Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Газар газарт наадам үргэлжилсэн өдөр
Өнөөдөр газар сайгүй наадам, аймаг орон нутгийн ой болж байна. Хэнтий, Завхан, Архангай, Төв аймгууд 90 жилийн ойгоо тэмдэглэж байгаа бол Дорноговь аймаг говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 210 жилийн ойг тэмдэглэж байна.
Саявтархан үндэснийхээ их баяр наадмыг Хүннү гүрэн байгуулагдсаны 2222, их монгол улс байгуулагдсаны 807 жилийн ойтой хамтатган тэмдэглэсэн монгол түмэн улсынхаа Засаг захиргааны анхны шинэ хуваариар үүссэн дөрвөн аймгийн том ойд хуваагдан очиж, наадацгааж байна.
Завхан аймгийн баяр наадам өчигдөр эхэлсэн бол Төв, Архангай, Хэнтий аймгуудын баяр наадам өнөөдөр эхэлж байна. Дорноговь аймагт говийн ноён хутагтын IX дүр Дэнзэнлувсантүдэв сүсэгтэн олондоо хандан ном сургааль айлдаж байгаа юм байна.
Дөрвөн аймгийн ой, баяр наадамд УИХ-ын гишүүдээс гадна, нийслэл дэх улс, хотын бараг л байгууллагын дарга мяндагтнууд гээд нутаг нутгийн нь иргэд зорьж одсоноос Улаанбаатар хот эль хульхан байна.
Өнөөдөр газар сайгүй наадам, аймаг орон нутгийн ой болж байна. Хэнтий, Завхан, Архангай, Төв аймгууд 90 жилийн ойгоо тэмдэглэж байгаа бол Дорноговь аймаг говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 210 жилийн ойг тэмдэглэж байна. Саявтархан үндэснийхээ их баяр наадмыг Хүннү гүрэн байгуулагдсаны 2222, их монгол улс байгуулагдсаны 807 жилийн ойтой хамтатган тэмдэглэсэн монгол түмэн улсынхаа Засаг захиргааны анхны шинэ хуваариар үүссэн дөрвөн аймгийн том ойд хуваагдан очиж, наадацгааж байна.

0 Сэтгэгдэл