"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
МОНГОЛД ЭМЧЛЭГДДЭГГҮЙ 27 ӨВЧНИЙ НЭРИЙГ ИЛ БОЛГОХЫГ ХҮСЭВ
Манай эрүүл мэндийн салбарын оношилж, эмчилж чаддаггүй 27 нэр төрлийн өвчин байдаг бөгөөд эдгээр өвчнөө гадаадад явж эмчлүүлэгсдэд сайдын багцаас санхүүгийн дэмжлэг үзүүлдэг юм. Гэвч энэ талаар иргэд тэр бүр мэдээлэл муутай байдаг. Иймээс өчигдөр Эрүүл мэндийн сайд дээрх шалтгаанаар туслалцаа хүссэн иргэдтэй уулзлаа.
Яаманд жилд дунджаар 250-300 дэмжлэг хүссэн өргөдөл ирдэг гэнэ. Үүний гуравны нэг нь дээрх 27 нэр төрлийн өвчнөөр өвчлөгсөд байдаг аж. Сайдын багцаас 2011 онд 98 иргэнд 400 сая, 2012 онд 147 иргэнд 513 сая төгрөг энэ оны эхний хагас жилийн байдлаар 83 иргэнд 256 сая төгрөгийг гадаад эмчилгээний зардалд олгожээ. Удахгүй 19 иргэнд 65 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болоод байгаа аж. Хамгийн гол нь дэмжлэг хүссэн иргэд өөрсдөө тууштай хөөцөлдөж чаддаггүй, өргөдөл өгөөд л сураггүй болдог нь яамны ажилтнуудад хүндрэл учруулдаг гэнэ. Эмчийн тодорхойлолт, эмч нарын зөвлөлгөөний шийдвэр, очиж эмчүүлэх эмнэлгийнхээ талаархи мэдээлэл зэргийг өргөдөлдөө хавсаргадаггүй бөгөөд үүнээс болж цаг хугацаа алддаг байна. Эдгээр өвчнийг Монголдоо хэзээ эмчилдэг болох талаар Эрүүл мэндийн сайд Н.Удвал Дээрх 27 өвчнийг Монголдоо эмчлэх эхлэл болгож энэ онд бүх аймгаа телемидицины сүлжээнд холбож, алсын зайн оношлогооны аргыг нэвтрүүлэх гэж байна. Ингэснээр шинжилгээнүүдээ Япон, Солонгосын эмнэлэг рүү явуулж тэндээсээ зөвлөгөө авдаг аргыг нэвтрүүлнэ. Гадаадаас эмчилгээ оношлогооны зөвлөгөө аваад Монголдоо эмчилдэг болохын тулд эмч нараа сургаж байна. Одоо мэдрэлийн мэс засал, зүрх судасны чиглэлээр эрүүл мэндийн яам сургалт явуулж байгаа” гэв. Харин сайдтай уулзахаар ирсэн Сонгинохайрхан дүүргийн иргэн Н.Лхагважав “Манай хүүхдийг төрөхөд эмч нар хүйсийг нь буруу тасалснаас хүнд өвчтэй болсон. Нуруу нь цоорхой хэвтэрт байдаг. Гадаадад эмчлүүлье гэхээр дээрх 27 өвчинд орох эсэх нь тодорхой бус. Ер нь Монголд эмчлэгдэхгүй гэсэн 27 өвчин бий гэдэг. Эдгээр өвчний нэрийг ил гаргах хэрэгтэй. Эмч нар нууцалдаг. Мөн сайдын багцаас нэг удаа дэмжлэг олгодог. Солонгост очоод хүүхдээ үзүүллээ гэхэд дор хаяж зургаан сарын дараа буцаад ир гэдэг. Ингээд зургаан сарын дараа ахиад л 50, 60 сая төгрөг хэрэг болдог. Иймээс үүнийг яамнаас анхаарч үзвэл ямар вэ” гэдгийг сануулж байлаа.
Өргөдөл гаргаж байгаа иргэдийн ихэнх нь мэдрэл, хавдар, эрхтэн шилжүүлэн суулгах гэсэн оношоор дэмжлэг хүсдэг байна. Түүнчлэн яаманд ирж байгаа нийт өргөдлийн 42 хувь нь хүүхдийн өвчлөлтэй холбоотой аж. Иймээс яамны зүгээс эдгээр өвчлөлийг үүсгэхгүй байх талаар эрүүл мэндийн салбарынхан болон хувь хүн хамтран ажиллах ёстой гэдгийг онцолж байсан. Тухайн иргэн сайдын багцаас дэмжлэг авахын тулд улсын нэг, хоёр, гуравдугаар эмнэлэг, ХСҮТ зэрэг эмнэлэгт Гадаад эмчилгээний комисс гэж байдаг. Энэ комиссоор тухайн өвчтөнийг авч хэлэлцэж гадаадад эмчлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргаж өгдөг байна. Тэр дүгнэлтийн дагуу Эрүүл мэндийн яамаар дамжиж, нэг хүнд ойролцоогоор 3-5 сая төгрөгийн дэмжлэг очдог ажээ.
