Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
ЗҮҮН ДӨРВӨН ЗАМААС ХОЁР ЧИГЛЭЛД ЗАМ ХААЛАА
Нийслэлд хаа сайгүй өрнөж буй бүтээн байгуулалтаас хамгийн эрчимтэй нь зам засварын ажил юм. Ялангуяа богино хугацаанд дуусч, бодит үр дүнгээ мэдрүүлдэгээрээ замын шинэчлэл онцгойд тооцогдоно. Хэдийгээр зам хаах үед жолооч, зорчигчдыг бухимдуулдаг ч засварын дараагаар түгжрэлгүй, бухимдалгүй амьдарна гэдгийг олон нийт ойлгон хүлээн авч байгаа аж. Өнөөдрийн байдлаар нийслэлийн Баянзүрх дүүргийн Сансарын туннель руу өгссөн 0.9 км авто замыг хаагаад байна. Зүүн дөрвөн замаас эхлэлтэй замыг хааж засвар шинэчлэхэд гурав хоног хангалттай хэмээн гүйцэтгэгч Улаанбаатар зам засвар арчлалт компани үзжээ. Өчигдөр орой 22 цагаас эхлэн хаасан замын хөдөлгөөнийг нөгөөдөр буюу наймдугаар сарын 1-нд нээх юм. Харин Сансарын туннелиэс хойш аюулгүйн тойрог хүртэлх замыг наймдугаар сарын 5-ны өдөр хүртэл хааж засварлах юм байна.
Түүнчлэн “Гялс” төвийн уулзвараас зүүн чиглэлд Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын байр хүртэлх нэг км авто замын урд урсгалыг гурван өдөр хаасан. Өнгө  хучилт болон замын тэмдэглэгээний ажил гүйцэтгэхэд гурван өдөр шаардагдах аж. Тиймээс иргэд ирэх сарын 1-н хүртэл Сансарын аюулгүйн тойргийн арын зам болон Нарантуул худалдааны төвийн  урд замыг сонгон зорчих боломжтой. Нарантуулаас Чулуун-Овоо хүртэлх хоёр км зам өнөөдөр бүрэн нээгдэж байгаа тул замын түгжрэл харьцангуй бага байх юм. Мөн өнөөдөр Хан-Уул дүүргийн XIX хорооллын арын замын хөдөлгөөнийг нээлээ. Бороо хур, цаг агаарын байдлаас шалтгаалж замын ажил нэг хоног хойшилж, өнөөдөр ашиглалтад орж буй нь энэ юм.

0 Сэтгэгдэл
neg ajiliig 2 udaa hiihee bolimoor yumaa, ungursun jil 3 -4 sar hhadaa yanzlahgui yugaa hiij bsan yum be. bas hurimiin ordnii umnuh zamiig ene jiliin 6 sard haaj yanzalsan getel unuudur haagaad dahiad setleed gazar shoroonii ajil hiij bna yasan iluudee garsan mungu be
Хамгийн их уншсан