Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хотын фракц буюу М.Энхболдод өртэй хүмүүс

МАН-ын бага хурал өдөр хоногоор ойртож олон хүн нойргүй хонож байна. Ядмагхан дарга тэргүүнүүдийн балгаар хоёр хуваагдаж, удаа дараагийн сонгуульд ялагдан хүч нь суларч байгаа ч могой гурав тасрахад гүрвэлийн чинээ  гэгчээр тэгтлээ шалдаа буучихаагүй, нэг их 160-170 мянгаа байг гэхэд аймаг сум бүхэнд гишүүн дэмжигчтэй энэ намын дарга болчих санаатай хүн захаас аваад мундахгүй....

Нэгэн цагт МАСЗХ, дараа нь НАМЗ гэгчээр дамжиж том дарга нарынхаа гар хөлийн үзүүрт гүйн, энд тэнд жагсаал цуглаанд хүн цуглуулж, туг лоозон барин хийрхэж явж байж гэмээнэ өдий зэрэгтэй болсон Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Д.Оюун-Эрдэнэ мэтийн хүмүүс түүнийгээ хэдийнээ мартчихсан намаа шинэчилнэ гэнэ.

Тэдний хувьд энэ намыг ийм болгочихсон хуучинсаг хүмүүст хариуцлага тооцохоос гадна, авлига, гэмт хэрэгт холбогдон намын нэрийг шалд нь буутал унагасан хүмүүсийг нэрлэнэ гээд байгаа. Гэсэн атлаа өнөө болтол нэгийг ч нэрлээгүй, бодвол гэмт үйлдэлд нь хамт нэр холбогдсон болоод тэр биз. Түүнээс биш МАН-ын томцуулын энэ төр, ард түмний эсрэг үйлдсэн гэмт хэрэг, идэж уусан бүхнийг дотор нь байсан тэд байтугай, тээр тэнд байсан дугаар хорооны иргэн Дугар гуай хүртэл мэдээд байгаа.
Юутай ч МАН-д өнөөдөр шинэ хуучны, залуучууд, ахмадуудын тэмцэл ид өрнөж нууж халхлахын аргагүй ил гараад ирлээ.

“Баас хатавч өмхийгөө тавихгүй” гэгчээр хуучин коммунистууд эрх мэдлээ алдахгүй төлөө нэгийгээ ч үзэхэд бэлэн байна. Тэр нь УИХ-ын дэд дарга М.Энхболдоор намын даргаа тавьж нэг хэдэн жил амар жимэр толгой хоргодох. Аажимдаа намаа сонгуульд ялуулчихвал М.Энхболдыгоо дэмжсэн болж бараадаж байгаад нэг сайд даргын суудал горилох. Хэзээнээс албан тушаалын хорхойтой Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин мэтийн хүмүүст ийм бодол байгаа. Тэгээд ч Д.Дэмбэрэл, Ц.Нямдорж нар бол төрийн хамгаалалтад байх гэж өөрсдөө уйлаг алдаад гуйж явдаг хүмүүс.
Энэ хүмүүсийн тухайд намаа нэг их шинэчилчихье, улс орны амьдралд нэмэр тустай улстөрийн хүчтэй нам болгочихъё гэсэн бодол угаасаа байхгүй. Ердөө л яаж ийж байгаад сонгуульд ялчихвал сайд даргын зөөлөн суудал харагдаад байгаа. Энэ бол энэ фракцын дээд тал нь.

Энэ хүмүүс тэгээд юунд найдаж байна вэ. Ердөө л хотын фракц гэдэгтээ найдаж байгаа. Энэ нь М.Энхболд нийслэлийн Засаг дарга байх үеэсээ өөд нь татаж, нөмөр нөөлгөө үзүүлсэн, төрийн мөнгөөр угжиж хөлжүүлсэн хүмүүстээ найдаж байгаа гэсэн үг. М.Энхболд өөрөө нийслэлийн Засаг дарга байхдаа, дараа нь өөрийн гар хөл болсон гал сөнөөгч Ц.Батбаяр, ховдын хөдөөний Г.Мөнхбаяр нараар дамжуулан төрөөс луйварддаг сүлжээндээ татан оруулсан хүмүүстээ найдаж байгаа. Ухаандаа долдугаар анги төгссөн хүнийг хуурамч бичиг баримттай чигээр нь нийслэлийн Замын газрын дарга болгох ажил яв явсаар хотын фракцад хамаатай. Одоо бол М.Энхболд тэр хүнийг таних ч гүй гэж хэлнэ л дээ.  “Би тэр үед хотын дарга байгаагүй Ц.Батбаяр авсан” гэх байх.  Гэхдээ Ц.Батбаяр бол өөрийн гэсэн толгой, мэдлэг юу ч үгүй М.Энхболдын хурууны хүүхэлдэй байсан гэдгийг хүн бүхэн мэднэ шүү дээ.

Чухамдаа хотын фракц гэдэг бол доогуур талдаа бол ийм л бүлэг хүмүүс. Тэр хүмүүс чухамдаа М.Энхболд гэдэг хүний дохио зангаагаар ямар мэдлэг боловсрол, чадвартайгаасаа үл хамааран ажилтай болж, төрийн мөнгөнөөс идэж, луйвардах эрх мэдэлтэй болж, түүнээсээ М.Энхболд тэргүүтэнд хувь хишиг өгч хайр халамжинд нь багтан шударга шүүхээс холуур яваа. Ийм болохоор одоо энэ хүмүүс өрөө төлөх ёстой. Тэр бол ямар ч аргаар хамаагүй М.Энхболдыг намын даргадаа зүтгүүлэх, түүнийг ялуулахын тулд бүхнээ зориулах.

Ийм болохоор тэд одоо хэвлэл мэдээллийн хэрэгслийг хянах, М.Энхболдын талд мессэж тавиулах, сөрөг мэдээлэл тавиулахгүй байх, намын бага хурлын гишүүдэд нөлөөлөх гээд түмэн завгүй гүйж, утсаа улайстал яриад нойргүй гүйж яваа. “Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ” гэдэг л энэ.

Хотын фракцынханд ийн  өглөгөөс гадна хожмын өдрийн унац бас харагдаад байгаа. Намын даргад тусалсан хүн яах нь ойлгомжтой. Нэг муу гал сөнөөгч, томхон сумаас жижиг, 3000 хүнтэй холын дүүргийн Засаг дарга байж байгаад, М.Энхболдод үйлчилснийхээ төлөө Нийслэлийн Засаг дарга болчихож болдог юм чинь “аз байвал ёоз хүүгээр цохино” гэдэгчлэн МАН мандаад М.Энхболд цойлчихвол долоо төгссөн ч гэсэн сайд болчих ч юм бил үү. Нээрээ ч хүн бүхэнд л хар машин, зөөлөн суудал, нэгдүгээр гарын үсэг, тамга харагдаад байгаа л даа.
Нэгдүгээр гарын үсэг гэдэг чинь энэ төр, ард түмний мөнгө, тэндээс ямар ч шанагаар хутгаад авч болно гээд ................

Хамтарч идэж, төрөөс луйвардсан мөнгөнөөсөө хувь хишгээ өгөөд л явж  байвал цаана улс орны ажил, олон нийтийн эрх ашиг ямар хамаа байна аа, М.Энхболдод.
Ийм л нэг бүлэг хүн МАН гэдэг улс төрийн томоохон хүчний толгой руу, цаашлаад монгол төрийн эрх мэдлийн төлөө улайран зүтгэж байна даа.
0 Сэтгэгдэл
Odoo MAN-yg avrah hun M. Enkhboldoos oor algadaa
xyalar enxbold uxeegui bgaa muu
tegeed neg yum yavaad l bh yumaa,hotig hul tavih gazargui boltol ni zarsni l hariu bh daa
hotinhon gants munhochiroos uhtlee aydag yum bna lee hurelsuhiyn heden bandgarch adil tiym bolohoor edniyg bayrandan tavj namig uud n tatah 1 l hun bna daa
Бүх хүмүүс хулгайч гэдгийг нь мэдээд байхад л гүлдийгээд л байгаад байх юм аа. Нилээд олон тэнэгийг мөнгөөр өөртөө татаж дээ.
man-n tolgoi luivarching lider gene uu. zailtsgaa teneguudee. iim luivarchin mongoliig dahij udirdana gej baihgui, bitgii gorid. harin odoo shorond yavuulah geed atg-t shalgah gej bgaa. ene man nam sonojee. tanai namd gantshan bolomj bii. yu geheer, tolgoi luivarchdaasaa salaad mahn namdaa negdej huchee niiluuol. za daraa ni magadgui l yum. enhbayr bol harin lider, elbegdorj bas lider. tanaid hen ch baihgui ee.
Yaandaa xuurxii ene namiin xuvi zaya tsaashlaad Mongol ornii mini xuvi zayad tun chig muu ur dagavartai zuil bolox ni dee ***** gej
Enhboldoos aisan hynii ooriin namiinhan eldveer dairch bg jingiin tsuvaa jingeriin hutsahaas bolj zogsohgyi biz dee ynendee Enhbold lider gedegtei hen ch margahgyi bh
Enhbold bol lider gutaah geed l yadaad bna chadahgyi dee ene hyniig hotiin darga bhad hariutslaga sahilga bat ajliin chanar yneheer sain bn shyy
enhbold bol lider mash sain uls turch hench tuunees iluu garahgui shd
Яг үнэн, М.Энхболдоос илүү туу хүн ертөнцөд байхгүй.
ман-д лидер байхгүй. цаашид гарж ирэхгүй мөхөх байх яанаа
М.Энхболд даргаас өөр хүн байхгүй
Яг үнэн, М.Энхболдоос илүү туу хүн ертөнцөд байхгүй.
ман-д лидер байхгүй. цаашид гарж ирэхгүй мөхөх байх яанаа
MAN M. Enxboldoor dargaa tavibal mongoliin uls toroos archigdana gej med er nx archigdsan ch deer dee
МАН мандаад М.Энхболд цойлчихвол долоо төгссөн ч гэсэн сайд болчих ч юм бил үү. Jenco Battulga chini 7 tugssin bishuu
gazariin naimaachidiig shalgaa m. enhbold namin darga bolvol man nam sunnu
man nam shaldaa buuj dee iim huneer namaa bariulval ene nam tuuhiin huudsanaas hasagdana
nam maani iim hund baidald orson ued M.Enhboldoos oor abaad yabah zurh zorigtoi lider haragdahgui, shineer garch irj chadahgui l bna daa demjij bnaa
Хамгийн их уншсан