Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Шарилжгүй Улаанбаатарын харшилгүй иргэд болохын төлөө аянд нэгдээрэй
Шарилжны харшил бол бие хүнээс шалтгаалахгүйгээр тусдаг өвчин юм. Энэ өвчнөөр өвчлөгсдийн тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдээд буй судалгаа бий. Албан байгууллага, айл өрхөд ийм өвчнөөр өвчлөөгүй хүн бараг үгүй. Гудамж талбайд ургасан хогийн ургамал, шарилжнаас болж, биеэ тавгүйтүүлэхгүйн тулд та бид өөрсдөө л хичээх хэрэгтэй. Тиймээс “Улс төрийн тойм” сонин, www.ipost.mn сайтаас “Шарилжгүй Улаанбаатар” аянг эхлүүлэхээр санаачиллаа. Энэхүү аянд нэгдэхээр төрийн болон хувийн хэвшлийн маш олон байгууллага, хувь хүмүүс саналаа ирүүлсээр байна. Тухайлбал, ЭМЯ, ХХААЯ, МИАТ, Хуульзүйн яам, ЗТЯ болон түүний харьяа агентлагууд, Нийслэлийн хот тохижилтын газар, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, “Ардчилал”, “Монголын мэдээ”, “Зууны мэдээ”, “Өдрийн шуудан”, “Өглөөний сонин”, “Нийгмийн толь”, “Өдрийн сонин”, мэдээ мэдээллийн “News” агентлаг зэрэг байгууллагууд энэхүү аянд нэгдэхээр болоод байна. Энэ ажлын хүрээнд ирэх бямба гарагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ургасан хогийн ургамал шарилжийг түүж устгахаар болоод байна. Шарилжгүй Улаанбаатарын харшилгүй иргэд болохын төлөө энэхүү аянд нэгдэж, нийслэлийнхээ гудамж талбайд ургасан хогийн ургамал, шарилжийг түүж устгахад идэвхтэй оролцоорой.

0 Сэтгэгдэл