Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Гэр бүлийн амьдралаа гэгээлэг болгох таван арга
Хосууд танилцсан даруйдаа, гэр бүл болсныхоо дараахан ямар  байдаг билээ. Бие биенээ хайрлаад л, халамж анхаарал тавиад л.... Дараа нь хүмүүс бие биедээ дасч, амьдрал төлөвшөөд ирэхээр гэр бүлд нэг их шинэ, ер бусын зүйлгүй мэт болж нэг нэгэндээ нэг их анхаарал тавихаа больдог. Магадгүй бүр юм бүхэн улиг мэт санагдах үеч гарч магадгүй. Ийм нөхцөлд гэр бүлийнхээ харьцааг анхных шигээ гэгээлэг сайхан болгохын тулд яах вэ.

1.    Ажлаасаа тарж ирээд шууд л компьютерийн өмнө суух юм уу, диван дээр битгий хэвтээд өг. Харин хайртай хүнтэйгээ ярьж хөөрч, өдрийг хэрхэн өнгөрөөсөн, шинэ сонин юм болсон зэргийг асууж ярилц. Гэр орныхоо тухай, цаашдын ямар нэгэн төлөвлөгөөнийхөө тухай зөвлөж ярилц, саналыг нь сонс.

2.    Ямар нэгэн юм хийж байхад нь тусал, гэрийн ажлаа хамтран хий.

3.    Амралтаа телевизийн өмнө, компьютерийн ард бүү өнгөрүүл. Хайртай хүнтэйгээ хамт цэцэрлэгээр зугаал, дугуй, мориор аял. Өвөл бол цана тэшүүрээр гулга. Ийм үед нэг нэгэндээ тавих анхаарал нэмэгдэж харьцаа улам дотносдог

4.    Нэг л хэвийн байдлаас аль болох зайлсхий. Зоогийн газарт хооллож, гэртээ ч гэсэн лаа асааж романтик байдлаар хоолло. Дарс задал. Усанд хамт орж, кино хамт үз.

5.    Хэзээ нэгэн цагт хамт очно гэж ярьж байсан газар байдаг бол тийшээ яв. Цагаа аятайхан өнгөрүүл. Очиж үзээгүй газраар явахад сэтгэл сэргээд л явчихна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан