Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
ЦАГДАА, ИРГЭДИЙГ БАРЬЦААЛСАН ХЯТАДУУДАД ЭРҮҮ ҮҮСГЭЖЭЭ
Баян-Өлгий аймгийн Толбо суманд зам засварын ажил гүйцэтгэж байсан 170 гаруй хятад ажилтантай компанийн “Камаз” машины жолооч анхлан хохирогч Д-тэй уулзсан байна. Гэр бүлтэйгээ явсан Д “Ланд крузер” маркын машинтай явж байхад нь “Камаз”-ын жолооч 30 эргэм насны хятад машинаараа мөргөжээ. Замын осол гаргасныг нь хэлэхэд ажлын газар очоод хохирлын 2.5 сая төгрөгөө авч болно гэсэн байна. Үгэнд нь итгээд очтол жолооч машин барих зөвшөөрөл, үнэмлэхгүй байсан бөгөөд компанийн захирал “Мөнгө өгөхгүй” хэмээжээ. Улмаар иргэн Д сумын цагдаагийн газарт мэдэгдэж, гэр бүлийнхнээ үлдээчихээд компанид эргэн иржээ. Шөнийн 00:00 цагийн үед 70 гаруй хятад ажилчин хүрз, жоотуугаар зэвсэглэн бүслээд Монголын таван иргэнийг хөдөлгөхгүй, явуулахгүй харуулдан хоносон гэнэ. Төрийн цагдаа байгааг сануулахад “Та нарыг алаад, жалганд булчихад хэн ч мэдэхгүй” хэмээн сүрдүүлэн заналхийлсэн тухай хохирогчид хэллээ. “Ланд крузер” машинаас буулгахгүй, утсаар яриулахгүй байсан ч урьд нь гэр бүл, найзууддаа мэдэгдсэн байсан тул аймаг, сумын удирдлагуудад хэл хүрчээ. БНХАУ-ын Элчин сайдын төвшний холбогдох хүмүүстэй хэлэлцээр хийж иргэдээ суллан авсан бололтой. Түүнчлэн хэргийн дараа 170 гаруй хятад ажилчин хамт ажилладаг 70 орчим монгол иргэнтэй зодоон үүсгэж, уураа гаргасан хэмээн эх сурвалж өгүүллээ. Одоогоор Толбо суманд үүссэн хэрэг явдалд эрүүгийн хэрэг үүсгэн, хууль хяналтын байгууллагууд шалгаж байгаа аж.
новшнууд

0 Сэтгэгдэл
2013.07.30