Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Энхбаяр суллагдлаа, одоо.....
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Намбарын Энхбаярт уучлал үзүүлжээ. Уучилна гэдэг бол “Та буруутай шүү, гэхдээ яахав үүнийг чинь уучилж байна” гэсэн үг.
Монгол төрийн хамаг л өндөр албан тушаал, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, эрх баригч намын тэргүүний алба хашиж явсан энэ хүн юутай ч Монгол төр, ард түмний өмнө буруу хэрэг хийсэн нь шүүхээр нотлогдож зохих ялаа эдэлж байгаад Төрийн тэргүүнээр уучлууллаа.
Энэ бол өнгөрсөн зургадугаар сард МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөж, МАН-аас нэр дэвшсэн дархан аварга Б.Бат-Эрдэнийн саналыг хуваж өгсөн, ЭМ-ийн сайд Н.Удвалын “гавьяа зүтгэл”-ийг Ц.Элбэгдорж үнэлсэн хэрэг.
Нөгөө талаар Н.Энхбаяр гэдэг хүн Монгол төрийг зайдалж, бүхнийг дийлэн, харцаараа хөдөлгөж, авлигын загалмайлсан эцэг болтлоо өндөр авсныг таслан зогсоож, нэг үе дарж авсандаа сэтгэл ханасан хэрэг гэж бас болно. Түүний бор оймстойгоо баригдаад явж байгаа, бие нь муудаж, алийгаа алдан, уурлаж бухимдан эмч, хуулийн ажилтнуудыг загнаж, салаавч үзүүлэн шалдаа буусныг олон нийт харсан. Төрийн албан тушаалыг үнэ хаяалцуулан зарж, ард түмний хөрөнгийг намдаа, хувьдаа, гэр бүлдээ хэрхэн яаж гарын салаагаар урсгаж туйлж байсан хүн шоронгийн хоригдол, ялтан болоод ямар байдгийг бүх нийтээрээ харлаа.
Одоо тэр энгийн нэгэн иргэн. Гэхдээ МАХН-ын дарга. Үүгээрээ Монгол Улсын Засгийн газарт МАХН ирэх гурван жилд баталгаатай байж, нэг үгээр хэлбэл төр засаг тогтвортой байх баталгаа болж байна.
МАХН-аас Засгийн газарт байгаа ямар ч албан тушаалтан одоо элдэв долоон юм яриад байх нүүргүй боллоо. Тэдний сэтгэлийн ганц тээг нь намын дарга Н.Энхбаяр нь суллагдсанаар одоо ингээд үгүй болж байна гэсэн үг.
Харин одоо МАН гэдэг айл, тэдний зүтгэлтнүүд яахав. Энд тэндээс олж цуглуулсан, хурааж хумьсан бүхнээс нь хувь хишиг хүртэж, үгүй юм гэхэд Н.Энхбаярын өнгөн дээр гар хөлөөсөө хөтлүүлэн улс төр гэдэг их айлд орж ирэн, гар нь ганзаганд, хөл нь дөрөөнд хүрсэн олон хүнд Н.Энхбаяр яаж хандах бол, тэд Н.Энхбаярт хэрхэн хандах бол гэдэг нь сонин.
Тэдний хувьд Н.Энхбаярыг намаасаа явахад хүргэж, дараа нь ялтан болоод ачигдаад явж байхад “болж болж” гэж хэлээгүй ч,  өмгөөлж хамгаалж нэг ч үг дуугараагүй. Өөрсдөө л эхээс төрөхдөө ийм дарга даамал, сайд мяндагтан төрсөн юм шиг толгой дээгүүр алхацгааж байсан.
Чухам нарийн яривал уутлагч нь Намбарын Энхбаяр байсан болохоос биш уургалагч нь өнөөгийн МАН-ын гол гол мяндагтнууд байсан. Тэдний хийсэн нүглийг  хамгийн сайн мэдэж байсан хүн бол Н.Энхбаяр. Гэхдээ Н.Энхбаяр энэ бүхнийг шүүхийн өмнө дэлгээгүй. Үүгээрээ МАН-ын энэ олон  томцуул бүгдээрээ Н.Энхбаярт өртэй.
Тэд түүнийг хоригдол байхад “Намайг л битгий дурдчихаасай билээ. Энэ ч хэрэг маань илрэх болов уу, тэр ч булхай минь задрах болов уу” хэмээн нойргүй хонож байсан бол одоо “За өнөөдөх чинь гараад ирлээ шүү. За одоо хэзээ утасдах бол, юу гэх бол” хэмээн орондоо хөрвөөж өнжих  болж байна.
Чухамдаа тэдний хувьд Н.Энхбаярыг утасдахад “Чамд хамаагүй ээ. Дуугүй бай” гээд хэлчих бүдүүн зүрхтэй хүн нэгээхэн ч үгүй.
Н.Энхбаярыг суллагдах энэ мөчид МАН-ын Бага хурал, Их хурал болох гээд албан тушаалын том өрсөлдөөн болж, нууц хуйвалдаан ид өрнөж  байгаа үе таарч байна. Хэдийгээр өөр өөр нам болов ч намын дарга болчих гээд, хожим нам нь сонгуульд ялбал Ерөнхий сайд болчихно хэмээн сэрүүн зүүдэлж яваа хүн бүрийг өлгийтэй байхаас нь гэхэд юу юм, улс төрд нусаа татаад, боодолтой мөнгө бариад ирж байхаас нь Н.Энхбаяр бүгдийг нь хуу мэднэ.
