Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН-ын 27 дугаар их хурал X сард болох нь
Тусгаар тогнолын ордонд хуралдаж байгаа МАН-ын  Бага хурлын YIII хуралдаанд туснамын бага хурлын нийт гишүүдийн 71 нь цугларч намын дарга Ө.Энхтүвшингийн  “Оноо, алдааны нэгэн жил: Ухаарал, цаашдын зорилт” гэсэн илтгэлийг хэлэлцэж байна. Тэрээр илтгэлийнхээ төгсгөлд  “МАН-ын өмнө тулгамдсан зорилтууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар цэгцтэй бодлого дэвшүүлэхийн тулд энэ оны 10 дугаар сард МАН-ын ээлжит 27 дугаар Их хурлаа хуралдуулах нь зүйтэй гэж үзэж байна.

Өнөөдрийн Бага хурлаас энэ тухай шийдвэрийг гаргах байх аа. Энэ бол онцгой нөхцөлд хуралдах түүхэн Их хурал байх болно” гэсэн болохоор  Бага хурлын гишүүд намынхаа их хурлыг товлох ажлыг хэлэлцэж байна. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол МАН-ын XXYII их хурлыг аравдугаар сарын 30-нд хуралдуулахаар товлож байгаа бололтой.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан