Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
УЛС ТӨРИЙН НАМУУД ӨМЧТЭЙ БАЙХ ЭСЭХИЙГ ХУУЛИАР ЗОХИЦУУЛНА
УИХ-ын хаврын чуулганаар Улс төрийн намуудын тухай, Улс төрийн намуудын санхүүжилтийн тухай хуулийн төслийг Р.Бурмаа нарын гишүүд санаачлан хэлэлцүүлсэн ч төдийлөн дэмжлэг аваагүй юм. Тиймээс УИХ-аас ажлын хэсэг байгуулж, уг хуулийг дахин боловсруулж байгаа билээ. Намууд хандиваар санхүүждэг. Тэгвэл шинээр батлагдах уг хуульд намуудыг улсын төсвөөс парламентад авсан суудлынх нь тоогоор тооцож, санхүүжүүлэхээр өөрчлөлт оруулах гэж байгаа. Одоогийн мөрдөгдөж буй хуульд улс төрийн намууд төвлөрсөн мөнгөө зориулалтын дагуу зарцуулаагүй, нэг хүнээс авах хэмжээнээс илүү эсвэл төрийн албан хаагч болон төрийн өмчит компаниас хандив авсан бол хэрхэн шийдэх талаар зохицуулалт бараг байдаггүй юм байна. Хуулийн энэ цоорхойг ашиглан авлига хээл хахууль, албан тушаалын наймаа явагдах боломжтой учир улс төрийн намд өгч байгаа санхүүжилтэд хэн хаяналт тавихыг тодорхой болгох ёстой гэж гишүүд үзжээ. Нөгөөтэйгүүр хуулийн хэрэгжилтийг хянах эзэн байхгүй учраас хэрэгждэггүй гэнэ. Энэ асуудлыг Сонгуулийн ерөнхий хороо манайд хамааралгүй гэдэг бол Улсын Дээд шүүх намуудыг бүртгэх ажил хийхээс хэтэрдэггүй нь ч дээрх хуульд салхи оруулах шаардлагатайг хэлж буй юм.
Тухайн намын УИХ-д авсан нэг суудлын тоогоор 10 сая төгрөг олгохоор хуулийн төсөлд тусгажээ. Олон мандаттай болох тусам санхүүжилт нь нэмэгдэх аж. Намуудад ийм санхүүжилт улсын төсвөөс өгдөг ч хэмжээ нь харьцангуй бага. Нэг гишүүний суудлыг нэг сая төгрөгөөр тооцож мөнгө олгодог. Ямартай ч, өмнөх дөрвөн жилд төсвөөс улс төрийн намуудад долоон тэрбум төгрөг өгч байсан дүн байдаг юм билээ. Нэгэнт татвар төлөгчдийн мөнгөнөөс улс төрийн намуудыг санхүүжүүлж байгаа болохоор зарцуулалтад нь хяналт тавих ёстой. Харин одоогийн мөрдөгдөж буй хуульд ямар нэгэн маргаан гарвал тухайн намд нь ханд гэж заажээ. Гэтэл нам уг асуудлыг шуурхай, шударга шийдэж байгаа нь эргэлзээтэй хэмээн ажлын хэсгийнхэн үзэж байна. Тэд ялангуяа намын санхүүжилттэй холбоотой асуудлыг өөрийнх нь дотоод хяналтад найдаад үлдээнэ гэдэг учир дутагдалтай. Тиймээс хөндлөнгийн аудитаар шалгуулахаас гадна татвар төлж буй олон нийт ч хяналт тавьдаг эрхтэй байх ёстой. Хэрэв хууль зөрчвөл дараагийн сонгуульд оролцох эрхийг нь хасах, бүр татан буулгах хүртэл арга хэмжээ авдаг болно. Тухайн намыг удирдаж байгаа албан тушаалтнуудад ч хариуцлага тооцно гэж хуулийн төсөлдөө тусгахаар шуурхайлан ажиллаж байна. Энэ талаар ажлын хэсгийн гишүүн Р.Бурмаа “Хууль тогтоох байгууллагад суудал аваагүй бол төсвөөс хандив өгөхгүй. Сонгогчид тухайн намд итгэл үзүүлж, парламентад сонгосны хариуд төсвөөс улс төрийн намуудыг дэмжиж байгаа юм. Түүнээс биш нам гээд Дээд шүүхээс батламж авсаных нь төлөө төрөөс санхүүжүүлэх боломжгүй. Улс төрийн намын статустай ч сонгогч түмэн тэр намыг хүлээн зөвшөөрч УИХ-д суудалтай болгосон эсэхийг нь харгалзан үзэж, санхүүжилтийн хэмжээг тогтооно” гэв. Гадаадын орнуудад санхүүжилттэй холбоотой ямар нэг зөрчил гарвал намын удирдлагыг нь улс төрийн алба тодорхой хугацаагаар хаших эрхийг нь хасдаг аж. Тиймээс ажлын хэсгийнхэн бусад оронд хэрэглэж байгаа энэ мэт жишээнүүдийг судалж, манайд аль нь тохиромжтой вэ гэдгийг гаргаж ирэх гэнэ.