Юутай ч Монголын улс төрд өөрийн гэсэн байр суурьтай, зангарагтай Н.Энхбаяр гэдэг нэгэн эрх чөлөөт иргэн боллоо. Үйл явдал яаж өрнөх юм бол доо.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
usan tarhitai iimerhyy hmsees blj awilagachid gaardag yumshde.
erni enhbayriig tsever helmegduulsen b.haa neg heden baishin idsen geed b.gaa ter idsen geed b.ga heden shavar tagzuud ni b.jl b.gaa terni noyon Eleg doog gedeg hund heregtei ym bol teriigee avaad ENh bayr erunhiilugchiig horiod eruul mendiigni ideed uuriinhuu yavuurgui uls turiin bodolgiig guitseegeed eniig IH MONGOLIIN yamarch teneg irgen oilgoh b.haa
usan tarhitai iimerhyy hmsees blj awilagachid gaardag yumshde.
ene assa henii sanaagaar neg sonin yum bicheed b.gaa yum be tertee tergui eleg doog gedeg hun sansnaa guizeechiheer odoo enh bayr erunhiilugchuur oroldoh shaardlaggui bolchihoj b.ga b.h
ingeh ni todorhoi sh dee. tsaash ni horiod bj chadahgvi bsan bolohooroo argagui erhend urshuul uzuulsn bolj gargasan daa.Elbegee odoo bolimor uym say yaj neg yum dahin songogdob doo.er ni bol garch chadahgui l bsan. tegeed bayarlasan daa gargaj bga yum. ali ert gargah yostoi bsan bh aa.chihee daraad guriigeed bsan bh daa.yaj gargahaa medehgvi.Enhbayar yerenhiilugchiig horisn shangaa ydahgui uzeh blgui dee. hehehe
Унэндээ бол монголд байгаа ганц эх оронч улс торч дээ Одоо та нар Энхбаяр еронхиилогчиин суулиин уеиин монголын улс торд болж уйл явдалыг дугнээд уз дээ ? Унэндээ тэр бух асуудлын тээг болсон учраас шуу дээ? Унэндээ Энхбаяр уналаа оюутолгойн гэрээг хоер нам ногоон гэрлээр батлагдав гэх мэт
bidnioi amidarch bga niigem maani ymar ch batalgaagui n haragdaj bna shde. er n Enhbayrt iim zuil tohioldood bga ch hojmiin odor hen ch iim baidakld oroh magadlaltai gedgiig erhmuud medej bga bolood huuliud bainga shinechlegddeg ym bishu
Арван таван толгойтой атгаалжын хар мангас дахин амилж эхэллээ, Ард түмэн эвийлж хөөрхийлсөөр энэ амьтныг сэрээлээ, Авилга хээл хахуулийн загалмайлсан эцэг нүдээ нээлээ, Арав хорь гучин жилээр ард түмэн өөрсдөө зовно доо, АРДЧИЛАЛ өөрөө аяндаа алга болно доо, Арьсаа хуулуулахаар Нэмдүрж хутгаа барьж гүйж очино доо, Аяа бас дараагийнх нь Хүрэлсүх хүү ГУРИЛСҮХ болно доо,
Яг Дон Карилеон шиг харагдаж байна шүү үнэхээр адилхан болж
mongolchuud arai l dendenee ene hun chini mongoliin eronhiilogch bsan hun deer ni hiih yumaa hiitsen iim boltol ni setgel sanaagaar unagaaj huniig alj bdag mongol mongolooo aldaj dee
ELBEGDORJ AISANDAA HOPIJ BAS AISANDAA SULLAA.,ODOO BVRCH IH AIN BH DAA.,GEHDEE 3SONGUULI DUUSSANII DARAA SULLAA.,ELBEGDORJCH NOVSH SHVV,AN-NHAN ENHBAYARAS ILVV IDSENSHDEE., ENBAYARIIN HIISEN GAVIYA IDSENEESN IH BH HSVV ARD TVMEN MINI.,ENHBAYARIIG ERUNHIILUGCH BOLOHIIG HVSII.,!!!!!!
elbegee odoo gardagaa garsan odoo ene huniig horih shaardlaggui erunhiilugch bolohod ni ene hun saad hh uchraas avilgal gj hudlaa horison ene huneeeees ihiig idej uusan uuj bgaa hun mongoloor duuren bna malnuudaaa gants ene huniig horino gedeg chini zugeerl shou bas ushuu avalt hujaa elbeg uheesei
eniig zugeer ter horih.d horiod gadaaajil hiilgeed alahgui yasii, horihiin hargalzagch naraar bugsduuleed l jinhene utgaar ni horihgui oodgui l bnda hmm
heden ter bumaar n ideed l 2,6 jiliin yl awaad shorond ochinguutaaa biy owdood vhhene gj baashlaad emlegj bj boloh yum bishvv. Toriin albaniihand bayjih bolomj bn shvv hahahhaha
Emlegt jargajisan bjiij yundaa ingej turdiin .. engiin ardiin hvvhdvvd tomor shorond yaj mahaa zulgaaj odor honogiig ongoroodog gj bodoj bn ... IIm muuhai ylgawarta niigem bjiij ardchlal yrih hereg bnuu ... Shorond bgaa bvh hvmvvs owchte zowlonto gd emlegt bjiij boloh yum bishvvv
элбэгдорж угаасаа сонгуулийнхаа өрсөлдөгчийг хориод өөрөө сонгогдсоныхоо дараа буцааж суллаж байгаашдээ. Жинхэн заваан SDA Muu hujaagiin *****
элбэгдорж угаасаа сонгуулийнхаа өрсөлдөгчийг хориод өөрөө сонгогдсоныхоо дараа буцааж суллаж байгаашдээ. Жинхэн заваан ***** Элбэгдорж гэж ***** *****
Хамгийн их уншсан