Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улс орны ч төлөө биш, гишүүдийнхээ ч төлөө биш, зөвхөн эрх мэдлийн төлөөх тулаан
МАН-ын Бага хурал хуралдах нь. Удаа дараагийн сонгуульд ялагдсанаас үүдээд өнөөгийн удирдлагуудыг огцруулах, тэр ч бүү хэл төрийн өмч хөрөнгөнөөс идэж ашигласан нь илэрч  намын нэрийг гутаасан хүмүүсийг нэрлэж, тэднээс намаа салган цэвэрлэж авна гэсэн шинэчлэгч залуучуудын хатуу шаардлаган доор болж байгаа хурал зодоонгүй салбал их юм болох нь.
Залуучуудын “Шинэчилье” хөдөлгөөнийнхөн өчигдөр тусдаа хуралдаж, бага хуралд оролцох  тактикаа боловсруулан Бага хуралд тусдаа илтгэл тавих эрх авсан гэх. Тэгэхээр энэ илтгэлд хуучинсгуудаа хөөрхөн чимхэж, нэрлэх бололтой.
Харин хуучин коммунистуудаас бүрдсэн олонхи үүнийг нь хэрхэн хүлээж авах нь тодорхойгүй байна. Тэдний зэхэж бэлтгэж байгаагаар бол тэр бүхнийг нь чихний хажуугаар өнгөрүүлээд хотын фракцын М.Энхболдыг орой дэрээ залснаар нэгд, Ө.Энхтүвшин тэргүүтэнд хариуцлага тооцлоо, хоёрт, шинэчэл хийлээ, гуравт, шинэчлэгч залуустайгаа хамтран ажиллалаа гэсэн нэр зүүгээр яг л хуучнаараа үлдэхийг эрмэлзэж байгаа нь харагдаж байна.
Ө.Энхтүвшинг, М.Энхболдоор солиод чухамдаа юу ч өөрчлөгдөхгүй нь ойлгомжтой байна. Тэд урьдын л адил эрх баригчид олонхийн өөдөөс уйлагнан, эрх мэдэл албан тушаал хөөцөлдөн, буйдан дээр сууж, буудалд хор найруулахаас хэтрэхгүй. М.Энхболд дарга болсноор Ө.Энхтүвшин нарт хариуцлага тооцох гэж юу байхав.
Энэ хэдэд бол ингэж байтал 2016 оны УИХ-ын сонгуулийн нэг нартай сайхан өдөр нам маань ялчихвал....... гэж л бодож байгаа. Тэгээд л М.Энхболд Ерөнхий сайд, Ө.Энхтүвшин юу нь ч юм. Ц.Нямдорж Хуульзүйн эзэн хаан....За тэгээд л амар сайндаа жаргачихна гэж сэрүүн зүүдэлж байгаа.
Түүнээс биш энэ хүмүүс улстөрийн энэ том намыг шинэчилчихээд, эрүүл ухаанаар сэлбэчихвэл Монгол Улсын хөгжил дэвшилд ямар хувь нэмэр оруулж болох вэ, ард түмний эрх ашиг, дуу хоолойг хэрхэн яаж парламентад, эрх баригчдад хүргэж байх вэ гэсэн эрүүл ухаан огтоос байхгүй гэдгийг баттай хэлэх байна.
“Шинэчилье” хөдөлгөөнийнхний хувьд ч гэсэн МАСЗХ, НАМЗ-аар дамжин, М.Энхболд, Н.Энхбаяр, Г.Занданшатар, У.Хүрэлсүх нарын нөмөр нөөлгөнд далдаганаж, төр ард түмнээс луйвардсан мөнгөнөөсөө аваачиж өгөн нэр нүүр олж “дэмжээд өгвөл төрөөс овоо юм шуугаад байхаар залуу байна” хэмээн төрийн нэг тамга атгуулж өгсөн залуучууд. Одоо тэдний хувьд орлогоосоо томцуулд ногдол өгдөг биш, харин өөрсдөө ногдол ашиг авдаг байранд залрах цаг болсон гэж үзэж байна.
Ингэхээр хэдэн сарын турш яриад байсан МАН-ын Бага хурал, их хурал, шинэчлэл гэдэг нь эрх мэдэл албан тушаалд дуртай, түүнээс ангид байж хэзээ ч чадахаа больсон хэсэг бүлэг хүний, тэднийг зайлуулж орыг нь залгаж авах гэсэн хэсэг залуугийн л амбиц болохоос биш энэ Монгол Улсын төлөөнөө, намын мянга мянган гишүүдэд нь наалдахаар юм юу ч болохгүй нь тодорхой байна.
Юутай ч яриад байсан Бага хурал нь одоо эхлэх гэж байна. Урд шөнөжингөө хор найруулан хөдөөнийхнийг талдаа татах гэж гүйсэн хорчингууд нүд нь улаан чигээрээ Тусгаар тогтнолынхоо ордон руу орж байгаа. Зодолдохгүй шүү тарвал их юм. Гэхдээ У.Хүрэлсүх байхгүй болохоор гайгүй биз дээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан