Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
МАН-ын шинэчлэл М.Энхболдоор хязгаарлагдах уу

Монгол Ардын намынхан өчигдөр тун ч завгүй өнжлөө. Учир юу гэвэл өнөөдөр тэдний хувьд шинэчлэл хийж чадах уу, үгүй юү гэдэг шалгалт өгөх чухал өдөр. Том, жижиг, хөгшин, залуугаараа ялгарч хуралдаад өнөөдөр товлогдсон Бага хуралд ямар тактиктай оролцохоо ярилцсан хэрэг.
Намаа аврахыг хүссэн МАН-ын залуус буюу “Шинэчилье” хөдөлгөөнийхөн намын удирдлагуудаа огцруулж, шинэчлэл хийхээ зарлаж, Тусгаар тогтнолын ордны үүдэнд гэр барьж, өрх тусгаарлаад байгаа. Тэдний олон хоног хүсэн хүлээсэн Бага хурал мөнөөсөө мөн учраас өчигдөр Удирдах зөвлөлөө хуралдуулж, хэрхэхээ ярилцжээ. Тэд Бага хурлын гишүүдэд хандан уриалга гаргаж, намынхаа Удирдах зөвлөлд өргөтгөж хуралдах, Бага хуралд илтгэл тавих шаардлага гардуулсан гэнэ. Бага хуралд илтгэл тавихыг хүссэнийг намынх нь Удирдах зөвлөл хүлээн авчээ. Ямар ч байсан тэд дуу хоолойгоо хүргэж чадахаар болж.
Харин уриалгадаа олон нийтэд алдсан нэр хүндээ эргүүлж авахын тулд залуу, дунд, ахмад үе хамтдаа шинэчлэл хийе. Бага хурлын гишүүдийг удаа дараагийн сонгуульд ялагдал хүлээсэнд дүгнэлт хийх, МАН-ын шинэчлэлийн хүрээнд ямар асуудлыг шийдэх, Монголын нийгэмд ямар ач холбогдолтой шинэчлэл байх талаар санал бодлыг нь сонсоно гэжээ. МАН-ыг шинэчлэхийн тулд ямар үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр, дүрэм, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, санхүүжилттэй байлгах, гишүүд нь ямар эрх үүрэг, үүрэг, ёс зүй, хариуцлагын тогтолцоотой байх зэргийг Бага хурлын үеэр “Шинэчилье” хөдөлгөөнийхөнд өгөхийг уриалсан байна. Тэд “Монгол Ардын намын шинэчлэл, дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр ба стратеги”-ийг боловсруулахаар эрдэмтэн судлаачидтай гэрээ байгуулан ажиллаж байгаа аж. Чухам хэр үр дүнтэй хөтөлбөр байх нь МАН-ын шинэ даргаас ихээхэн хамаарах нь.
Тэгвэл залуучуудыг давших тактик боловсруулж суухад Тусгаар тогтнолын шилэн ордонд МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Бага хурлаар хэлэлцэх асуудлаа батлав. Юуны өмнө одоогийн дарга Ө.Энхтүвшин ээлжит ялагдлууд болон энэ хугацаанд юу хийснээ тайлагнах ёстой. Намын даргын улс төрийн илтгэлийг сонссоны дараа асуулт хариулт хэмээх “албан ёсны” дайралт эхлэх нь ойлгомжтой. Энэ л МАН-ын олон ялагдлын гол буруутныг олж тогтоох Бага хурлын хамгийн чухал хэсэг байх болов уу. Ямар ч байсан Ө.Энхтүвшингийн багийг шүүн хэлэлцэх асуудлаас илүүтэй бас нэг чухал зүйлийг хөндөх нь тодорхой болж. Өчигдөр болсон Удирдах зөвлөлийн хурлаар МАН-ын дүрмэнд өөрчлөлт оруулах асуудал өнөөдрийн хурлаар оруулахаар ярилцсан байна. Чухам ямар өөрчлөлт вэ гэдгийг Бага хурлын үеэр ил болгох юм гэсэн. Гэхдээ энэ өөрчлөлт нь удирдлагуудад ээлтэй байх нь ойлгомжтой. Магадгүй өнөөдрийн Бага хурлаар заавал Их хурал зарлан хуралдуулахгүйгээр намын даргыг сонгож, томилохоор дүрмээ өөрчлөхийг үгүйсгэхгүй. Сүүлийн үед гар хүрээгүй МАН-ын дүрмийг өөрчлөх цаг болсныг дор бүрнээ хэлсээр ирсэн. Гэвч намын нэрээ солих үеэр түүнтэйгээ холбоотой өөрчлөлт оруулснаас бус зоригтойхон шинэчилж чадаагүй. Үзэл баримтлал, гишүүдийн эрх, үүрэг, ёс зүй, хариуцлагын тогтолцоо зэргээс эхлээд өөрчлөх зүйл маш их байгааг МАН-ынхан хүлээн зөвшөөрдөг. Гэсэн ч нэр хүндээ алдах болсон нэг шалтгааныг дүрэмдээ дорвитойхон шиг салхи оруулдаггүйтэй холбож тайлбарлаж ч байгаа. “Шинэчилье” хөдөлгөөний уриалгад энэ талаар дурдаж, намын дарга нартаа шаардлага болгон хүргүүлж байгаа учраас Бага хуралд дүрмийн өөрчлөлтийн талаар ярилцах цаг чамгүй гаргах нь мэдээж. Харин намын удирдлагуудын хүсэл, гишүүдийнх нь зорилготой нэг шугаманд огтлолцож чадвал МАН дүрмээ өөрчилж, шинэчлэл рүү дөхөж эхлэх нь ээ.
