Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Н.Энхбаяр суллагдсан ч намын нөхөд нь сэтгэл дундуур байна

махн- с эм салбараа аваач. эхчүүд хүүхдүүд эндээд дууслаа.
Ялтан Н.Энхбаяр шоронжсон эмнэлгийн тортой хаалганаас гарч жирийн өвчтөний хэвтдэг тасагт шилжлээ. Энэ бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн уучлал гавьяа мөн. Н.Энхбаярын төлөө өглөө болгон цайныхаа дээжийг өргөж байсан ээжүүд, түүний төлөө өлсөж байсан эхчүүдийн сэтгэл санаа амарлаа.

Гэхдээ тайвшрах болоогүй. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ялтан Н.Энхбаярыг уучилсан нь уучлал нь шүүхээс оноосон ялыг л өршөөж байгаа хэрэг юм. Түүнээс түүнд болон түүний хамсаатнуудад холбогдох хэргийг бүр мөсөн хаасан хэрэг биш гэдгийг хууль хяналтынхан хэлж байна. Тодруулбал, НИТХ-ын дарга асан Т.Билэгт, Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа, Б.Хуяг гээд олон улсын цагдаагийн байгууллагын овоо хараанд өртөөд байгаа нөхөд ерөнхийлөгчийн уучлалд хамрагдаагүй гэсэн үг.
Тэгэхээр хэрэг явдал хэрхэн өрнөх нь мөн л таамаг хэвээр үлдлээ. Магадгүй байдал үүнээс дээрдэхгүй ч байж болно.
Н.Энхбаярын суллагдах болсон гол шалтгаан бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Эрүүл мэндийн сайд Н.Удвалд баярлаж талархсандаа хариу барьж байгаа бэлэг гээд хэлчихэд буруудахгүй болов уу. Яагаад гэвэл Ерөнхийлөгчийн сонгуулиар Н.Удвал л Ц.Элбэгдоржид тун сайн хань болж Дархан аваргыг өвдөг шороодуулахад хэрэг болсон.
Ийн аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэгчээр Ерөнхийлөгч МАХН-ынханд баярласан сэтгэлийнхээ хариуг барьлаа. Гэтэл Н.Энхбаярыг уучилж өршөөл үзүүлсэн явдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хүн байна цаана чинь.
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ Н.Энхбаярт өршөөл үзүүлэх нь багадсан хэрэг. Бүр хэргийг нь цагаатгах хэрэгтэй гэдэг үгийг хэлж байна. Намынх нь дарга эрх дураараа агаар амьсгалах нь түүнд хангалтгүй санагдсан бололтой. Тиймээс ч цаашид олон улсын байгууллагад хандаж цагаатгуулах талаар олон шат дараатай арга хэмжээ авна гэж хэлнэ билээ. Энэ мэтчилэн УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэтэй адил бодолтой байгаа хүн олон байна. Тэр тусмаа МАХН-ынхан сэтгэл гонсгор байна.
Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана гэгч нь болоод байна уу даа.
Д.НАМНАН
0 Сэтгэгдэл
2013.08.02
























