Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
МАН-ЫН ИХ ХУРАЛ 1143 ГИШҮҮНТЭЙГЭЭР ХУРАЛДАНА
МАН алдаа оноогоо хэлэлцэхээр Бага хурлаа өчигдөр шөнө дөл хүртэл хуралдуулсан. Хурлаар намын удирдлагуудыг удаа дараагийн сонгуульд ялагдал хүлээсэн учир огцруулж, шинэчлэлийн талаар ярих байсан боловч Их хурлаараа ярилцахаар хойшлуулсан байна. Бага хурлаар ярьсан энэ мэт зүйлийг тус намын дарга Ө.Энхтүвшин өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэв. Энэ тухай Ө.Энхтүвшин “Намын их хурлыг хуралдуулах цаг болсон. Орон нутгийн сонгуулийн дараахан хуралдуулна гэж байсан ч Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан хойшлуулсан. Энэ дагуу Бага хурал хуралдаж, XXVII Их хурлаа ирэх аравдугаар сарын 27-нд зохион байгуулахаар товлолоо. Мөн Бага хурлаар улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар ч ярилцсан. Бага хурлын гишүүдээс Их хурлын гишүүдийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж, 1143 гишүүнтэйгээр буюу өргөн бүрэлдэхүүнтэй хуралдахаар болсон. Ялангуяа намын анхан шатны байгууллагын төлөөллийг оролцуулах нь зүйтэй гэж үзлээ. Энэхүү 1143 төлөөлөгчийг хэрхэн сонгох журмыг мөн Бага хурлаар баталсан” гэв.
Мөн Бага хурлаар улс орны нийгэм эдийн засгийн байдал, тэр дундаа төсөв мөнгө, эдийн засгийн байдал ард түмний аж амьдралд яаж нөлөөлөхийг чухалчилж ярьжээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийх ёстой гэсэн шийдвэрийг Бага хурлаас гаргасан байна. Дотоод асуудлаас илүү Ардын нам үүнд анхаарч ажиллах ёстой гэсэн бөгөөд УИХ дахь бүлгийг ажилд нь оруулах, намрын чуулганы хэлэлцэх асуудал, бүлгээс намрын чуулганд өргөн барих хуулийн төслүүдийг бэлтгэх аж. Бага хурал намын шинэчлэлийг гол зорилго болгоогүй бөгөөд Их хурлыг товлон зарлах нь нэн чухал байсан гэнэ. Үүний зэрэгцээ Бага хурал зарим хүний ярьж буй шиг хагаралдаан, маргаантай болоогүй, дотоод ардчилалтай, асуудлаа ярилцаж, олонхиороо шийдсэн аж.
Их хурлаар намын шинэчлэлийн талаар ярилцаж, намын дүрэм, сэтгэлгээг өөрчлөх гэнэ. Мөн Бага хурал, Удирдах зөвлөлийн хуралдах тоог цөөрүүлж, эдгээрт багтдаг гишүүдийг дөрвөн жилд нэг удаа сонгодог бус оролцооных нь байдлаар сэлгэдэг байхаар тусгах аж. Үүний зэрэгцээ Их хурлаар намын даргын эрх үүргийг тодорхой болгож, дүрмийг тусад нь батлах юм байна.
Энэ үеэр МАН-ын дарга Ө.Энхтүвшингээс цөөн асуултад хариулт авлаа.
-Бага хурлын гишүүд таны хийсэн ажилд ямар нэг санал хэлсэн үү?
-Би намын Удирдах зөвлөлд санал тавьсан. Дараа нь бага хуралд бас санал тавьж, ажлаа өгөхөөр болж буйгаа зарласан. Харин намын Удирдах зөвлөл болон Бага хурлын гишүүд миний саналыг хүлээж аваагүй. Учир нь, хоёр сарын дараа намын Их хурал болох учраас тэр үеэр хариуцлагын болоод шинэчлэлийн тухай нэг мөр ярина гэсэн.
-МАН хоёр хуваагдсан нь одоогийн намын уналтыг авчирсан гэж үзэх нэг хэсэг байна. Нөгөөтэйгүүр намын ялагдлыг үүнтэй холбоотой гэж үзэх гишүүн олон байна лээ.
-Хоёр нам болж салсан нь намын гишүүдийг хуваах шалтгаан болсон. Энэ нь сонгуулийн дүнд нөлөөлсөн нь үнэн. Ер нь сүүлийн гурван удаагийн сонгуульд ялагдсан шалтгаан ч үүнтэй холбоотой. Ахмад гишүүд маань энэ хоёр намын ялгааг ойлгоогүйгээс УИХ-ын сонгуульд санал хуваагдсан. Харин сүүлийн хоёр сонгуулийн үр дүнгээс харахад ялагдлын хувь багасч байна. Цаашид хоёр намын ялгааг сайтар ойлгохгүй ч зүрх сэтгэл нь МАН-даа байгаа ахмад гишүүдэд үнэн учрыг ойлгуулж ажиллах шаардлагатай.
