Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ө.Энхтүвшинг М.Энхболдоор солиод МАН шинэчлэгдэх үү

МАН-ын бага хурал ирэх даваа гарагт болох нь. Сүүлийн таван ч сонгуульд ялагдаад байгаа МАН бүтэн жилийн турш шинэчлэлийн тухай ярьж байгаа ч өнөө л байдаг янзаараа, хуучинсаг аргаараа хэдхэн дарга мяндагтнуудынхаа гар хурууны үзүүрээр хуучин аргаараа зүтгэсээр сахил хүртээд шал дордов гэгчээр олон түмний дунд нэр хүнд нь улам унасаар л.

УИХ-ын сонгуульд ялагдаад, үүнээсээ сургамж авч хүчтэй сөрөг хүчин болоод  улс орон нийгмийн амьдралд жинтэй үг дайдаг болж  шинэчлэгдэх байх гэтэл харин ч эрх мэдэл албан тушаал, зөөлөн суудлын төлөө хэрүүл тэмцэл хийж, сандал буйдан зөөж гүйхээс хэтрээгүй.

Энэ бүхнээс үүдээд намаа шинэчилье гэсэн залуучууд “Шинэчилье” хөдөлгөөн байгуулан дээдэстээ шаардлага хүргүүлж, Бага хурлаа хийе, Их хурлаа зарлая, намын нэр хүндийг унагаад байгаа, үйл ажиллагаагаа шинэчилж, цаг үеэ мэдрэхгүй байгаа хуучин удирдлагууддаа хариуцлага тооцъё гэсэн ч Ө.Энхтүвшин тэргүүтэй бул хар чулуунууд нь хөдөлдөггүй. Бага хурлаа хийхгүй хэчнээн ч удаа хойш нь татав.

 
Одоо яалт ч үгүй, зөвхөн тэр залуус төдийгүй намын гишүүд нь шинэчлэлийг хүсээд байгаа болохоор үнэнд гүйцэгдэж, аргагүйн эрхэнд Бага хурлаа зарлалаа. Улмаар Их хурлаа зарлан хуралдуулна гэнэ. Гэхдээ угаасаа намын байтугай, төрийн албан тушаалгүйгээр амь зууж чадахаа байсан тэд байр сууриа тийм ч амархан тавьж өгөхгүй нь бололтой.

Одоо энэ хэдэн хоногт МАН-ын  даргын төлөөх нууц тэмцэл ид өрнөж байна. Мэдээж “Шинэчилье” хөдөлгөөний залуучууд шинэчлэх хөтөлбөртэй, түүнийгээ хэрэгжүүлж чадах багаа бас тооцоолчихсон байгаа.

Харин нөгөө талд нь энэ намын толгойд өнө удаанаар бүгэж, бүр бул хар чулуу болсон хуучин коммунистууд эрх мэдлээ тийм ч амархан өгөхгүй хэмээн хороо найруулаад эхэлчихэж. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар тэд хамгийн эцсийн найдлага болгож УИХ-ын дэд дарга М.Энхболдыг намын даргад зүтгүүлэхээр хотын фракцыг ашиглах гэж байгаа гэх. Намын өнөөгийн дарга Ө.Энхтүвшин ч энэ талаар санал нэг байгаа бололтой.

Нэгэн цагт нийслэл хотыг захирч, бас намын дарга, Ерөнхий сайдын алба хашиж явсан М.Энхболд газрын наймаагаар өөрийн үеийн хуучинсгуудыг багагүй тэжээж, хотын эрх мэдлийг үе залгамжилсан Ц.Батбаяр, Г.Мөнхбаяр мэтийг далдаас чиглүүлэн олон хүнийг  өөд нь татсан болохоор ихээхэн найдлагатай байгаа нь мэдээж.

Ганцхан газрын наймаагаар нийслэл хотыг холион бантан болгосон гэдэг муу нэр, муухай зүстэй М.Энхболд намын дарга болоод МАН шинэчлэгдэх үү. Тэр бас нэгэн цагт энэ намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашиж л байсан. Тэр үед Монгол Улсын хөгжил дэвшилд байтугай намд нь өчүүхэн ч шинэчлэл, дэвшил гараагүй.

Аливаа шинэчлэл гэдэг удирдагчаасаа шууд хамааралтай, лидерээ олон түмэн хэрхэн хүлээн авч хүрээлж байгаагаас шалтгаалдаг. Өнгөрсөн 23 жилд монголын нийгэм, улстөрийн амьдралын салшгүй нэгэн хэсэг нь болж ирсэн, 93 жилийн түүхтэй улстөрийн энэ том хүчний тэргүүн нь хэн, ямар нэр хүндтэй хүн байхаас түүний шинэчлэл шууд шалтгаална. Тэр ч хэрээрээ энэ нам эрүүл байж, монголын улс төр нийгмийн амьдралд өөрийн хувь нэмрээ оруулна.