tegeed yamar yamar 27 uvchin yum be jagsaaltiig ni bicheechee hangalttai medeelel avmaar bn
Манай эрүүл мэндийн салбарын оношилж, эмчилж чаддаггүй 27 нэр төрлийн өвчин байдаг бөгөөд эдгээр өвчнөө гадаадад явж эмчлүүлэгсдэд сайдын багцаас санхүүгийн дэмжлэг үзүүлдэг юм. Гэвч энэ талаар иргэд тэр бүр мэдээлэл муутай байдаг. Иймээс өчигдөр Эрүүл мэндийн сайд дээрх шалтгаанаар туслалцаа хүссэн иргэдтэй уулзлаа. Яаманд жилд дунджаар 250-300 дэмжлэг хүссэн өргөдөл ирдэг гэнэ. Үүний гуравны нэг нь дээрх 27 нэр төрлийн өвчнөөр өвчлөгсөд байдаг аж. Сайдын багцаас 2011 онд 98 иргэнд 400 сая, 2012 онд 147 иргэнд 513 сая төгрөг энэ оны эхний хагас жилийн байдлаар 83 иргэнд 256 сая төгрөгийг гадаад эмчилгээний зардалд олгожээ. Удахгүй 19 иргэнд 65 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болоод байгаа аж. Хамгийн гол нь дэмжлэг хүссэн иргэд өөрсдөө тууштай хөөцөлдөж чаддаггүй, өргөдөл өгөөд л сураггүй болдог нь яамны ажилтнуудад хүндрэл учруулдаг гэнэ. Эмчийн тодорхойлолт, эмч нарын зөвлөлгөөний шийдвэр, очиж эмчүүлэх эмнэлгийнхээ талаархи мэдээлэл зэргийг өргөдөлдөө хавсаргадаггүй бөгөөд үүнээс болж цаг хугацаа алддаг байна. Эдгээр өвчнийг Монголдоо хэзээ эмчилдэг болох талаар Эрүүл мэндийн сайд Н.Удвал Дээрх 27 өвчнийг Монголдоо эмчлэх эхлэл болгож энэ онд бүх аймгаа телемидицины сүлжээнд холбож, алсын зайн оношлогооны аргыг нэвтрүүлэх гэж байна. Ингэснээр шинжилгээнүүдээ Япон, Солонгосын эмнэлэг рүү явуулж тэндээсээ зөвлөгөө авдаг аргыг нэвтрүүлнэ. Гадаадаас эмчилгээ оношлогооны зөвлөгөө аваад Монголдоо эмчилдэг болохын тулд эмч нараа сургаж байна. Одоо мэдрэлийн мэс засал, зүрх судасны чиглэлээр эрүүл мэндийн яам сургалт явуулж байгаа” гэв. Харин сайдтай уулзахаар ирсэн Сонгинохайрхан дүүргийн иргэн Н.Лхагважав “Манай хүүхдийг төрөхөд эмч нар хүйсийг нь буруу тасалснаас хүнд өвчтэй болсон. Нуруу нь цоорхой хэвтэрт байдаг. Гадаадад эмчлүүлье гэхээр дээрх 27 өвчинд орох эсэх нь тодорхой бус. Ер нь Монголд эмчлэгдэхгүй гэсэн 27 өвчин бий гэдэг. Эдгээр өвчний нэрийг ил гаргах хэрэгтэй. Эмч нар нууцалдаг. Мөн сайдын багцаас нэг удаа дэмжлэг олгодог. Солонгост очоод хүүхдээ үзүүллээ гэхэд дор хаяж зургаан сарын дараа буцаад ир гэдэг. Ингээд зургаан сарын дараа ахиад л 50, 60 сая төгрөг хэрэг болдог. Иймээс үүнийг яамнаас анхаарч үзвэл ямар вэ” гэдгийг сануулж байлаа.
Өргөдөл гаргаж байгаа иргэдийн ихэнх нь мэдрэл, хавдар, эрхтэн шилжүүлэн суулгах гэсэн оношоор дэмжлэг хүсдэг байна. Түүнчлэн яаманд ирж байгаа нийт өргөдлийн 42 хувь нь хүүхдийн өвчлөлтэй холбоотой аж. Иймээс яамны зүгээс эдгээр өвчлөлийг үүсгэхгүй байх талаар эрүүл мэндийн салбарынхан болон хувь хүн хамтран ажиллах ёстой гэдгийг онцолж байсан. Тухайн иргэн сайдын багцаас дэмжлэг авахын тулд улсын нэг, хоёр, гуравдугаар эмнэлэг, ХСҮТ зэрэг эмнэлэгт Гадаад эмчилгээний комисс гэж байдаг. Энэ комиссоор тухайн өвчтөнийг авч хэлэлцэж гадаадад эмчлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргаж өгдөг байна. Тэр дүгнэлтийн дагуу Эрүүл мэндийн яамаар дамжиж, нэг хүнд ойролцоогоор 3-5 сая төгрөгийн дэмжлэг очдог ажээ.
Б.Мягмаржав
0 Сэтгэгдэл
zochin
moegeed manai eruul mendiin salbarngold 100 huwi emchlegddeg uwchnii jagsaalt gej b.na uu. tegeed mongol ulsiin eruul mendiin salbar zuwhkun gadaadad zuuch boloh um uu Udwal saidaa. emchgui emneleggui eruul mendiin salbar bolj baigaa um b.na gej oilgohk um uu
2013.08.07
2013.08.06
