МАН алдаа оноогоо хэлэлцэхээр Бага хурлаа өчигдөр шөнө дөл хүртэл хуралдуулсан. Хурлаар намын удирдлагуудыг удаа дараагийн сонгуульд ялагдал хүлээсэн учир огцруулж, шинэчлэлийн талаар ярих байсан боловч Их хурлаараа ярилцахаар хойшлуулсан байна. Бага хурлаар ярьсан энэ мэт зүйлийг тус намын дарга Ө.Энхтүвшин өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэв. Энэ тухай Ө.Энхтүвшин “Намын их хурлыг хуралдуулах цаг болсон. Орон нутгийн сонгуулийн дараахан хуралдуулна гэж байсан ч Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан хойшлуулсан. Энэ дагуу Бага хурал хуралдаж, XXVII Их хурлаа ирэх аравдугаар сарын 27-нд зохион байгуулахаар товлолоо. Мөн Бага хурлаар улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар ч ярилцсан. Бага хурлын гишүүдээс Их хурлын гишүүдийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж, 1143 гишүүнтэйгээр буюу өргөн бүрэлдэхүүнтэй хуралдахаар болсон. Ялангуяа намын анхан шатны байгууллагын төлөөллийг оролцуулах нь зүйтэй гэж үзлээ. Энэхүү 1143 төлөөлөгчийг хэрхэн сонгох журмыг мөн Бага хурлаар баталсан” гэв.Мөн Бага хурлаар улс орны нийгэм эдийн засгийн байдал, тэр дундаа төсөв мөнгө, эдийн засгийн байдал ард түмний аж амьдралд яаж нөлөөлөхийг чухалчилж ярьжээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийх ёстой гэсэн шийдвэрийг Бага хурлаас гаргасан байна. Дотоод асуудлаас илүү Ардын нам үүнд анхаарч ажиллах ёстой гэсэн бөгөөд УИХ дахь бүлгийг ажилд нь оруулах, намрын чуулганы хэлэлцэх асуудал, бүлгээс намрын чуулганд өргөн барих хуулийн төслүүдийг бэлтгэх аж. Бага хурал намын шинэчлэлийг гол зорилго болгоогүй бөгөөд Их хурлыг товлон зарлах нь нэн чухал байсан гэнэ. Үүний зэрэгцээ Бага хурал зарим хүний ярьж буй шиг хагаралдаан, маргаантай болоогүй, дотоод ардчилалтай, асуудлаа ярилцаж, олонхиороо шийдсэн аж.
Их хурлаар намын шинэчлэлийн талаар ярилцаж, намын дүрэм, сэтгэлгээг өөрчлөх гэнэ. Мөн Бага хурал, Удирдах зөвлөлийн хуралдах тоог цөөрүүлж, эдгээрт багтдаг гишүүдийг дөрвөн жилд нэг удаа сонгодог бус оролцооных нь байдлаар сэлгэдэг байхаар тусгах аж. Үүний зэрэгцээ Их хурлаар намын даргын эрх үүргийг тодорхой болгож, дүрмийг тусад нь батлах юм байна.
Энэ үеэр МАН-ын дарга Ө.Энхтүвшингээс цөөн асуултад хариулт авлаа.
-Бага хурлын гишүүд таны хийсэн ажилд ямар нэг санал хэлсэн үү?
-Би намын Удирдах зөвлөлд санал тавьсан. Дараа нь бага хуралд бас санал тавьж, ажлаа өгөхөөр болж буйгаа зарласан. Харин намын Удирдах зөвлөл болон Бага хурлын гишүүд миний саналыг хүлээж аваагүй. Учир нь, хоёр сарын дараа намын Их хурал болох учраас тэр үеэр хариуцлагын болоод шинэчлэлийн тухай нэг мөр ярина гэсэн.
-МАН хоёр хуваагдсан нь одоогийн намын уналтыг авчирсан гэж үзэх нэг хэсэг байна. Нөгөөтэйгүүр намын ялагдлыг үүнтэй холбоотой гэж үзэх гишүүн олон байна лээ.
-Хоёр нам болж салсан нь намын гишүүдийг хуваах шалтгаан болсон. Энэ нь сонгуулийн дүнд нөлөөлсөн нь үнэн. Ер нь сүүлийн гурван удаагийн сонгуульд ялагдсан шалтгаан ч үүнтэй холбоотой. Ахмад гишүүд маань энэ хоёр намын ялгааг ойлгоогүйгээс УИХ-ын сонгуульд санал хуваагдсан. Харин сүүлийн хоёр сонгуулийн үр дүнгээс харахад ялагдлын хувь багасч байна. Цаашид хоёр намын ялгааг сайтар ойлгохгүй ч зүрх сэтгэл нь МАН-даа байгаа ахмад гишүүдэд үнэн учрыг ойлгуулж ажиллах шаардлагатай.
С.Заяа
0 Сэтгэгдэл
























