Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хэдэн цахилгаан станцыг минь Д.Сугар гадаадынханд өгчихсөн юм биш биз
Эрдэнэт үйлдвэрийг барьцаанд тавьж байгаад гадаадын банкнаас 20 сая доллар зээлж байсан тухайгаа “Жаст” группын ерөнхийлөгч асан Ш.Батхүү хэвлэлийнхэнд албан ёсоор мэдээллээ. Урьд нь энэ тухай яриа гарч байхад ТӨХ-ны дарга байсан, өнөөгийн ҮХЦ-ийн гишүүн Д.Сугар улаан цайм мэлзэж “Ёстой тийм зүйл байхгүй, хэн нэгэн нь хуурамч бичиг баримт үйлдсэн байх” гэж байсан билээ. Гэтэл Ш.Батхүү захирал болохоор Эрдэнэт үйлдвэрийг зээлийн барьцаанд тавих талаар ТӨХ-ны дарга Д.Сугар, Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг нарт танилцуулаад албан ёсоор бичиг баримт бүрдүүлэн, барьцаанд тавьж байсан гэж байна. Харин тэрээр энэ зээлээ төлсөн гэдгээ хэд хэд дахин хэлнэ билээ.
Нэрээ тэр зээлээ төлөөгүй бол юу болох байсан бол.......Монгол улсын төсвийн 30, 40 хувийг бүрдүүлдэг, дэлхийд эхний 10-т ордог энэ үйлдвэр зээлээ төлөөгүй нэг компаний барьцаагаар гадныхны мэдэлд очих байж шүү.
Төрийн өмчийг, манаж сахиж бай хэмээн, УИХ-ын гишүүн байсан, хариуцлагатай хүн гэж томилсон өнөөх ТӨХ-ны дарга Д.Сугар нь ийм л юм хийж суудаг байж. Төрийн өмчийн том үйлдвэрийг хувийн нэгэн группын авах зээлийн барьцаанд тавиулсныхаа шанд юу авсан бол. МИАТ компанийн удирдлагууд “дайны эрсдэлийн сан” нэрээр зорчигчдоос илүү мөнгө хураан түүнийгээ гадаадад байгуулсан хуурамч компаниараа дамжуулан угаахад нь тус дэм болсныхоо хариуд л лавтай Японд тансаг харш, орон сууц авсан гэдэг юм билээ.
Ер нь ТӨХ-ны дарга нь төрийн өмчийн үйлдвэрийн газрыг зээлийн барьцаанд тавьчихдаг, Нийслэлийн Засаг дарга нь нийтийн эзэмшлийн хамаг л газрыг худалдчихдаг, Боловсролын сайд нь сургууль бариад өгсөн хүнийг авлига өгсөнгүй гээд сургуулийг нь ашиглалтад авалгүй, хүн явуулаад зодуулчихдаг, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга нь эмнэлгүүдэд хуучирч, хэрэггүй болсон машин шахчихдаг.... Өнгөрсөн үеийн төр, эрх барьж байсан МАН чинь ер нь ямар, хаашаа янзын газар вэ. БХЯ, Зэвсэгт хүчний нь генералууд онгоцныхоо моторыг зарчихдаг.
Энэ чинь чухамдаа Хуульзүйн сайд Х.Тэмүүжингийн нэгэнтээ хэлсэн “булай бүхнийг нь уудалж барахгүй” гэгчлэн зөвхөн зах зух нь... Одоо энэ хүмүүс байцаалт өгөөд, хуулийнхан нягтлан шалгаад байхаар юу эс гарах бол.
