Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын Ерөнхийлөгч бүтээн байгуулалтын томоохон ажлуудад санаа тавилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболд, Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг нарыг хүлээн авч уулзан улс орны нийгэм эдийн засгийн байдал, цаг үеийн ажлын талаар ярилцсан байна. Тэрээр улсын хэмжээнд өрнөж байгаа бүтээн байгуулалтын ажлууд, тэдгээрийн санхүү, хөрөнгө оруулалтын нөхцөл байдлын талаар Ерөнхий сайд Н.Алтанхуягаас асууж тодруулан, тулгамдаад байгаа зарим асуудлыг хэрхэн шийдвэрлэх гэж байгааг нь асууж тодруулжээ.
Тэгээд хөрөнгө санхүүгийн нь асуудлыг шийдэхгүйгээр саатаад байгаа ажлуудыг шуурхайлахын тулд шаардлагатай бол УИХ-ын чуулганыг зарлан ээлжит бусаар хуралдуулж болох юм шүү дээ гэсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан