"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Торгуулийг тохиролцохоо болих өдөр
Өнөөдрөөс эхлээд нийслэл хотын гудамж замын хөдөлгөөнд оролцож байгаа авто машины жолооч нарыг хөдөлгөөний дүрэм зөрчиж, зөрчил гаргахад томоохон осол л биш бол Замын цагдаагийн зохицуулагч очоод торгодгоо болино. Өөрөөр хэлбэл зохицуулагч, жолооч хоёр торгуулийн мөнгийг тохиролцож, жолооч ч багаханыг өгөх гэж, цагдаа ч торгуулийн хуудас бичилгүй халааслах гэхээ болино гэсэн үг.
Харин гудамж замд байрлуулсан хяналтын камерын бичлэгээр зөрчил гаргасан жолоочийн гэрийн хаягаар торгуулийн хуудсыг хүргүүлж байх юм байна. Торгуулийн хуудас нь нааж битүүмжилсэн, дотроо тухайн машины зөрчил гаргаж байгаа үеийн нь зургийг хавсаргасан, торгуулийн мөнгө тушаах дансны дугаар бичсэн байх юм байна.
Шинжлэх ухаан техникийн дэвшлийг ашиглаж замын хөдөлгөөний зохицуулагч нарын ажлыг хөнгөвчилсөн, бас тэдний хууль бус орлогыг хаасан энэ шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ.
Болгомжтой байж, Замын хөдөлгөөний дүрмээ чанд мөрдөцгөө жолооч нараа, хөдөлгөөн бүрийг тань харж байгаа шүү, цаадуул чинь.
Жаахан л гэнэ алдах юм уу, хэнэггүй царайлбал юмыг яаж мэдэх вэ, маргааш мөнгөний нэхэмжлэл гэрт чинь хүрээд очих нь байна шүү.
Өнөөдрөөс эхлээд нийслэл хотын гудамж замын хөдөлгөөнд оролцож байгаа авто машины жолооч нарыг хөдөлгөөний дүрэм зөрчиж, зөрчил гаргахад томоохон осол л биш бол Замын цагдаагийн зохицуулагч очоод торгодгоо болино. Өөрөөр хэлбэл зохицуулагч, жолооч хоёр торгуулийн мөнгийг тохиролцож, жолооч ч багаханыг өгөх гэж, цагдаа ч торгуулийн хуудас бичилгүй халааслах гэхээ болино гэсэн үг.Харин гудамж замд байрлуулсан хяналтын камерын бичлэгээр зөрчил гаргасан жолоочийн гэрийн хаягаар торгуулийн хуудсыг хүргүүлж байх юм байна. Торгуулийн хуудас нь нааж битүүмжилсэн, дотроо тухайн машины зөрчил гаргаж байгаа үеийн нь зургийг хавсаргасан, торгуулийн мөнгө тушаах дансны дугаар бичсэн байх юм байна.
Шинжлэх ухаан техникийн дэвшлийг ашиглаж замын хөдөлгөөний зохицуулагч нарын ажлыг хөнгөвчилсөн, бас тэдний хууль бус орлогыг хаасан энэ шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ.
Болгомжтой байж, Замын хөдөлгөөний дүрмээ чанд мөрдөцгөө жолооч нараа, хөдөлгөөн бүрийг тань харж байгаа шүү, цаадуул чинь.
Жаахан л гэнэ алдах юм уу, хэнэггүй царайлбал юмыг яаж мэдэх вэ, маргааш мөнгөний нэхэмжлэл гэрт чинь хүрээд очих нь байна шүү.

0 Сэтгэгдэл
