Мөн нам хандиваар санхүүждэг нь хэвээр байх юм байна. Учир нь, парламентад суудал аваагүй намуудыг тараах зорилготой ийм хуулийн төсөл боловсруулж байна гэсэн санал шүүмжлэл их ирсэн учир намуудыг гишүүд, дэмжигчдээсээ хандив авч болно, гагцхүү хэмжээ нь ил тод байх ёстой гэж хуульчлахаар болжээ. Намууд хувь хүн болон ялангуяа уул уурхайн чиглэлээр ажиллаж байгаа олон улсын компаниудаас ил, далд хэлбэрээр хандив авч, хараат болбол улс орны аюулгүй байдалд аюул учирна хэмээн тэд үзэн ийм заалт оруулахаар болсон байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд ийм зүйл заалт орсон. Нэг сая болон 10 сая төгрөгөөс дээш хандив өгсөн иргэн, аж ахуйн нэгж байгууллагын нэрийг олон нийтэд зарлах ёстой. Ингэснээр сонгогдон гарсан Ерөнхийлөгч их хэмжээний хандив өгсөн хувь хүн болон аж ахуйн нэгжид ямар нэг байдлаар эрх мэдэл, албан тушаал өгөхөөс зайлсхийхэд тустай гэж гишүүд үзэн ийн баталж байсан юм. Тиймээс зөвхөн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд бус бусад бүх шатны сонгуулийн тухай хуульд ийм зүйл заалт байх ёстой гэж тэд үзэж байгаа аж.
Харин улс төрийн намууд өмчтэй байх уу, үгүй юү гэдгийг нухацтай авч үзэж, судалгаа хийж байгаа гэнэ. Дэлхийн зарим оронд улс төрийн намууд өмчгүй байдаг бөгөөд хэрэв УИХ, орон нутгийн сонгуульд тодорхой тооны суудал авсан бол түр хугацааны байр, ажиллах нөхцөлийг нь төрөөс хангаж өгдөг аж. Харин манайд эсрэгээрээ. Улс төрийн намууд эд хөрөнгө эзэмшдэг, түүнийгээ түрээслэхийн зэрэгцээ аж ахуйн үйл ажиллагаа явуулж байх жишээтэй.
Тиймээс ажлын хэсэг судалгаа хийж дуусаад, энэ асуудлыг хуулиар зохицуулж өгөх юм байна. Тэд хаврын чуулган завсарласан хугацаанд судалгаагаа дуусган, хуулийн төслөө боловсруулж, ирэх намрын чуулганаар хэлэлцэн батлах юм.
УИХ-ын хаврын чуулганаар Улс төрийн намуудын тухай, Улс төрийн намуудын санхүүжилтийн тухай хуулийн төслийг Р.Бурмаа нарын гишүүд санаачлан хэлэлцүүлсэн ч төдийлөн дэмжлэг аваагүй юм. Тиймээс УИХ-аас ажлын хэсэг байгуулж, уг хуулийг дахин боловсруулж байгаа билээ. Намууд хандиваар санхүүждэг. Тэгвэл шинээр батлагдах уг хуульд намуудыг улсын төсвөөс парламентад авсан суудлынх нь тоогоор тооцож, санхүүжүүлэхээр өөрчлөлт оруулах гэж байгаа. Одоогийн мөрдөгдөж буй хуульд улс төрийн намууд төвлөрсөн мөнгөө зориулалтын дагуу зарцуулаагүй, нэг хүнээс авах хэмжээнээс илүү эсвэл төрийн албан хаагч болон төрийн өмчит компаниас хандив авсан бол хэрхэн шийдэх талаар зохицуулалт бараг байдаггүй юм байна. Хуулийн энэ цоорхойг ашиглан авлига хээл хахууль, албан тушаалын наймаа явагдах боломжтой учир улс төрийн намд өгч байгаа санхүүжилтэд хэн хаяналт тавихыг тодорхой болгох ёстой гэж гишүүд үзжээ. Нөгөөтэйгүүр хуулийн хэрэгжилтийг хянах эзэн байхгүй учраас хэрэгждэггүй гэнэ. Энэ асуудлыг Сонгуулийн ерөнхий хороо манайд хамааралгүй гэдэг бол Улсын Дээд шүүх намуудыг бүртгэх ажил хийхээс хэтэрдэггүй нь ч дээрх хуульд салхи оруулах шаардлагатайг хэлж буй юм. Тухайн намын УИХ-д авсан нэг суудлын тоогоор 10 сая төгрөг олгохоор хуулийн төсөлд тусгажээ. Олон мандаттай болох тусам санхүүжилт нь нэмэгдэх аж. Намуудад ийм санхүүжилт улсын төсвөөс өгдөг ч хэмжээ нь харьцангуй бага. Нэг гишүүний суудлыг нэг сая төгрөгөөр тооцож мөнгө олгодог. Ямартай ч, өмнөх дөрвөн жилд төсвөөс улс төрийн намуудад долоон тэрбум төгрөг өгч байсан дүн байдаг юм билээ. Нэгэнт татвар