сэдэхийн зэрэгцээ намаа шинэчлэх бодлогын “Найман шинэчлэл” хөтөлбөр боловсруулжээ. Хөтөлбөрт “Хуйвалдаанаас татгалзаж, бүлэглэлүүдийг ил болгох, намын даргыг дарга нар нь бус гишүүд сонгодог болох, гишүүнчлэлийг шинэчлэн бүртгэж, чанартай нам болцгооё, санхүүжилтийг ил болгож, зарцуулсан зардал, хөрөнгөө зарлая, авлига, гэмт хэрэгт өртсөн гишүүдээ зарлаж, хариуцлага тооцъё, сонгуульд ялагдсан намын бүх шатны удирдлагад хариуцлага тооцъё, гишүүдийн оролцоог бүх шатанд хангаж, нээлттэй нам болъё, намын боловсон хүчнийг татагдаж дээшилдэг бус, хөдөлмөрлөж дэвждэг болгоё” зэргийг багтаажээ.
Тэд Бага хурлын гишүүдийнхээ гуравны нэгийг цуглуулан ирцээ бүрдүүлж чадвал дээр дурьдсан бүх асуудлыг шийдэхийн зэрэгцээ дотроосоо дарга болон удирдлагын багаа сонгох нь. Өөрөөр хэлбэл, Бага хурлын 310 гишүүний 105 орчим хүний саналаар бүх асуудал шийдэгдэж таарах юм. Магадгүй энэ нь уналтад ороод байгаа тус намыг хэвтэрт ортол нь доройтуулах алхам ч байж болох талтай. Ямартай ч хариуцлага хүлээх ёстой намын удирдлагууд нь өнөөг хүртэл ямар ч тайлбар хэлсэнгүй. Тэд хариуцлага хүлээх ёстой гэдгээ ухамсарлаж байгаа ч асуудлыг хэрхэн шийдэх гарц хайж байгаа бололтой. Энэ талаар тус намын удирдлагын багт ажиллаж буй албан тушаалтан “Бид хариуцлага хүлээх нь тодорхой. Гэхдээ нэгэнт уналтад ороод байгаа намыг буцааж сэргээх, хямралын байдлаас авч гарах удирдлагын багийг зөв сонгох нь чухал. Мөн намынхаа үзэл баримтлалыг ч өөрчилж, шинэчлэх ёстой. Бид үүнийг дэмжиж байгаа ч сэтгэлийн хөөрлөөр шийдэлгүйгээр нухацтай авч үзэх шаардлагатай” хэмээн ярив.
Шинэчлэлээр намын дарга, генсекүүдийг солиод асуудал нэг мөр шийдэгдэхгүй учир нэн түрүүнд намаа тодорхой үе шаттайгаар шинэчлэх ёстойг ч хэлж байсан. Үнэндээ намын үзэл баримтлалыг нь өөрчилбөл жинхэнэ утгаараа шинэчлэл болж, талцал намчирхал ч арилах талтай гэдгийг энд тэмдэглэн хэлмээр байна.
Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш хөл толгойгоо олохгүй байгаа МАН-ынхан цаашид хэрхэх нь бүрхэг хэвээр. Намын залуус нь “Шинэчилье” хөдөлгөөн байгуулж, удирдлагуудаа огцруулахаар тэмцэж байгаа ч тэдний үгийг дарга даамлууд нь үл тоох. Тус хөдөлгөөнийхөн намын Бага хурлыг наадмын өмнө хуралдуулах шаардлага тавьсан ч Удирдах зөвлөл нь энэ сардаа багтааж хийнэ гэсэн тов гаргасан ч хойшлуулахыг хичээж буй. Үүнийгээ тэд амралт зугаалгын улирал эхэлсэн учир ирц хүрэхгүй байна хэмээн тайлбарлаж байгаа. Энэ байдлыг нь тэсч байж суухын аргагүй болсон залуус нь залуу хүний ааг омогтой зангаар намынхаа Бага хурлыг энэ сарын 30-нд хуралдуулна гэдгээ удирдлагууддаа хэлж, албан бичиг илгээсэн. Тэд өнгөрсөн пүрэв гарагт шаардах бичгээ хүргүүлсэн бөгөөд хариуг нь өнгөрсөн даваа гарагт авах ёстой байсан ч удирдлагууд нь ус балгасан мэт дуугүй сууна. Тэд зүгээр л болж буй үйл явдлыг чимээгүйхэн ажиглаж, цаашид яах тухай дор бүрнээ тунгааж суугаа