Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ө.Энхтүвшин намын даргын ажлаа өгөхөө мэдэгджээ
МАН-ын Бага хурлын YIII хуралдаан дээр МАН-ын дарга Ө.Энхтүвшин “Оноо, алдааны нэгэн жил: Ухаарал, цаашдын зорилт” гэсэн илтгэл тавьж намын нь нэр хүнд хэрхэн унаж, сүүлийн хэдэн сонгуульд дараалан ялагдаж байгаад дүгнэлт хийгээд энэ бүхнээс үүдэн өөрөө хариуцлага хүлээж намын даргын ажлаа өгөх тухайгаа мэдэгдлээ. Тэрээр “Хариуцлагын тухай ярих шаардлагатай учраас, сүүлийн 2 сонгуулийн дүнд дүгнэлт хийж миний бие Намын даргын ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтэй байгаагаа өчигдөр намын Удирдах Зөвлөлд танилцуулсан. Намын Удирдах Зөвлөл үүнийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Намайг сонгосон энэ Бага хуралд эрх нь бас байгаа тул надад ямар ч хэлбэрээр хариуцлага хүлээлгэхэд би бэлэн байна” гэжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан