Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
’М.ЭНХБОЛДЫН ЭСРЭГ Ц.НЯМДОРЖ ЗОГСОХ УУ
Жил гаруйн өмнө Бага хурлаар МАН-ын дарга болж байсан Ө.Энхтүвшинг энэ удаад өөрийн хүсэлтээрээ тамгаа өгөхийг нь зөвшөөрсөнгүй. Дүрмийн дагуу Их хурлаар албан тушаалаа авч өгөлцөхөөр болсон ч дараагийн даргын нэр аль эртээс дуулдаж эхэлж, бараг л өрсөлдөгчгүйгээр сонгогдох нь тодорхой гэх. Ө.Энхтүвшингээс халааг нь авах дарга М.Энхболд гэдгийг МАН-ынхан дуу нэгтэй хэлж байгаа. Хаа хаанаа ч үүнийг зөвшөөрсөн гэлцэнэ.
Гэсэн ч Бага хурлын үеэр түүнтэй өрсөлдөгч нэгэн өөрийгөө илчилсэн гэнэтийн үйл явдал болжээ. Хүн болгон шахуу М.Энхболдыг дэмжиж гүйж буй нь нэгэн эрхэмд таалагдаагүй бололтой. Увсын фракцыг толгойлогч Ц.Нямдорж намынх нь гишүүд хотынхны талд зогсоод буйд ихэд бухимдалтай байсан аж.
Бага хурлын зохион байгуулалтыг хариуцаж, гишүүдээ цуглуулах ажил хариуцаж авсан М.Энхболдод дургүйцлээ ингэж илэрхийлжээ. Тэгэхдээ Бага хурлын үеэр цөөнгүй хүний нүдэн дээр Ц.Нямдорж М.Энхболдыг заамдаж авчээ. Хоёр дахь удаа МАН-ын дарга болох гэж хор найруулж, Бага хурлын гишүүдийг өөрийн талд дуугаргалаа хэмээн Ц.Нямдорж ууртай байсныг эх сурвалж хэлэв.
Хотын фракц МАН-ыг дараагийн жилүүдэд зангидаж явахаар болсонд тэрээр тааламжгүй хандаж буйгаа энэ үйлдлээрээ илэрхийллээ. С.Баяр болон бусад нь битүүхэндээ М.Энхболдыг балиашиглаж байгаа учир Увсын фракцад дэмжлэг муу байна гэсэн үг болж таарав. Гэхдээ тэрээр дараагийн даргад сэтгэл дундуур байгаа гэдгээ илэрхийлсэн болохоор МАН-ын XXVII Их хуралд намын даргад нэрээ дэвшүүлэн өрсөлдвөл гайхах хэрэггүй нь.
Одоогоор хотын фракцтай өрсөлдөхөөр Н.Энхболд, У.Хүрэлсүх нарыг нэр дэвшүүлж магадгүй гэсэн мэдээлэл бий. Зарим эх сурвалж У.Хүрэлсүхийг энэ таамагт байхгүй, харин ч М.Энхболдтой тохиролцож, дэмжихээр болсон гэж байна. Тэгэхээр энэ бол М.Энхболдыг МАН-ын олонхи нь, хэд хэдэн фракц дэмжиж, түүний хамгийн гол өрсөлдөгчөөр нь Ц.Нямдорж ба түүний нөхөд тодорч байна гэсэн үг юм. Бага хурлын өмнөхөн хэвлэлээр Ч.Хүрэлбаатарыг намын даргад өрсөлдөж, нэр дэвших бололтой гэсэн мэдээлэл явж байсан. Энэ бол цаагуураа Увсын фракц М.Энхболдыг зүгээр харж сууж байгаад намын дарга болгохгүй гэсэн битүүхэн дохио байж. Өрсөлдөх өрсөлдөхдөө Ч.Хүрэлбаатар ч биш фракцын гол хүн Ц.Нямдорж өөрийгөө сойж магадгүй нь.
МАН-ын яг өнөөдрийн нөхцөл байдалд Ц.Нямдорж шиг хатуу, чанга хүн нам толгойлоход гэмгүй гэх нь ч бий. Гэхдээ намын дарга гэдэг зөвхөн хатуу гараар үзэлцдэг хүн байхаасаа илүүтэй зөв удирдагч байж, олон ашиг сонирхлыг аль нэг тийш нь холбируулчихалгүй тэгшхэн барьж чаддаг байгаасай гэж хүсч, хүлээж буй нь олонхи. МАН-аас МАХН руу биш эсрэг урсгал хөврүүлнэ гэж байгаа учраас Н.Энхбаярын МАХН-тай хэл амаа ололцож чадах нэгэн намын дарга болох ёстой. Үүгээр ч зогсохгүй өөр олон асуудалд М.Энхболд, Ц.Нямдорж хоёрыг харьцуулан үзэж, багагүй шинжих нь мэдээжийн хэрэг.
Намрын налгар аравдугаар сарын 27-ны өдрийг хүртэл байдал хаашаа, яаж ч эргэж мэднэ. Өнөөдөр М.Энхболдыг дэмжиж явсан нэгэн маргааш Ц.Нямдоржийн талд гарахыг үгүйсгэхгүй. Хэдийгээр хотын фракцынхан нөлөө ихтэй байгаа ч чанга өрсөлдөгчтэй учирвал гэдэг тооцоог хийсэн болов уу. Увсын фракцад хаанаас дэмжлэг ирэх бол.
Аравдугаар сарын 27 хүртэл зай ч байна, лай ч байна. Тэр болтол фракцууд, нэр дэвшигчид ч бэлтгэлээ базааж л байг. Их хурлыг зүгээр ч нэг аравдугаар сарын сүүлчээр товлоогүй болов уу. Цаг хугацаа хожих хэнд нь илүү ашигтай вэ.
Зэвсэгт зандалчин “Гал үндэстэн” холбооныхны ялыг хөнгөрүүлбэл ямарч гэмгүй 30000 Монгол хүний толгой залгисан бузар ***** МАН-ын эсрэг галт ***** хэрэглэн тэмцэх болно.

Энэ М.Энхболдоос их айж байгаа юм байна.энэ мэдээ болон бусад холбоотой мэдээ,сэтгэгдлүүд нэг хүний гараар хийгдсэн бичигдсэн зүйлүүд байна.Баяр болон түүний гар хөлүүд болов уу.М.Энхболд шиг зангарагтай,хүний мөс чанар сайтай,бүтээлч хүмүүс л энэ намыг босгож ирнэ дээ.наад гөлөгнүүдээ сайн айлгаж байгаад намын дарга болоорой.дэмжиж байна.
Цаадуул чинь хоорондоо муудалцаж байгаа мэт жүжиг тавьж байгаад нэгийгээ дэмжүүлчих тактик аль хэдийн боловсруулчихаад тавиад эхэлчихсэн юм байна л даа. Эд нар гарах юм бол авилгын хэрэг улам шинэ шатанд гарах юм байна даа.
Сайхан худлаа ярих юмаа. Нямдорж Энхболд хоёр нэг хүн шүү
эсрэг мэсрэг гэж бүү хутгаад бай. хэн илүү нь л хэн намыг нударгаар атгах нь ялна. нямдорж бол жигүүр мэтийг гарвал шууд намаас хөөж бараг чадна.
za odoo bolioroi man namiinhaan. odoo ta nariin ue ongorsoon. manai an namtai orsoldoe gevel mahn namtaigaa uchiraa sain olood mahn namtaigaa niiltsgee. bid sorog huchintei bmaar bna shuu dee. dangaaraa man nam yavahaas ongorson. harin tanai mahn namiin enhbayr garaad irlee. ter bol lider, harin tanaid dandaa loidoruud bgaa shuu dee. iim l gants bolomj nadad haragdaad bgaa yum daa.
ОЛОН ТООНЫ ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГЭЭРЭЭ ТЭРГ v vЛДЭГ МОНЭНКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ОДОО КОММОНМАКС КОМПАНИЙ ЗАХИРАЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ, ХЯТАДУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН, ХУЛГАЙЧИЙГ ШАЛГАЖ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШДЭГ ЛИЦЕНЗ v vДИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
ochij ochij Enhbold uu
ochij ochij Enhbold uu
Муу Нямка ах маань өөрийн гэсэн орон гэргүй хүн дээ хөөрхий. Энхболд хүн муутай хүн юм байна шүү, хотын дарга байхдаа ганц өрөө байр Нямка ахад өгчихгүйдээ. Энэ сэтгүүлч нар худлаа юм их бичих юмаа. Нямка хаын гэрт ч гэнэ үү, зусланд гэнэ үү хулгай орлоо энэ тэр гээд л бичих юм. Доромжлоод байгаа юм уу хаашаа юм, гэр оронгүй хүн юуны л зуслантай байв гэждээ. Тэгээд ч гэргүй хүний гэрт хулгай орно гэж байх уу?

МАН-д Увсынхан хїчтэй АН-д бас увсынхан хїчтэй,ерєєсєє энэ монголд Увсынхан хїчтэй байна
Жил гаруйн өмнө Бага хурлаар МАН-ын дарга болж байсан Ө.Энхтүвшинг энэ удаад өөрийн хүсэлтээрээ тамгаа өгөхийг нь зөвшөөрсөнгүй. Дүрмийн дагуу Их хурлаар албан тушаалаа авч өгөлцөхөөр болсон ч дараагийн даргын нэр аль эртээс дуулдаж эхэлж, бараг л өрсөлдөгчгүйгээр сонгогдох нь тодорхой гэх. Ө.Энхтүвшингээс халааг нь авах дарга М.Энхболд гэдгийг МАН-ынхан дуу нэгтэй хэлж байгаа. Хаа хаанаа ч үүнийг зөвшөөрсөн гэлцэнэ. Гэсэн ч Бага хурлын үеэр түүнтэй өрсөлдөгч нэгэн өөрийгөө илчилсэн гэнэтийн үйл явдал болжээ. Хүн болгон шахуу М.Энхболдыг дэмжиж гүйж буй нь нэгэн эрхэмд таалагдаагүй бололтой. Увсын фракцыг толгойлогч Ц.Нямдорж намынх нь гишүүд хотынхны талд зогсоод буйд ихэд бухимдалтай байсан аж.
Бага хурлын зохион байгуулалтыг хариуцаж, гишүүдээ цуглуулах ажил хариуцаж авсан М.Энхболдод дургүйцлээ ингэж илэрхийлжээ. Тэгэхдээ Бага хурлын үеэр цөөнгүй хүний нүдэн дээр Ц.Нямдорж М.Энхболдыг заамдаж авчээ. Хоёр дахь удаа МАН-ын дарга болох гэж хор найруулж, Бага хурлын гишүүдийг өөрийн талд дуугаргалаа хэмээн Ц.Нямдорж ууртай байсныг эх сурвалж хэлэв.
Хотын фракц МАН-ыг дараагийн жилүүдэд зангидаж явахаар болсонд тэрээр тааламжгүй хандаж буйгаа энэ үйлдлээрээ илэрхийллээ. С.Баяр болон бусад нь битүүхэндээ М.Энхболдыг балиашиглаж байгаа учир Увсын фракцад дэмжлэг муу байна гэсэн үг болж таарав. Гэхдээ тэрээр дараагийн даргад сэтгэл дундуур байгаа гэдгээ илэрхийлсэн болохоор МАН-ын XXVII Их хуралд намын даргад нэрээ дэвшүүлэн өрсөлдвөл гайхах хэрэггүй нь.
Одоогоор хотын фракцтай өрсөлдөхөөр Н.Энхболд, У.Хүрэлсүх нарыг нэр дэвшүүлж магадгүй гэсэн мэдээлэл бий. Зарим эх сурвалж У.Хүрэлсүхийг энэ таамагт байхгүй, харин ч М.Энхболдтой тохиролцож, дэмжихээр болсон гэж байна. Тэгэхээр энэ бол М.Энхболдыг МАН-ын олонхи нь, хэд хэдэн фракц дэмжиж, түүний хамгийн гол өрсөлдөгчөөр нь Ц.Нямдорж ба түүний нөхөд тодорч байна гэсэн үг юм. Бага хурлын өмнөхөн хэвлэлээр Ч.Хүрэлбаатарыг намын даргад өрсөлдөж, нэр дэвших бололтой гэсэн мэдээлэл явж байсан. Энэ бол цаагуураа Увсын фракц М.Энхболдыг зүгээр харж сууж байгаад намын дарга болгохгүй гэсэн битүүхэн дохио байж. Өрсөлдөх өрсөлдөхдөө Ч.Хүрэлбаатар ч биш фракцын гол хүн Ц.Нямдорж өөрийгөө сойж магадгүй нь. МАН-ын яг өнөөдрийн нөхцөл байдалд Ц.Нямдорж шиг хатуу, чанга хүн нам толгойлоход гэмгүй гэх нь ч бий. Гэхдээ намын дарга гэдэг зөвхөн хатуу гараар үзэлцдэг хүн байхаасаа илүүтэй зөв удирдагч байж, олон ашиг сонирхлыг аль нэг тийш нь холбируулчихалгүй тэгшхэн барьж чаддаг байгаасай гэж хүсч, хүлээж буй нь олонхи. МАН-аас МАХН руу биш эсрэг урсгал хөврүүлнэ гэж байгаа учраас Н.Энхбаярын МАХН-тай хэл амаа ололцож чадах нэгэн намын дарга болох ёстой. Үүгээр ч зогсохгүй өөр олон асуудалд М.Энхболд, Ц.Нямдорж хоёрыг харьцуулан үзэж, багагүй шинжих нь мэдээжийн хэрэг.
Намрын налгар аравдугаар сарын 27-ны өдрийг хүртэл байдал хаашаа, яаж ч эргэж мэднэ. Өнөөдөр М.Энхболдыг дэмжиж явсан нэгэн маргааш Ц.Нямдоржийн талд гарахыг үгүйсгэхгүй. Хэдийгээр хотын фракцынхан нөлөө ихтэй байгаа ч чанга өрсөлдөгчтэй учирвал гэдэг тооцоог хийсэн болов уу. Увсын фракцад хаанаас дэмжлэг ирэх бол.
Аравдугаар сарын 27 хүртэл зай ч байна, лай ч байна. Тэр болтол фракцууд, нэр дэвшигчид ч бэлтгэлээ базааж л байг. Их хурлыг зүгээр ч нэг аравдугаар сарын сүүлчээр товлоогүй болов уу. Цаг хугацаа хожих хэнд нь илүү ашигтай вэ.
Л.Номин
0 Сэтгэгдэл
bi
heden onii yum tavid bnaa ain odoo 2016 on gartsan bga,ASSA.mn ee
2016.03.06
2014.02.07
2014.02.07
2014.02.07
2013.08.23
2013.08.15
2013.08.10
2013.08.10
2013.08.09
2013.08.09
2013.08.09
2013.08.09
2013.08.09
2013.08.09
2013.08.09