биз. Гэтэл намын залуусын шазруун зан хөдөлж, Бага хурлын гишүүдийн гуравны нэгийн саналаар хурлаа хийнэ хэмээн мэдэгдлээ. Намын дүрэмдээ ч ийм заалт бий аж. Уг нь тус хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хэлэлцэнэ. Ингэхдээ Бага хурал, Удирдах зөвлөлд багтдаг гишүүдээс хэн нь энэ удаагийн сонгуульд ямар оролцоотой байсан, ямар үүрэг хүлээсэн эсэх, сонгуульд ялагдал хүлээсэн нь чухам МАН-ын удирдлагуудын оновчгүй бодлоготой холбоотой юу, эсвэл өөр олон шалтгаан нөлөөлсөн үү гэдгийг дүгнэхээр төлөвлөөд байсан юм. Мөн энэ үеэр намын их хурлыг хуралдуулах тов гаргах байв. Гэтэл залуус ирцээ бүрдүүлж хийх Бага хурлаараа удаа дараагийн сонгуульд ялагдал хүлээсэн намын удирдлагуудыг огцруулахын зэрэгцээ Удирдах зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр нь шинэчлэхээр төлөвлөжээ. Мөн намын үзэл баримтлалыг шинэчлэх, их хурлыг зарлан хуралдуулах товыг ч тогтоох юм байна. Энэ мэт ажил сэдэхийн зэрэгцээ намаа шинэчлэх бодлогын “Найман шинэчлэл” хөтөлбөр боловсруулжээ. Хөтөлбөрт “Хуйвалдаанаас татгалзаж, бүлэглэлүүдийг ил болгох, намын даргыг дарга нар нь бус гишүүд сонгодог болох, гишүүнчлэлийг шинэчлэн бүртгэж, чанартай нам болцгооё, санхүүжилтийг ил болгож, зарцуулсан зардал, хөрөнгөө зарлая, авлига, гэмт хэрэгт өртсөн гишүүдээ зарлаж, хариуцлага тооцъё, сонгуульд ялагдсан намын бүх шатны удирдлагад хариуцлага тооцъё, гишүүдийн оролцоог бүх шатанд хангаж, нээлттэй нам болъё, намын боловсон хүчнийг татагдаж дээшилдэг бус, хөдөлмөрлөж дэвждэг болгоё” зэргийг багтаажээ.
Тэд Бага хурлын гишүүдийнхээ гуравны нэгийг цуглуулан ирцээ бүрдүүлж чадвал дээр дурьдсан бүх асуудлыг шийдэхийн зэрэгцээ дотроосоо дарга болон удирдлагын багаа сонгох нь. Өөрөөр хэлбэл, Бага хурлын 310 гишүүний 105 орчим хүний саналаар бүх асуудал шийдэгдэж таарах юм. Магадгүй энэ нь уналтад ороод байгаа тус намыг хэвтэрт ортол нь доройтуулах алхам ч байж болох талтай. Ямартай ч хариуцлага хүлээх ёстой намын удирдлагууд нь өнөөг хүртэл ямар ч тайлбар хэлсэнгүй. Тэд хариуцлага хүлээх ёстой гэдгээ ухамсарлаж байгаа ч асуудлыг хэрхэн шийдэх гарц хайж байгаа бололтой. Энэ талаар тус намын удирдлагын багт ажиллаж буй албан тушаалтан “Бид хариуцлага хүлээх нь тодорхой. Гэхдээ нэгэнт уналтад ороод байгаа намыг буцааж сэргээх, хямралын байдлаас авч гарах удирдлагын багийг зөв сонгох нь чухал. Мөн намынхаа үзэл баримтлалыг ч өөрчилж, шинэчлэх ёстой. Бид үүнийг дэмжиж байгаа ч сэтгэлийн хөөрлөөр шийдэлгүйгээр нухацтай авч үзэх шаардлагатай” хэмээн ярив. Шинэчлэлээр намын дарга, генсекүүдийг солиод асуудал нэг мөр шийдэгдэхгүй учир нэн түрүүнд намаа тодорхой үе шаттайгаар шинэчлэх ёстойг ч хэлж байсан. Үнэндээ намын үзэл баримтлалыг нь өөрчилбөл жинхэнэ утгаараа шинэчлэл болж, талцал намчирхал ч арилах талтай гэдгийг энд тэмдэглэн хэлмээр байна.
С.Заяа
0 Сэтгэгдэл
