Д.Сугар шиг хүн энэ төрийн хэдий хэчнээн зүйлийг зарж үрж, хүнд барьцаанд өгсөн бол. Монгол төрийн ганц шар ордон, Төрийн ордон маань хэн нэгний барьцаанд байгаа юм биш байгаа. Өнөөх Д.Сугар чинь гадаадынханд, хятадуудад өгчихсөн юм биш биз дээ. Нэг өдөр л гадны нэг банк, компанийхан орж ирээд УИХ, Засгийн газрыг “Та нар байшинг минь суллаж өг өө. Бид наадахыг чинь танай ТӨХ-ны даргаас авсан юм. Бид нураагаад оронд нь зочид буудал, казино барина” гэх юм биш биз.
Тэр III, IY цахилгаан станц, Багануур, Шивээ-Овоогийн уурхайнууд чинь монгол төрийн мэдлийнх хэвээрээ л байдаг байгаа даа. Наад Д.Сугар чинь хэдэн доллар, гайгүй байшин сууц амласан хүнд бол монголын юуг л бол юуг хамаагүй өгчих хүн байна шүү дээ. Аль нэгэн улсад нэг ордон харш, орон сууцаар наймаалчихаагүй байгаа.
Сүхбаатарын, Чингисийн гэж нэрлэнэ гээд нэг их сүрхий маргалдаад байгаа нийслэлийн төв талбай маань төрийнхөө мэдэлд хэвээр байдаг байгаа даа. М.Энхболд, Ц.Батбаяр, Г.Мөнхбаяр нарын хэн нэгэн нь мөнгөтэй нэгэнд худалдчихсан юм биш биз. Цаадуул чинь хотын төвд л байгаа бол ямар ч газрыг зарчихдаг зуршил, дуршилтай хүмүүс шүү дээ.
Нэг их сүрхий л ийм ч нэртэй, тийм нэр өгнө гээд маргаад байсан чинь хэдийнээ хүний мэдлийнх болчихсон, нэг л өдөр байшингийн суурь ухаад эхэлбэл яана вэ та минь.
Үгүй та минь магадгүй юм байна. Энэ улс оронд өнгөтэй өөдтэй юм л байвал энэ МАН-ынхан, хуучны эрх баригчид чинь зувчуулж, идэж ашиглаж сүйтгэж байж. Тэгээд “гар хугаравч ханцуй дотроо” гэдэг болохоор энэ нь МАН эрх барьж байсан өнгөрсөн он жилүүдэд ил гардаггүй нууц явсаар ирж. Бүгдээрээ хамтарч, дээрээсээ доошоо хүн бүрийн оролцоотойгоор хамт луйвардаж, завшиж байсан юм болохоор хэн нь ч хэнийгээ хэлж, зарлах билээ дээ.
ТӨХ-ны дарга нь, Эрдэнэт үйлдвэрийнхээ захиралтай хамтраад гар хөлийн үсэг зураад улсын том үйлдвэрийг гадаадын банкны зээлийн барьцаанд тавьж байхад чинь яаж ч илрэх билээ дээ. Ёстой л “ходоод хагаравч тогоон дотроо” гэдэг л тэр. Хууль хяналтынхан нь ч тэдэнтэйгээ хуйвалдаад ашиг шим хүртээд байж байсан юм чинь.
Үгүй нээрээ, энэ төрийнхөө өмчийг нэг бүртгэж дансалж авахгүй бол Н.Энхбаяр, Т.Билэгт нарын нөхөд заримыг нь хууль бусаар хувьчлаад бие биендээ өгчихсөн, нөгөө заримыг нь жинхэнэ манаж байх ёстой Д.Сугар шиг хүмүүс нь энд тэндэхийн гадна дотнын компанид нэг хоёр харш, сууцаар наймаалаад найр тавиад өгчихсөн байхыг үгүй гэх газаргүй болж байна.
Үнэхээр одоо илрээд байгаа хэргүүдийн зах зухаас нь л харахад ийм хар төрөхгүй байхын арга алга, та минь ээ.
