Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Завханчууд 90 жилийн ойн баяр наадмаа ёслол хүндэтгэлтэй эхлүүллээ
Зуны адаг сарын нартай, налгар сайхан энэ өдрүүдэд дөрвөн ч аймгийн 90 жилийн ойн баяр наадам тохиож буй. Завхан, Архангай аймгийнхан өчигдрөөс хурдан морио уралдуулж, бөхөө барилдуулан наадмаа аль хэдийнэ эхэлсэн бөгөөд Завхан аймаг үүсэн байгуулагдсаны 90, түүхт Улиастай хотын 280 жилийн ойн баяр наадмын нээлтийн ёслолоо яг одоо хийж байна. Завхан нутгаас төрөн гарсан төрийн тэргүүд, төрийн түшээд, урлаг соёлын алдартнууд, нутгийнхаа уугуул иргэдийг хуран чуулуулсан баяр наадмын нээлтдээ аймгийнхан чамгүй сайн бэлтгэснээ харуулж байна.
Ойн баяр наадмын үйл ажиллагаа 2222 морин хуурчаар эхэлж улмаар энэ амжилтаа Гиннесийн номонд бүртгүүлэх гэж байгаа юм. Завханчууд түүхт ойн баяраараа шинэ баригдсан цэнгэлдэх хүрээлэнгийнхээ жаврыг 2222 морин хуурч, 90 уртын дуучаар үргээлгэж есөн генерал есөн хөлт цагаан тугаа залж, үндэсний дээл хувцасаараа гоёсон 99 саальчин бүсгүй сүүн цацал өргөлөө. Ийнхүү завханчууд ойн баяр наадмаа бусад аймгаас илүү сүр жавхлантайгаар тэмдэглээд зогсохгүй давхар Гинннесийн номонд бүртгүүлэхээр зэхсэн байна.
Баяр наадмын нээлтийн бас нэгэн онцлог зүйл нь энэ нутгаас төрөн гарсан хутагт хувилгаадынхаа хөргийг залж, дурсгалыг нь хүндэтгэсэн явдал байлаа.
Завхан аймгийн энэ түүхэн ой баяртай хамтатган баруун бүсийн хурдан морины уралдаан даншиг наадмыг зохион байгуулж, өчигдөр азарга, даага насны морьд хурд шандасаа сориод байна. Үүнээс азарганы уралдааны айргийн тавын дөрвийг нь Завханы хурдан буянгууд авч, нутгийнхаа зон олны магнайг тэнийлгэсэн юм.
Дашрамд дурдахад, Монголын морин спорт, уяачдын холбооноос зохион байгуулан ирэх сарын 10-нд арван мянган морьтон жагсаж, гурван мянган хурдан морь уралдаж Гиннесийн номд бүртгүүлэхээр зэхэж байгаа билээ. Тиймээс монголчууд тун удахгүй хоёр ч зүйлээр Гиннесийн дээд амжилт тогтоосон хэмээн дэлхийн дээд амжилтын энэхүү номд тэмдэглэгдэх нь.
Зуны адаг сарын нартай, налгар сайхан энэ өдрүүдэд дөрвөн ч аймгийн 90 жилийн ойн баяр наадам тохиож буй. Завхан, Архангай аймгийнхан өчигдрөөс хурдан морио уралдуулж, бөхөө барилдуулан наадмаа аль хэдийнэ эхэлсэн бөгөөд Завхан аймаг үүсэн байгуулагдсаны 90, түүхт Улиастай хотын 280 жилийн ойн баяр наадмын нээлтийн ёслолоо яг одоо хийж байна. Завхан нутгаас төрөн гарсан төрийн тэргүүд, төрийн түшээд, урлаг соёлын алдартнууд, нутгийнхаа уугуул иргэдийг хуран чуулуулсан баяр наадмын нээлтдээ аймгийнхан чамгүй сайн бэлтгэснээ харуулж байна. Ойн баяр наадмын үйл ажиллагаа 2222 морин хуурчаар эхэлж улмаар энэ амжилтаа Гиннесийн номонд бүртгүүлэх гэж байгаа юм. Завханчууд түүхт ойн баяраараа шинэ баригдсан цэнгэлдэх хүрээлэнгийнхээ жаврыг 2222 морин хуурч, 90 уртын дуучаар үргээлгэж есөн генерал есөн хөлт цагаан тугаа залж, үндэсний дээл хувцасаараа гоёсон 99 саальчин бүсгүй сүүн цацал өргөлөө. Ийнхүү завханчууд ойн баяр наадмаа бусад аймгаас илүү сүр жавхлантайгаар тэмдэглээд зогсохгүй давхар Гинннесийн номонд бүртгүүлэхээр зэхсэн байна.

0 Сэтгэгдэл