Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
“САЙНШАНД” аж үйлдвэрийн цогцолборт шаардагдах усны нөөцийн судалгаа хийгдэж эхлэв
    “Сайншанд” дахь аж үйлдвэрийн цогцолборыг байгуулах ажил эрчимтэй явагдаж байна. Энэ ажлын хүрээнд энэ онд хэд хэдэн ажил гүйцэтгүүлэхээр тендер зарлаад байгаа билээ. Төслийн ерөнхий зөвлөх, хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтад дэлхийд танигдсан туршлагатай хуулийн болон ерөнхий зөвлөхүүд оролцож байгаа бөгөөд тендерийн явц гэрээ байгуулах шатанд явж  байна.

    Зөвлөх үйлчилгээнээс гадна цогцолборт байгуулагдах цахилгааны дэд станцын техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, бүс нутгийн хооронд ус дамжуулах боломжийн судалгаа, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил явагдаж байна. Мөн цогцолборын нутаг дэвсгэрт инженер геологийн судалгаа хийгдэх бөгөөд “Сайншанд” хотын хөрсийг ЗХУ-ын эрдэмтэдтэй хамтран монголын эрдэмтэд нэлээдгүй судалсан бөгөөд энэ удаагийн судалгааны дүнд хөрсний норм нормативыг тогтоох юм байна.

    Дорноговь аймгийн төв болон хэд хэдэн сумын нутаг дамжин хийгдэх байгаль орчинд нөлөөлөх нийгэм эдийн засгийн нөлөөллийн үнэлгээг 4 улирал дамжин хийх ажлын гүйцэтгэгчийг “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор төслийн хүрээнд сонгон шалгаруулахаар хураангуй жагсаалтыг гаргаад байна.

    Цогцолборт байгуулагдах үйлдвэрүүдийн усан нөөцийн судалгааг хийж гүйцэтгэхээр “Тунгалаг-Ус” болон бусад 5 компанийн нэгдэл шалгарсан бөгөөд энэ оны 7 дугаар сарын 13-ны өдрөөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдан Дорноговь аймгийн Бор хөөвөр, Сайн усны говь, Долоодын говь зэрэг газруудад усны нарийвчилсан хайгуулын судалгааг эхлүүлээд байна. 1980-1988 онуудад дээрх газруудад Монголын усны мэргэжилтнүүд ЗХУ-ын эрдэмтэдтэй хамтран нэлээдгүй хайгуулын судалгаа хийгдсэн бөгөөд энэ удаа нарийвчилсан усны нөөц тогтоох ажил хийгдэх юм.
    
    “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор төслийн хөрөнгө оруулалтын судалгааг үндэсний аж ахуйн нэгжүүдээс авч нэгтгэн дүгнэлт гарган дараагийн шатны ажлуудыг эхлүүлээд байна.  
0 Сэтгэгдэл
zow gamtai ard tvmend hvrteeltei heregleeseedee minii nutag bayn shvv,,,,,odoo nogoo heden darga nariin nvd olontood ulaanaar ergeldeed baij baigaa baihdaa uuchilaarai darga naraa vneniig chin helsend kkkk
Хамгийн их уншсан