Дүрмийн шинэчлэлээс гадна Бага хурлын үеэр намын шинэ дарга тодрох талаар сүүлийн үед яригдаж буй. Хэрэв намын шинэ даргад талууд харилцан тохиролцож чадах юм бол Их хурлын товыг тун ойрмогхон гэж тогтоож магадгүй гэлээ. Өөрөөр хэлбэл, олонхи нь дэмжиж буй М.Энхболдыг намын даргаар Бага хурлаар томилж чадвал Их хурлаа бэлгэ тэмдгийг чанартай хуралдуулж, ёслол үйлдэх маягтай хийж ч мэднэ гэж эх сурвалж хэлэв. Одоогоор Ардын намдаа хамгийн хүчтэй байгаа хотын фракц М.Энхболдыг намын даргад сойж буй бол түүнтэй өрсөлдөхөөр Н.Энхболд, У.Хүрэлсүх нарын нэр Бага хуралд орж ирэх таамаг бий. Гэхдээ гишүүдийн олонхи нь М.Энхболдыг дэмжиж, дараагийн дарга болно хэмээн үзжээ. Хэдийгээр муугаар хэлүүлж байдаг ч гэсэн одоогоор түүнээс өөр намын дарга болчих хүн байхгүй гэж үзсэн гэнэ. Тиймээс түүнийг намын дүрмийн өөрчлөлтөө атгаж Бага хуралд орж ирэх байх гэсэн мэдээлэл байгаа юм. МАН-даа хүчтэй хотын фракцынхан намын удирдлагыг гартаа авахын тулд эсэргүүцэгчидтэй гомдохооргүй тохироо хийх нь тодорхой. Генсек, нарийн бичгийн дарга нар, Удирдах зөвлөл гээд аль алинд нь тэнцвэрийг барьж багаа бүрдүүлэхийн тулд хотын фракцынхан чамгүй хүчин чармайлт гаргаж таарна. Эхийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүй гэсэн үг.
Түүнээс гадна хамгийн мөнгө санхүү сайтай фракц гэгддэг учраас намынхаа өмнө тулгамдаад байгаа эдийн засгийн асуудлыг шийдэх шаардлага гарч ирнэ. Төлбөрөө төлж чадаагүй хэмээн Тусгаар тогтнолын ордныхоо цахилгааныг таслуулж байсан МАН-ыг эл мөнгөтэй фракцынхан аварч гарч чадах болов уу.
М.Энхболд 2005-2007 онд МАХН байхад намын даргаар ажиллаж байсан. Н.Энхбаяраас тамгыг нь авч С.Баярт суудлаа өгч байв. Гэтэл нэг хүнийг хоёр дахь удаа намын дарга болгож болох уу гэсэн асуудал хөндөгдөж эхэлж. Үнэхээр нийслэлийн Засаг дарга байхдаа хотын газрыг наймаалж хөлжсөн “газрын наймаачин” хочтой М.Энхболд МАН-д шинэчлэл авчирч чадах уу гэдгийг олон хүн гайхан асууж байна. Энэ удаагийн “шинэчлэл” намын шинэ даргаар хязгаарлагдах уу эсвэл улам доройтол руугаа мөлхөх үү гэдгийг шийдвэрлэх үе. Хэрэв ”шинэчлэл” амжилтгүй болбол МАН-аас дахин нэг нам төрж гарахыг үгүйсгэхгүй байна. Тэгэхээр улс төрийн ууган хүчинд чухал өдрүүд өнөөдрийн Бага хурлаар ийнхүү эхэллээ. Харин ямар шийдвэр гаргахыг энэ өдрийн тэнгэр мэдэх нь ээ.

0 Сэтгэгдэл