Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Сармис тогтмол идвэл уушигны хорт хавдрын эрсдлийг 50 хувь бууруулна
Сармис бол эрүүл мэндэд хамгийн тустай хүнсний нэг гэдгийг хүн бүр мэднэ. Гэхдээ уушигны хорт хавдраар тусах эрсдлийг бүр 50 хувиар бууруулдаг болохыг тэр бүр мэдэхгүй биз ээ. Хятадад хийсэн судалгаагаар насанд хүрсэн хүн долоо хоногт хоёр удаа түүхий сармис идэж хэвшвэл энэ аюулт өвчнөөр өвдөх эрсдлийг 44 хувиар бууруулж чадахыг тогтоожээ. Судалгаанд эрүүл 4500, уушигны хорт хавдартай 1424 хүнийг хамруулан, тэдэнд янз бүрийн хэмжээтэйгээр сармис тогтмол идүүлж байжээ. Үр дүнгээс нь харвал долоо хоногтоо хамгийн багадаа хоёр удаа сармисыг түүхийгээр нь идэж заншвал өвчлөх магадлал үлэмж хэмжээгээр буурах нь харагдсан байна. Бүр тамхи татах зуршилтай, үүгээрээ уушигны хорт хавдар тусах хамгийн өндөр магадлалтай хүмүүсийн хувьд ч сармис маш сайнаар нөлөөлдөг гэнэ. Судлаачид хоолонд хийж болгосон сармис түүхийгээсээ хэр өөр үйлчилгээтэй болохыг одоогоор олж мэдээгүй учир аль болох түүхийгээр нь идэхийг зөвлөж байна.
Үүнээс өмнө Австралийн их сургуулийн хийсэн өөр нэг судалгаагаар сармис гэдэс дотрын хавдар тусах магадлалыг 30 хувиар бууруулдаг гэдгийг тогтоож байсан юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
идие идие
Хамгийн их уншсан