Yaj ch medeh humuus shuu, ene MAN-iinhan
ЗӨВ ШҮҮ
Sugar hezeenii luivarchin l daa. Ard ni MAN ni baigaa bolohoor tuuniig zoriud Undsen huuliin tsetsed avaachij nuusan l daa
neeree magadgui ni baina shuu, sain shalgah heregtei
Эрдэнэт үйлдвэрийг барьцаанд тавьж байгаад гадаадын банкнаас 20 сая доллар зээлж байсан тухайгаа “Жаст” группын ерөнхийлөгч асан Ш.Батхүү хэвлэлийнхэнд албан ёсоор мэдээллээ. Урьд нь энэ тухай яриа гарч байхад ТӨХ-ны дарга байсан, өнөөгийн ҮХЦ-ийн гишүүн Д.Сугар улаан цайм мэлзэж “Ёстой тийм зүйл байхгүй, хэн нэгэн нь хуурамч бичиг баримт үйлдсэн байх” гэж байсан билээ. Гэтэл Ш.Батхүү захирал болохоор Эрдэнэт үйлдвэрийг зээлийн барьцаанд тавих талаар ТӨХ-ны дарга Д.Сугар, Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг нарт танилцуулаад албан ёсоор бичиг баримт бүрдүүлэн, барьцаанд тавьж байсан гэж байна. Харин тэрээр энэ зээлээ төлсөн гэдгээ хэд хэд дахин хэлнэ билээ. Нэрээ тэр зээлээ төлөөгүй бол юу болох байсан бол.......Монгол улсын төсвийн 30, 40 хувийг бүрдүүлдэг, дэлхийд эхний 10-т ордог энэ үйлдвэр зээлээ төлөөгүй нэг компаний барьцаагаар гадныхны мэдэлд очих байж шүү.
Төрийн өмчийг, манаж сахиж бай хэмээн, УИХ-ын гишүүн байсан, хариуцлагатай хүн гэж томилсон өнөөх ТӨХ-ны дарга Д.Сугар нь ийм л юм хийж суудаг байж. Төрийн өмчийн том үйлдвэрийг хувийн нэгэн группын авах зээлийн барьцаанд тавиулсныхаа шанд юу авсан бол. МИАТ компанийн удирдлагууд “дайны эрсдэлийн сан” нэрээр зорчигчдоос илүү мөнгө хураан түүнийгээ гадаадад байгуулсан хуурамч компаниараа дамжуулан угаахад нь тус дэм болсныхоо хариуд л лавтай Японд тансаг харш, орон сууц авсан гэдэг юм билээ.
Ер нь ТӨХ-ны дарга нь төрийн өмчийн үйлдвэрийн газрыг зээлийн барьцаанд тавьчихдаг, Нийслэлийн Засаг дарга нь нийтийн эзэмшлийн хамаг л газрыг худалдчихдаг, Боловсролын сайд нь сургууль бариад өгсөн хүнийг авлига өгсөнгүй гээд сургуулийг нь ашиглалтад авалгүй, хүн явуулаад зодуулчихдаг, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга нь эмнэлгүүдэд хуучирч, хэрэггүй болсон машин шахчихдаг.... Өнгөрсөн үеийн төр, эрх барьж байсан МАН чинь ер нь ямар, хаашаа янзын газар вэ. БХЯ, Зэвсэгт хүчний нь генералууд онгоцныхоо моторыг зарчихдаг.
Энэ чинь чухамдаа Хуульзүйн сайд Х.Тэмүүжингийн нэгэнтээ хэлсэн “булай бүхнийг нь уудалж барахгүй” гэгчлэн зөвхөн зах зух нь... Одоо энэ хүмүүс байцаалт өгөөд, хуулийнхан нягтлан шалгаад байхаар юу эс гарах бол.