Өөрөөр хэлбэл МАН шинэчлэгдээд УИХ, нийслэлийн ИТХ-д байгаа хүчээ ашиглаад хүчтэй сөрөг хүчин болж энэ нийгэмд хэрэгтэй шинэ санаа оноо гаргаж, эрх баригчидтай хамтарч улс орноо хөгжүүлэхийн төлөө ажиллах  уу, өнөөгийн байдлаараа уйлагнан гомдоллож, жадлан эсэргүүцэж гэдийн, албан тушаал нэхэн суух уу гэдэг нь чухам л намын дарга хэн байхаас шууд шалтгаална.

Ийм нөхцөлд угаасаа намын даргаа толгой дээрээ тахиж, идэж луйвардсан мөнгөнийхөө дээжээс аваачиж өгдөг, тэр л хүнийхээ харцаар хөдөлж байдаг энэ намын тухайд эрүүл сэтгэлгээтэй, шинэ эрч хүч, шинэ санаа хэрэгтэй нь мэдээж. Ийм шаардлагыг М.Энхболд хангаж чадах уу. Өмнө нь л лав чадаагүй. Өөрөө хуулийг гууль болтол завхруулж, улсын нийслэлийг тосгоноос долоон дор болгочихсон атлаа УИХ-ын дэд дарга болохын төлөөнөө улайран УИХ-ын чуулганы танхимын үүдэнд “Хууль гууль боллоо” гэсэн бичиг бариад ичих ч үгүй сууж байсан түүнийг намын нь гишүүд, жирийн иргэд шоолж байсан болохоос биш М.Энхболд дарга ч шударга байна шүү гэж хэн ч хэлээгүй.

Тэгэхээр одоо М.Энхболдыг МАН-ын дарга боллоо гэхэд намын гишүүд нь, нийгэм хүлээж авах уу....Юу л бол. Өмнө хэлсэнчлэн өмнө нь намын дарга байхдаа лав юуг ч өөрчлөөгүй. Дээр нь намын гишүүд нь байтугай, захын хүн л “Өө өнөөх газрын наймаачин М.Энхболд уу” гэж хүлээн авна. Анхнаасаа л нэр нүүр гэдэг, цаашдын ажлын хувь заяа байдаг болохоор М.Энхболд намын дарга болоод буян амлаж, бурхан бүтээсэн ч олон түмэн сайнаар хүлээн авах нь юу л бол. “Сайн нэрийг хүсэвч олдохгүй, муу нэрийг хусавч арилахгүй” гэдэгчлэн “Газрын наймаачин” гэдэг нэр М.Энхболдоос хэзээ ч арилахгүй явсаар авсанд нь хамт орно. Одоо тэр намын дарга боллоо гэхэд өөрийг нь дэмжиж түлхсэн өнөө л хэдэн хуучинсгуудаараа тойрон хүрээлүүлж, тэднийхээ гар хөл болно. Тэд нь мэдээж Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, Д.Дэмбэрэл, Сү.Батболд, Су.Батболд мэт л дээ.

Өнгөрсөн 20 жилд энэ намыг яг л нэгэн үеийнхэн, хуучны хатуу  коммунистууд болох Н.Энхбаяр, М.Энхболд, С.Баяр, Ө.Энхтүвшин нар толгойлж явлаа. Энэ л цаг үед чухамдаа сонгуулийн булхай луйвраар л нэг юм аргалж торгоон Засгийн эрхийг барьж байсан болохоос биш МАН шинэчлэгдэхгүй байна, нэг л биш ээ гэдгийг зөвхөн намын гишүүд нь ч биш, нийгэм бүхэлдээ ойлгоод хүлээн зөвшөөрөхөө хэдийнээ болчихсон байсан.  Нам нь, лидерүүд нь  нэг их нэр хүндтэй болохоор нь ард түмэн  төр засгийнхаа толгойд залаад  байсан ч  юм биш.

Тэгэхээр МАН одоо үнэхээр шинэчлэгдье, энэ хэрээрээ улс орон, нийгмийн амьдралд хувь нэмрээ оруулъя гэж байгаа бол шинэчлэгдэх шиг шинэчлэгдэх хэрэгтэй мэт. Энэ нь энэ намд залуу, шинэ цус сэлбэх хэрэгтэй болж байна гэсэн үг.

Ер нь зам засахын тулд эхлээд зам дээр тээг болоод байгаа бул хар чулуунуудыг зайлуулдаг юм гэнэ билээ.

