Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хэвлэл мэдээллийн алба гэж байна уу
Монголд төр засаг солигдох бүрийд байнга өөрчлөгдөж байдаг нэг албан тушаал бол УИХ, Засгийн газар, Яам, агентлаг, албан байгууллагуудын хэвлэл мэдээллийн алба, хэвлэл хариуцсан албан тушаалтан.
Чухам би л ингэж бичиж байгаагаас биш тэр сайд, агентлагийн дарга, албан тушаалтан нь хэвлэл хариуцсан хүнээ хэвлэлийн албаны дарга юм уу, хэвлэлийн нарийн бичгийн дарга юм уу, хэвлэл хариуцсан ажилтан юм уу, олон нийттэй харилцах албаны ажилтан юм уу гэдгээ мэддэггүй, өнөө ч мэдэхгүй явсаар ирсэн. Том албан тушаалд очсоныхоо дараа ажилд авсан, сонгуулийн нь ажилд гайгүй зүтгэсэн, нутгийн нь дүү, найзын нь хүүхдээрээ юу хийлгэхээ ч мэдэхгүй, цаад хүн нь ч чухамдаа юу хийхээ ч мэдэхгүй л тэнд нь очоод нэг өрөөнд нь суудаг, хааяа нэг зар түгээгээд, сонин хэвлэлээс сайд даргыгаа муу хэлсэн юу байна гэж шүүгээд суудаг. Энэ бол тэртээ 1917 онд Зөвлөлт Орост Лениний бий болгосон тогтолцоо л доо.
Ийм ч болохоороо тэр сайд, даргынхаа хааяа нэг хийх хэвлэлийн бага хурал, сэтгүүлчдэд хийх мэдээлэл, оролцох арга хэмжээг зарлах төдий суусаар байгаа. Ийм зарыг сэтгүүлч би 20 жил өглөө бүрий сонссоор хүлээж авсаар байгаа. Бодвол энд нь хэдэн сэтгүүлч очсоноор нь дарга нь дүгнэдэг биз. Яагаад би энд хэвлэлийн бага хурал, сэтгүүлчдэд хийх мэдээлэл гэж бичив гэхээр энэ нь өөр хоорондоо ялгаатай болоод тэр. Харамсалтай нь манай яам тамгын газруудын хэвлэл мэдээллийн албаны төлөөлөгч, хэвлэлийн нарийн бичгийн дарга нар үүнийг даан ч ялгадаггүй.
Чухамдаа хэвлэлийн нарийн бичгийн дарга, хэвлэлийн албаны ажилтнуудын нэн түрүүнээ хийж байх ёстой ажил бол хэвлэлийн мэдээлэл пресс-релиз түгээх явдал.
Уг нь энэ бол тухайн яам тамгын газар, албан тушаалтны эрхэлж хийж байгаа, хийх гэж байгаа үйл ажиллагааны тухай товч мэдээлэл юм. Үүнийгээ хэвлэлийнхэнд дамжуулахдаа “Ийм юм болно. Энэ талаар тодруулах бол ийм албаны хүнтэй ярьж болно. Утас нь ....., E-mail нь...... гээд л явуулдаг юм байна л даа.
Гэтэл манай хэвлэлийн албаны ажилтнууд бол ийм хэвлэлийн бага хурал болно, сайд ийм арга хэмжээнд оролцоно гэсэн зар явуулахаас хэтрэхгүй. Ердөө 1940-50-иад онд аймаг сумын төвд албан байгууллага, дарга нарын зарлага гэж нэг, хүн дуудаж ирдэг, бичиг захиа хүргэдэг, явган гүйдэг нэг хүн байсан шиг л ажилласаар байгаа нь нууц биш. Тэр үед тэд нь зайлуул гутал хувцасаар тааруухан, бичиг үсэггүй нэгэн л байсан даа. Өнөөгийн хэвлэлийн төлөөлөгч, хэвлэлийн ажилтнууд бол ганган хувцас, тансаг машин, утастай, явуулж байгаа зар нь чухамдаа интернетээр л ирж байгаагаас биш 1950-иад оны тэднээс ялгагдах юм ердөө ч алга. Яг үнэндээ явуулж байгаа зарынхаа нарийн учрыг ч сайн мэдэхгүй байх гэвэл хэтрүүлсэн болохгүй.
