Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нөгөөдрөөс “Хааныг” эрж эхэлнэ
Наймдугаар сарын 14 хүртэл болох “Хааны эрэлд-2013” нэртэй олон улсын цэргийн хээрийн сургууль нөгөөдөр Таван толгой дахь сургалтын төвд эхэлнэ. Манай зэвсэгт хүчний жанжин штабаас АНУ-ын Номхон далай дахь цэргийн командлалтай хамтран зохион байгуулах энэ сургуульд Австрали, Канад, Франц, Герман, Япон, Энэтхэг, Индонези, Балба, Өмнөд Солонгос, Тажик, Вьетнамын цэргийн төлөөлөгчид ирж оролцох юм.
11 дэх удаагаа, АНУ-тай хамтран зохион байгуулж байгаа энэ хээрийн сургуулиар америкийн цэргийн инженерийн, барилгын инженерийн, мөн эмнэлгийн албадуудтай зэвсэгт тулгаралтын үед хэрхэн хамтран ажиллах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, цэргийн итгэлцлийг бэхжүүлэх зэвсэгт хүчний энхийг сахиулах ажиллагааны чадавхийг  нэмэгдүүлэх, дадлага хийх юм байна.
0 Сэтгэгдэл
Хэдэн жил хайв аа? Яасан олддоггүй хаан бэ? Зугтаагаад байдаг юм уу? Нуугдаад байдаг юм уу? Ер нь тэр хаан чинь байгаа юм уу? Олдохгүй бол би тэр хаан нь болдог юм уу? Таван хавьд явж байгаад цэргүүд ирэхээр би хаан байна гээд хашгирвал яадаг бол? Буудчих юм болов уу?
arai uur nertei bj bolohgui ym bhdaa haaniig buuta humuus haigaad yah gej bgaan
хятададууд хажууд зэвүүн байхад хаа хол байгаа АНУ, Энэтхэг, Индонези, Балба ер нь хэнд хамаа байна аа . Орос ах нартайгаа хамтарч хийвэл илүү ойр ,ач тустай баймаар юм сан даа. манай төрд хар хайрцаг байгаа болов уу... бүд хэнд найдаад байна аа 21-р зуунд...
өнөөдөр 13 цагаас батлан хамгаалах яамны 320 тоот өрөөнд энэ сургуулийн талаар хэвлэлийн бага хуралтай
Хамгийн их уншсан