төлөгчдийн мөнгөнөөс улс төрийн намуудыг санхүүжүүлж байгаа болохоор зарцуулалтад нь хяналт тавих ёстой. Харин одоогийн мөрдөгдөж буй хуульд ямар нэгэн маргаан гарвал тухайн намд нь ханд гэж заажээ. Гэтэл нам уг асуудлыг шуурхай, шударга шийдэж байгаа нь эргэлзээтэй хэмээн ажлын хэсгийнхэн үзэж байна. Тэд ялангуяа намын санхүүжилттэй холбоотой асуудлыг өөрийнх нь дотоод хяналтад найдаад үлдээнэ гэдэг учир дутагдалтай. Тиймээс хөндлөнгийн аудитаар шалгуулахаас гадна татвар төлж буй олон нийт ч хяналт тавьдаг эрхтэй байх ёстой. Хэрэв хууль зөрчвөл дараагийн сонгуульд оролцох эрхийг нь хасах, бүр татан буулгах хүртэл арга хэмжээ авдаг болно. Тухайн намыг удирдаж байгаа албан тушаалтнуудад ч хариуцлага тооцно гэж хуулийн төсөлдөө тусгахаар шуурхайлан ажиллаж байна. Энэ талаар ажлын хэсгийн гишүүн Р.Бурмаа “Хууль тогтоох байгууллагад суудал аваагүй бол төсвөөс хандив өгөхгүй. Сонгогчид тухайн намд итгэл үзүүлж, парламентад сонгосны хариуд төсвөөс улс төрийн намуудыг дэмжиж байгаа юм. Түүнээс биш нам гээд Дээд шүүхээс батламж авсаных нь төлөө төрөөс санхүүжүүлэх боломжгүй. Улс төрийн намын статустай ч сонгогч түмэн тэр намыг хүлээн зөвшөөрч УИХ-д суудалтай болгосон эсэхийг нь харгалзан үзэж, санхүүжилтийн хэмжээг тогтооно” гэв. Гадаадын орнуудад санхүүжилттэй холбоотой ямар нэг зөрчил гарвал намын удирдлагыг нь улс төрийн алба тодорхой хугацаагаар хаших эрхийг нь хасдаг аж. Тиймээс ажлын хэсгийнхэн бусад оронд хэрэглэж байгаа энэ мэт жишээнүүдийг судалж, манайд аль нь тохиромжтой вэ гэдгийг гаргаж ирэх гэнэ.
Мөн нам хандиваар санхүүждэг нь хэвээр байх юм байна. Учир нь, парламентад суудал аваагүй намуудыг тараах зорилготой ийм хуулийн төсөл боловсруулж байна гэсэн санал шүүмжлэл их ирсэн учир намуудыг гишүүд, дэмжигчдээсээ хандив авч болно, гагцхүү хэмжээ нь ил тод байх ёстой гэж хуульчлахаар болжээ. Намууд хувь хүн болон ялангуяа уул уурхайн чиглэлээр ажиллаж байгаа олон улсын компаниудаас ил, далд хэлбэрээр хандив авч, хараат болбол улс орны аюулгүй байдалд аюул учирна хэмээн тэд үзэн ийм заалт оруулахаар болсон байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд ийм зүйл заалт орсон. Нэг сая болон 10 сая төгрөгөөс дээш хандив өгсөн иргэн, аж ахуйн нэгж байгууллагын нэрийг олон нийтэд зарлах ёстой. Ингэснээр сонгогдон гарсан Ерөнхийлөгч их хэмжээний хандив өгсөн хувь хүн болон аж ахуйн нэгжид ямар нэг байдлаар эрх мэдэл, албан тушаал өгөхөөс зайлсхийхэд тустай гэж гишүүд үзэн ийн баталж байсан юм. Тиймээс зөвхөн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд бус бусад бүх шатны сонгуулийн тухай хуульд ийм зүйл заалт байх ёстой гэж тэд үзэж байгаа аж.
Харин улс төрийн намууд өмчтэй байх уу, үгүй юү гэдгийг нухацтай авч үзэж, судалгаа хийж байгаа гэнэ. Дэлхийн зарим оронд улс төрийн намууд өмчгүй байдаг бөгөөд хэрэв УИХ, орон нутгийн сонгуульд тодорхой тооны суудал авсан бол түр хугацааны байр, ажиллах нөхцөлийг нь төрөөс хангаж өгдөг аж. Харин манайд эсрэгээрээ. Улс төрийн намууд эд хөрөнгө эзэмшдэг, түүнийгээ түрээслэхийн зэрэгцээ аж ахуйн үйл ажиллагаа явуулж байх жишээтэй.
Тиймээс ажлын хэсэг судалгаа хийж дуусаад, энэ асуудлыг хуулиар зохицуулж өгөх юм байна. Тэд хаврын чуулган завсарласан хугацаанд судалгаагаа дуусган, хуулийн төслөө боловсруулж, ирэх намрын чуулганаар хэлэлцэн батлах юм.
С.Заяа
0 Сэтгэгдэл
