Ажлаа хийгээд сууж байхад мессенжэрээр байн байн ирээд байдаг тэр зараас нь авах тодорхой мэдээлэл гэж юу ч байхгүй.
Манай өнөөдрийн яам тамгын газрын хэвлэл хариуцсан ажилтнуудаас хэн нь хэвлэлийн нарийн бичгийн дарга юм, хэн нь хэвлэлийн төлөөлөгч юм, хэн нь олон нийттэй харилцах ажилтан юм бүү мэд. Тэгэхээр энэ нь ялгагдахгүй болохоор хэн нь ямар эрх мэдэлтэй нь бас мэдэгдэхгүй. Ухаандаа сайд даргыгаа төлөөлөөд хэн нь хэвлэлийн бага хурал хийлгэх, мэдэгдэл хийх эрх мэдэлтэй юм. Хэн нь зүгээр зарлал түгээгээд сууж байх юм. Хэн нь сонин хэвэл дээрээсээ даргыгаа муулж бичсэнийг түүгээд сууж байдаг юм. Үүнийг ялгаж салгасан юм өнөөдөр манайд өнөөдөр огт байхгүй. Байхгүй гэдэг чинь мэдэхгүй л гэсэн үг. Утасдаад асуухаар “Мэдэхгүй, тэр дарга мэднэ” гэж байхыг бодоход эрх мэдэл, мэдэх юмаар тун маруухан байдаг биз.
Өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаад, асуудлыг сайд даргынхаа өмнөөс шууд ярьчихдаг хэвлэлийн алба Засгийн газрын Мөнхтөрөөс өөр байхгүй л байгаа.
Шатахууны үнэ нэмэгдээд л, яам тамгын газар, албан байгууллагуудын талаар элдэв цуу яриа тархаад л байхад үүнийг няцаагаад, эсвэл ойрын үед авах арга хэмжээнийх нь талаар дорвитойхон мэдээлэл хийдэг хэвлэлийн алба манайд байна уу, яг үнэнийг хэлэхэд нэг ч байхгүй. Ер үнэнийг хэлэхэд олигтойхон хэвлэлийн бага хурал зохион байгуулчихдаг хэвлэлийн алба байхгүй шүү дээ. Шаварт унасан шарын эзэн гэгчээр сайд, дарга нь л сууж байхаас биш өнөөх хэвлэлийн төлөөлөгч, албаны дарга, нарийн бичгийн дарга нь бараа нь ч харагдахгүй. Сайд дарга, албан тушаалтнууд ч хэвлэлийн албандаа ийм эрх мэдэл өгөхгүй байгаа. Бодвол зар түгээгээд хэвлэлийнхнийг цуглуулчихсан болохоор болсон юм байлгүй. Үгүй үнэндээ чадваргүй хүмүүс авчихсан юм чинь тэд нь юу ч ярьж, яаж холиогоод хаячихаж магадгүй гэж болгоомжилж байгаа нь тэр л дээ. Тэгээд л хэчнээн хэвлэлийнхнийг цуглуулснаар нь дүгнэдэг биз.
Хэвлэл мэдээллийнхэн, сонин телевизийнхэн аль ч байгууллагад очоод хэвлэл хариуцсан хүнтэй нь уулзахад сайндаа л сайд даргатайгаа уулзуулж өгөхөөс хэтрэхгүй, Чухамдаа тэр дарга нарын үүдэнд суудаг туслах, нарийн бичгийн даргаас ялгаагүй нэгэн байдаг.
Хэвлэлийнхэнд хамгийн их эрэлттэй хэвлэлийн алба нь ЦЕГ-ын, Онцгой байдлын газрын хэвлэлийн алба. Тэр нь энд ч ийм хэрэг, осол гарлаа хэмээн баяр ёслолын байдлаар мэдээлэхээс хэтрэхгүй. Өмнө гарсан хэдэн хэргийг шалгаад, прокурорт шилжүүлсэн, хэдэн хэргийн шалгах хугацаа нь хэтэрсэн гээд нарийн мэдээлэл асуувал толгойгоо сэгсрээд, тэр ч хүнээс асуу, энэ ч даргаас лавла гэж өөрөөсөө зайлуулна. Цагдаагийн хэдэн албан тушаалтан ямар зөрчил гаргав, эрхээ яаж хэтрүүлэв гэвэл бүр ч уурлаад загнана.