Ө.Энхтүвшинг М.Энхболдоор солиод МАН гэдэг улстөрийн том хүчин шинэчлэгдэх үү......
0 Сэтгэгдэл
Ard tumnii munge luivardaj MAN-iin olon tenegiig uud ni tatsan hun dee.Er n i hamgiin muu, hamgiin luivarchin ene huneer dargaa tavubal MAN sunene. Zuv zuv enuugeer darga tavi
za ene gazriin chenj yy bolioo boli avslagdaj baigaa namaa chandarluulax gej b aigaa yum uu .Arai uur songolt xiimeer yum naad xyn chini shgudraga yos ,xuuli tsaaz gej baidag bol mud Badamjunaitaigaa deelee numruud shorondoo xevtene bizdeee ene MAN iixan soliorson baixaa MAN iim bolovson xychingyi bolchixson yum baixdaa yadaj Minx ochiriig tavil daa yadaj niigem uuruur xyleej avna shyy dee .Ulsiin xurungu zuvchuulj idej avilga avsaar baigaad gaxai shig bolson yumaar yadag baina aa
oor lider alga tul enhboldiig demjih ni zob shuu
Negdeh l heregtei dee. Tegj baij l tom surug huchin bolno
МАН сүүлийн сонгуулиудад ялагдсан нь М.Энхболдтой шууд холбоотой. М.Энхболд хотын фракын дарга. Сонгуулийн үр дүнгийн 80 хувь хоттой хамааралтай. хотод дандаа ялагдаж байсан хүн яагаад УИХ-ын дэд парга хийдэг байнаа. юун намын дарга вэ? харин ч ИУХ-ын дэд даргын албан тушаалаас огцруулж, хариуцлага тооцох ёстой.
hari garigiinhnii zahias rael nomuig ulsuin ih delguurees avch unsh.
MAN baga tenegt ingeed erguutee daidag baihgui yu ergeed l aldart AALZNII TOR AVILGAL arai ch dee mun shinechlegdev ee
МАН-д одоо М.Энхболдоос өөр лидэр байхгүй байхааа
МАН-д одоо М.Энхболдоос өөр лидэр байхгүй байхааа
Enhbayr guai sullagdsan.Odoo MAN Enhbayrd hadag svv barij ochood MAXHd dagaar orj Bayr Nymdorj Hurelsuh nariigaa buudaj alj namaasaa zailulah neg l zam uldlee
Odoo iim hund nohtsold M. Enkhboldygoo ashiglah ni zov doo. Harin ENBD, Udirdah zovloloo shinechlegch ondor bolovsroltoi zaluusyg oruulah heregtei
ОЛОН ТООНЫ ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГЭЭРЭЭ ТЭРГ v vЛДЭГ МОНЭНКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ОДОО КОММОНМАКС КОМПАНИЙ ЗАХИРАЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ, ХЯТАДУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН, ХУЛГАЙЧИЙГ ШАЛГАЖ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШДЭГ ЛИЦЕНЗ v vДИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
Heniigeen ch taviaad nemergui biz. Busdiigaan tolgoilood shorond oroh ni Enkhbold l boloh bailgui de
BUUR L DORDONO DO KKKKKK
Энхболдыг хэсэг хүмүүс л муулдаг. Энхболд, Баяр хоёр шиг улс төрч ойрын арван жилд төрөхгүй. Ардын намд М.Энхболд бол ус агаар шиг хэрэгтэй байна. Муулаад хэрэггүй шүү . Энхболдыг газрын наймаачин гээд цоллоод байгаа улсууд өөрсөө л жинхэнэ газрын наймаачид юм ккк
МАН шинэчлэгдэнэ гэдэг мянгуужингийн үлгэр залуучууд нь гарч ирээд ч улс орондоо юу ч хийж чадахгүй мөнгө албан тушаал бодсон хоосон толгойнууд тэдэнд эх орноо бодох сэтгэл байхгүй
МАН-д одоо М.Энхболдоос өөр хүн байхгүй нь үнэн. Хэдийгээр газрын талаар хэл амтай ч гэсэн улстөрчийн хувьд, Монголоо гэсэн сэтгэлийн хувьд бол том хүн шүү дээ. Муулаад ч нэмэр байхгүй одоо түүний цаг ирсэн.
Íàìàà áîä õîöðîãäîëã¿é ë íàì áàéõ ¸ñòîé. Ìîíãîëä 1990 îíîîñ õîéø ¿éë àæèëëàãàà ÿâóóëæ áàéãàà èðãýí áàéíà. Òà ìàíàé íàì Äýìæñýí ¿éë àæèëëàãààãàà òàéëàãíà Òà á¿õýí çºâõºí ìºíãºòýé õ¿íòýé ë õàðüöñàí ø¿¿ ßëàíä ÿâàõ ãýæ áàéñàí Çàíäàíøàòàð, Õ¿ýëñ¿õ, 2 õººíº ÿâíà á¿íä ìºí㺺ð òà á¿õýí ýíèéãýý õàðæ ¿çýæ ÿâààðàé
Зөв зөв, М.Энхболдыг даргаараа тавибал МАН үтэр түргэн мөхнө.
Энэ М.Энхболд чнь улсын хөрөнгө, нийслэлийн газрыг идэж ханаагүй юу. Яасан өмхий том гэдэстэй хог вэ
авилгалтай тэмцэх газар шалгах хэрэгтэй наад наймаачин чинь мөн ч их хор найруулсан байх даа
Хамгийн их уншсан