Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
ҮЕР, УСНЫ АЮУЛААС БОЛГООМЖЛОХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА
Сэлэнгэ мөрний адгаар усны түвшин өдөрт 5-10 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 40-45 см-ээр даваад байна. Мөн Хэнтийн нурууны ар, зүүн хажуугаас эхтэй Хэрлэнгийн адаг, Хянганы уулсаас усжих Халх голын адаг, Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Сагсай зэрэг гол үерийн түвшинг 5-10 см давсан байдалтай байна. Өнөөдрийн байдлаар Туул гол Улаанбаатар хот орчмоор усны түвшин хоногтоо 15 см орчим нэмэгдэж, үерийн түвшинд хүрээд байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгийг хамарч орох хур борооноос болж гол, мөрний усны түвшин нэмэгдэнэ.
Иймд дээр дурдсан голын сав болон голын эрэг дагуу суурьшиж, зусаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, аялал зугаалгаар явж, амарч буй иргэдийг үер усны аюулаас онцгойлон анхаарч, бага насны хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлж, голын эргийн дагуу тоглуулахгүй байхыг эцэг, эхчүүд болон асран хамгаалагчдад УЦУОХ-гээс онцгойлон анхааруулж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан