Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН-ын дарга нарын амь тэмцсэн мөч, арга ядсан ажил
МАН-ын Бага хурлын ирц хүрэхгүйгээс хуралдаж чадалгүй 15,00 цаг хүртэл хойшлуулаад байна. Харин хэзээний ямар нэгэн шоугаар намаа шинэчлэгдэж байгаа, ялан дийлэгч мэт харагдуулахыг хичээдэг МАН-ын өнөөгийн удирдлага Бага хурлаа угтаад хэд хэдэн шоу үзүүлбэр зохион байгууллаа.
Юуны өмнө Тусгаар тогтнолын ордны өмнө байсан “Шинэчилье” хөдөлгөөний штаб болсон гэрийг шөнө хулгайгаар буулгажээ.

Үүгээрээ МАН-ын удирдлага, шинэчлэгчидтэй санаа нэг байж үзэл санаа үйлдэл дээрээ нэгдсэн гэдгийг Бага хурлын гишүүд, олон нийтэд харуулахыг эрмэлзсэн бололтой. Харин шинэчлэгчид нь болохоор үүнд нь ихээхэн дургүй байгаагаа мэдэгдээд амжсан.

Бас нэг зүйл нь МАХН-ын гишүүд дэмжигчдийн холбооны гишүүд хэвлэлийн хурал зарлаж МАН, МАХН хоёр нэгдэх ёстой хэмээн мэдэгдлээ. Энэ хурлыг МАН-ын удирдлага зохион байгуулсан гэдэг нь тэд хурлаа Тусгаар тогтнолын ордонд хийлгэснээс нь төвөггүй мэдэж болно. Энэ нь бас л МАН бол монголын ганц том улстөрийн хүчин, тийм ч учраас энэ намд монголын бараг л бүх хүн хошууран ирж элсч байна гэдгийг харуулах нэг том тоглолт. Энэ хурал дээр өнгөрсөн зуунд мөхөөд газар доогуур орчихсон байсан Монгол Улсыг МАН л аварч өдий зэрэгтэй болгосон, 1990 оны Ардчилсан хувьсгалыг санаачлан зохион байгуулсан хүчин нь МАН гэсэн улиг болсон худал магтаалыг тэднээр бас хэлүүлээд авна билээ. Ингээд л таван удаа ялагдаж, амь нь тэмцэж байгаа, төрийн байтугай намынхаа эрх мэдлийг аль хэдийнээ алдчихаад байгаа энэ намд 30 хүн бөөнөөрөө давхиж ирээд элсч байна гэнэ. Харин үүнийг зохион байгуулах, тэднээр ингэж хэлүүлэхийн  тулд Ө.Энхтүвшин, М.Энхболд, Г.Занданшатар нар хэдэн төгрөг хаанаас гаргаж зарцуулсан нь тодорхойгүй байна.

Энэ бага хурлын бас нэг том үзүүлбэр нь С.Баяр гадаадаас ирсэн явдал  болж байна. Сонгуулийн хар PR, булай булхай зохион байгуулахдаа гаршсан, үүнийхээ хүчээр ч МАН-ыг Засгийн эрхэнд нэг л хэсэг торгоож, төрийн мөнгө луйвардах боломж олгож  байсан ч 2008 онд хэзээний багын хэрцгий зангаараа порцыг нь арай хэтрүүлчихээд байх  суух газаргүй болж, гадаад руу дүрвэн гарч аглаг газар нямба сахин сууж байгаа түүнээс ёстой л үхсэн буурын толгойноос амьд ат айна гэгч болно. Ийм ч болохоор тэр энэ удаа хэсэг хүний захиалгаар “хүн айлгах” үүрэгтэй  ирсэн бололтой.
0 Сэтгэгдэл
БОЛЬЁ ОО
Хамгийн их уншсан