Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
“108 суварга” компани борлуулалтын орлогоо Б.Эрдэнэцогтод хандивлана
Сэтгүүлч, яруу найрагч Б.Эрдэнэцогтын элэг солиулах эмчилгээний зардалд хандив өргөх байгууллага, аж ахуйн нэгж, компаниудын тоо нэмэгдсээр байна. Тухайлбал “108 суварга” компани өөрсдийн импортолдог “Rostoy” брэндийн ундаа, шүүсний борлуулалтын орлогыг Б.Эрдэнэцогтын эмчилгээний зардалд хандивлахаар болсноо өнөөдөр мэдэгдлээ. Тус компани жимсний эх орон Испаниас “Rostoy” брэндийн төрөл бүрийн ундаа, шүүсийг импортлон монгол хэрэглэгчдэдээ нийлүүлдэг юм байна. Энэхүү 100 хувийн байгалийн цэвэр шүүс, ундааг худалдан авснаар сэтгүүлч Б.Эрдэнэцогтын эмчилгээний зардалд хувь нэмрээ оруулах юм. Энэхүү сайн санааны хандивын аянаа “108 суварга” ХХК-ийнхан Б.Эрдэнэцогтыг элэг солиулах хагалгаа хийлгэхээр Энэтхэг явах хүртэл үргэлжлүүлэхээр болжээ.
Дашрамд дуулгахад, сэтгүүлч, яруу найрагч Б.Эрдэнэцогтын эмчилгээний зардалд зориулсан “Эрдэнэцогт мэдээлнэ” бүх оддын хандивын тоглолт энэ сарын 09 буюу ирэх баасан гаригийг 19 цагт “UB palace”-т болох юм. Энэ тоглолтыг үзсэнээр нэгэн үдшийг рок, поп, нийтийн дууны одод, хошин шогийн хамтлаг, продакшныхны ая дуу, инээд наргиан, “Болор цом”-ын эздийн шүлэг найргийн цалгианд сэтгэлийн таашаал эдлэн өнгөрүүлэх төдийгүй Б.Эрдэнэцогтын эмчилгээнд хувь нэмрээ оруулах болно гэдгийг түүний үзэг нэгт нөхөд нь онцоллоо.    
0 Сэтгэгдэл
Ялихгүй зусах баяжихад саад гэдэгсэн.2000-2004 онуудад МАН-ын авлигачдын улыг долоож зусар зулгуйдлын туйлыг ёстой нэг үзүүлж өгсөн хөгийн ноьш байгаа юм.Одоо тэр эзэдээс мөнгө авч эмчлүүлнэ биз дээ.
Ундааг нь авч ууя.дэмжлэг болох юм байна
Хамгийн их уншсан