Гэтэл гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжиж байгаа мэдээлэл бүхэн “Хэвлэлийн төлөөлөгч нь, хэвлэлийн нарийн бичгийн дарга нь ингэж мэдээллээ” гэсэн зүүлттэй дамжиж байгаа. Энэ бол нэгийг хэлээд л байна. Манай хэвлэлийн төлөөлөгчдөд ийм мэдэл байх ч үгүй, ингэж чадах ч үгүй , дарга нар нь тэдэнд итгэх ч үгүй, ингээд хэлчихвсэн байвал загнана.
Үнэндээ нутгийнхаа дүү, найзынхаа хүүхэд, өмнө хэдэн жилд надаас гайгүй яриа сурвалжилга авч байсан юм гээд хэвлэлийн төлөөлөгчөөрөө, үнэнигй хэлэхэд нэг албан тушаал дээр л авч байгаа болохоос биш тэр хэд нь пресс-релиз, пресс-комференци, брифинг гэдгийг огт ялгахгүй хүмүүс л байгаа шүү дээ. Одоо яана гэхэв.
Хэвлэлийн нарийн бичгийн дарга, хэвлэлийн албаны дарга, хэвлэлийн төлөөлөгч, олон нийттэй харилцах албаны ажилтан гэдэг чинь манайд байдаг “зарлага”-аас өөр албан тушаал байдаг юм байна, та минь ээ.
manaid bol naad alban tushaal chini setguulchdiin ulsturch bolohyn umnuh 1 shat damjlaga yum uu daa.
Zuv sedev hundsun baina. Turiin alba olon niited neelttei baihiin neg undes ni ene yum shuu dee.
Монголд төр засаг солигдох бүрийд байнга өөрчлөгдөж байдаг нэг албан тушаал бол УИХ, Засгийн газар, Яам, агентлаг, албан байгууллагуудын хэвлэл мэдээллийн алба, хэвлэл хариуцсан албан тушаалтан. Чухам би л ингэж бичиж байгаагаас биш тэр сайд, агентлагийн дарга, албан тушаалтан нь хэвлэл хариуцсан хүнээ хэвлэлийн албаны дарга юм уу, хэвлэлийн нарийн бичгийн дарга юм уу, хэвлэл хариуцсан ажилтан юм уу, олон нийттэй харилцах албаны ажилтан юм уу гэдгээ мэддэггүй, өнөө ч мэдэхгүй явсаар ирсэн. Том албан тушаалд очсоныхоо дараа ажилд авсан, сонгуулийн нь ажилд гайгүй зүтгэсэн, нутгийн нь дүү, найзын нь хүүхдээрээ юу хийлгэхээ ч мэдэхгүй, цаад хүн нь ч чухамдаа юу хийхээ ч мэдэхгүй л тэнд нь очоод нэг өрөөнд нь суудаг, хааяа нэг зар түгээгээд, сонин хэвлэлээс сайд даргыгаа муу хэлсэн юу байна гэж шүүгээд суудаг. Энэ бол тэртээ 1917 онд Зөвлөлт Орост Лениний бий болгосон тогтолцоо л доо.
Ийм ч болохоороо тэр сайд, даргынхаа хааяа нэг хийх хэвлэлийн бага хурал, сэтгүүлчдэд хийх мэдээлэл, оролцох арга хэмжээг зарлах төдий суусаар байгаа. Ийм зарыг сэтгүүлч би 20 жил өглөө бүрий сонссоор хүлээж авсаар байгаа. Бодвол энд нь хэдэн сэтгүүлч очсоноор нь дарга нь дүгнэдэг биз. Яагаад би энд хэвлэлийн бага хурал, сэтгүүлчдэд хийх мэдээлэл гэж бичив гэхээр энэ нь өөр хоорондоо ялгаатай болоод тэр. Харамсалтай нь манай яам тамгын газруудын хэвлэл мэдээллийн албаны төлөөлөгч, хэвлэлийн нарийн бичгийн дарга нар үүнийг даан ч ялгадаггүй.