Д.Сугар шиг хүн энэ төрийн хэдий хэчнээн зүйлийг зарж үрж, хүнд барьцаанд өгсөн бол. Монгол төрийн ганц шар ордон, Төрийн ордон маань хэн нэгний барьцаанд байгаа юм биш байгаа. Өнөөх Д.Сугар чинь гадаадынханд, хятадуудад өгчихсөн юм биш биз дээ. Нэг өдөр л гадны нэг банк, компанийхан орж ирээд УИХ, Засгийн газрыг “Та нар байшинг минь суллаж өг өө. Бид наадахыг чинь танай ТӨХ-ны даргаас авсан юм. Бид нураагаад оронд нь зочид буудал, казино барина” гэх юм биш биз.
Тэр III, IY цахилгаан станц, Багануур, Шивээ-Овоогийн уурхайнууд чинь монгол төрийн мэдлийнх хэвээрээ л байдаг байгаа даа. Наад Д.Сугар чинь хэдэн доллар, гайгүй байшин сууц амласан хүнд бол монголын юуг л бол юуг хамаагүй өгчих хүн байна шүү дээ. Аль нэгэн улсад нэг ордон харш, орон сууцаар наймаалчихаагүй байгаа.
Сүхбаатарын, Чингисийн гэж нэрлэнэ гээд нэг их сүрхий маргалдаад байгаа нийслэлийн төв талбай маань төрийнхөө мэдэлд хэвээр байдаг байгаа даа. М.Энхболд, Ц.Батбаяр, Г.Мөнхбаяр нарын хэн нэгэн нь мөнгөтэй нэгэнд худалдчихсан юм биш биз. Цаадуул чинь хотын төвд л байгаа бол ямар ч газрыг зарчихдаг зуршил, дуршилтай хүмүүс шүү дээ.
Нэг их сүрхий л ийм ч нэртэй, тийм нэр өгнө гээд маргаад байсан чинь хэдийнээ хүний мэдлийнх болчихсон, нэг л өдөр байшингийн суурь ухаад эхэлбэл яана вэ та минь.
Үгүй та минь магадгүй юм байна. Энэ улс оронд өнгөтэй өөдтэй юм л байвал энэ МАН-ынхан, хуучны эрх баригчид чинь зувчуулж, идэж ашиглаж сүйтгэж байж. Тэгээд “гар хугаравч ханцуй дотроо” гэдэг болохоор энэ нь МАН эрх барьж байсан өнгөрсөн он жилүүдэд ил гардаггүй нууц явсаар ирж. Бүгдээрээ хамтарч, дээрээсээ доошоо хүн бүрийн оролцоотойгоор хамт луйвардаж, завшиж байсан юм болохоор хэн нь ч хэнийгээ хэлж, зарлах билээ дээ.
ТӨХ-ны дарга нь, Эрдэнэт үйлдвэрийнхээ захиралтай хамтраад гар хөлийн үсэг зураад улсын том үйлдвэрийг гадаадын банкны зээлийн барьцаанд тавьж байхад чинь яаж ч илрэх билээ дээ. Ёстой л “ходоод хагаравч тогоон дотроо” гэдэг л тэр. Хууль хяналтынхан нь ч тэдэнтэйгээ хуйвалдаад ашиг шим хүртээд байж байсан юм чинь.
Үгүй нээрээ, энэ төрийнхөө өмчийг нэг бүртгэж дансалж авахгүй бол Н.Энхбаяр, Т.Билэгт нарын нөхөд заримыг нь хууль бусаар хувьчлаад бие биендээ өгчихсөн, нөгөө заримыг нь жинхэнэ манаж байх ёстой Д.Сугар шиг хүмүүс нь энд тэндэхийн гадна дотнын компанид нэг хоёр харш, сууцаар наймаалаад найр тавиад өгчихсөн байхыг үгүй гэх газаргүй болж байна.
Үнэхээр одоо илрээд байгаа хэргүүдийн зах зухаас нь л харахад ийм хар төрөхгүй байхын арга алга, та минь ээ.
0 Сэтгэгдэл
2013.07.29
2013.07.28
2013.07.27
2013.07.26
