Чухамдаа хэвлэлийн нарийн бичгийн дарга, хэвлэлийн албаны ажилтнуудын нэн түрүүнээ хийж байх ёстой ажил бол хэвлэлийн мэдээлэл пресс-релиз түгээх явдал.
Уг нь энэ бол тухайн яам тамгын газар, албан тушаалтны эрхэлж хийж байгаа, хийх гэж байгаа үйл ажиллагааны тухай товч мэдээлэл юм. Үүнийгээ хэвлэлийнхэнд дамжуулахдаа “Ийм юм болно. Энэ талаар тодруулах бол ийм албаны хүнтэй ярьж болно. Утас нь ....., E-mail нь...... гээд л явуулдаг юм байна л даа.
Гэтэл манай хэвлэлийн албаны ажилтнууд бол ийм хэвлэлийн бага хурал болно, сайд ийм арга хэмжээнд оролцоно гэсэн зар явуулахаас хэтрэхгүй. Ердөө 1940-50-иад онд аймаг сумын төвд албан байгууллага, дарга нарын зарлага гэж нэг, хүн дуудаж ирдэг, бичиг захиа хүргэдэг, явган гүйдэг нэг хүн байсан шиг л ажилласаар байгаа нь нууц биш. Тэр үед тэд нь зайлуул гутал хувцасаар тааруухан, бичиг үсэггүй нэгэн л байсан даа. Өнөөгийн хэвлэлийн төлөөлөгч, хэвлэлийн ажилтнууд бол ганган хувцас, тансаг машин, утастай, явуулж байгаа зар нь чухамдаа интернетээр л ирж байгаагаас биш 1950-иад оны тэднээс ялгагдах юм ердөө ч алга. Яг үнэндээ явуулж байгаа зарынхаа нарийн учрыг ч сайн мэдэхгүй байх гэвэл хэтрүүлсэн болохгүй.
Ажлаа хийгээд сууж байхад мессенжэрээр байн байн ирээд байдаг тэр зараас нь авах тодорхой мэдээлэл гэж юу ч байхгүй.
Манай өнөөдрийн яам тамгын газрын хэвлэл хариуцсан ажилтнуудаас хэн нь хэвлэлийн нарийн бичгийн дарга юм, хэн нь хэвлэлийн төлөөлөгч юм, хэн нь олон нийттэй харилцах ажилтан юм бүү мэд. Тэгэхээр энэ нь ялгагдахгүй болохоор хэн нь ямар эрх мэдэлтэй нь бас мэдэгдэхгүй. Ухаандаа сайд даргыгаа төлөөлөөд хэн нь хэвлэлийн бага хурал хийлгэх, мэдэгдэл хийх эрх мэдэлтэй юм. Хэн нь зүгээр зарлал түгээгээд сууж байх юм. Хэн нь сонин хэвэл дээрээсээ даргыгаа муулж бичсэнийг түүгээд сууж байдаг юм. Үүнийг ялгаж салгасан юм өнөөдөр манайд өнөөдөр огт байхгүй. Байхгүй гэдэг чинь мэдэхгүй л гэсэн үг. Утасдаад асуухаар “Мэдэхгүй, тэр дарга мэднэ” гэж байхыг бодоход эрх мэдэл, мэдэх юмаар тун маруухан байдаг биз.
Өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаад, асуудлыг сайд даргынхаа өмнөөс шууд ярьчихдаг хэвлэлийн алба Засгийн газрын Мөнхтөрөөс өөр байхгүй л байгаа.
Шатахууны үнэ нэмэгдээд л, яам тамгын газар, албан байгууллагуудын талаар элдэв цуу яриа тархаад л байхад үүнийг няцаагаад, эсвэл ойрын үед авах арга хэмжээнийх нь талаар дорвитойхон мэдээлэл хийдэг хэвлэлийн алба манайд байна уу, яг үнэнийг хэлэхэд нэг ч байхгүй. Ер үнэнийг хэлэхэд олигтойхон хэвлэлийн бага хурал зохион байгуулчихдаг хэвлэлийн алба байхгүй шүү дээ. Шаварт унасан шарын эзэн гэгчээр сайд, дарга нь л сууж байхаас биш өнөөх хэвлэлийн төлөөлөгч, албаны дарга, нарийн бичгийн дарга нь бараа нь ч харагдахгүй. Сайд дарга, албан тушаалтнууд ч хэвлэлийн албандаа ийм эрх мэдэл өгөхгүй байгаа. Бодвол зар түгээгээд хэвлэлийнхнийг цуглуулчихсан болохоор болсон юм байлгүй. Үгүй үнэндээ чадваргүй хүмүүс авчихсан юм чинь тэд нь юу ч ярьж, яаж холиогоод хаячихаж магадгүй гэж болгоомжилж байгаа нь тэр л дээ. Тэгээд л хэчнээн хэвлэлийнхнийг цуглуулснаар нь дүгнэдэг биз.
Хэвлэл мэдээллийнхэн, сонин телевизийнхэн аль ч байгууллагад очоод хэвлэл хариуцсан хүнтэй нь уулзахад сайндаа л сайд даргатайгаа уулзуулж өгөхөөс хэтрэхгүй, Чухамдаа тэр дарга нарын үүдэнд суудаг туслах, нарийн бичгийн даргаас ялгаагүй нэгэн байдаг.
Хэвлэлийнхэнд хамгийн их эрэлттэй хэвлэлийн алба нь ЦЕГ-ын, Онцгой байдлын газрын хэвлэлийн алба. Тэр нь энд ч ийм хэрэг, осол гарлаа хэмээн баяр ёслолын байдлаар мэдээлэхээс хэтрэхгүй. Өмнө гарсан хэдэн хэргийг шалгаад, прокурорт шилжүүлсэн, хэдэн хэргийн шалгах хугацаа нь хэтэрсэн гээд нарийн мэдээлэл асуувал толгойгоо сэгсрээд, тэр ч хүнээс асуу, энэ ч даргаас лавла гэж өөрөөсөө зайлуулна. Цагдаагийн хэдэн албан тушаалтан ямар зөрчил гаргав, эрхээ яаж хэтрүүлэв гэвэл бүр ч уурлаад загнана.
Гэтэл гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжиж байгаа мэдээлэл бүхэн “Хэвлэлийн төлөөлөгч нь, хэвлэлийн нарийн бичгийн дарга нь ингэж мэдээллээ” гэсэн зүүлттэй дамжиж байгаа. Энэ бол нэгийг хэлээд л байна. Манай хэвлэлийн төлөөлөгчдөд ийм мэдэл байх ч үгүй, ингэж чадах ч үгүй , дарга нар нь тэдэнд итгэх ч үгүй, ингээд хэлчихвсэн байвал загнана.
Үнэндээ нутгийнхаа дүү, найзынхаа хүүхэд, өмнө хэдэн жилд надаас гайгүй яриа сурвалжилга авч байсан юм гээд хэвлэлийн төлөөлөгчөөрөө, үнэнигй хэлэхэд нэг албан тушаал дээр л авч байгаа болохоос биш тэр хэд нь пресс-релиз, пресс-комференци, брифинг гэдгийг огт ялгахгүй хүмүүс л байгаа шүү дээ. Одоо яана гэхэв.
Хэвлэлийн нарийн бичгийн дарга, хэвлэлийн албаны дарга, хэвлэлийн төлөөлөгч, олон нийттэй харилцах албаны ажилтан гэдэг чинь манайд байдаг “зарлага”-аас өөр албан тушаал байдаг юм байна, та минь ээ.
0 Сэтгэгдэл
Зочин
Хахахаха, Өөрсдийгөө яая гэж байж бас их том юм ярих юмдаа."Энэ бол тэртээ 1917 онд Зөвлөлт Орост Лениний бий болгосон тогтолцоо л доо." гэнэ. Энэ хэдэн настай хүн юм бол? Ленин хэдэн онд нас барлаа даа? Хэт цэцэрхэх ч сайны шинж биш дээ.
2013.07.31
2013.07.31
2013.07.31
























