Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулахыг МАН шаардлаа
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж УИХ-ын ээлжит бус чуулган зарлан хуралдуулан улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг хэлэлцэж, төсвийн тодотгол хийх шаардлагатай байна гэлээ. Тус намынхан саяхан хуралдсан Бага хурлын хуралдаанаараа улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцээдийм шийдэлд хүрсэн байна. Үүнээс гадна экспортыг нэмэгдүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх, гадаадад бүтээгдхүүн гаргах төмөр замыг яаралтай барьж гүйцээх, экспортын таатай орчин бий болгох хэрэгтэй гэж тус намын Бага хурал үзжээ.
Мөн эрх баригчид хураах, хаах, боох, хязгаарлах, хорих, цагдах гэсэн эдийн засгийн өнөөгийн бодлогоо өөрчилж, хувийн хэвшлийн дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих эрх зүйн орчинг бий болгох, бизнесийн таатай орчинг бүрэлдүүлэх бодитой арга хэмжээ авахыг Засгийн газарт шаардлага болгон хүргэж байгаа юм байна.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж УИХ-ын ээлжит бус чуулган зарлан хуралдуулан улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг хэлэлцэж, төсвийн тодотгол хийх шаардлагатай байна гэлээ. Тус намынхан саяхан хуралдсан Бага хурлын хуралдаанаараа улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцээдийм шийдэлд хүрсэн байна. Үүнээс гадна экспортыг нэмэгдүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх, гадаадад бүтээгдхүүн гаргах төмөр замыг яаралтай барьж гүйцээх, экспортын таатай орчин бий болгох хэрэгтэй гэж тус намын Бага хурал үзжээ. Мөн эрх баригчид хураах, хаах, боох, хязгаарлах, хорих, цагдах гэсэн эдийн засгийн өнөөгийн бодлогоо өөрчилж, хувийн хэвшлийн дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих эрх зүйн орчинг бий болгох, бизнесийн таатай орчинг бүрэлдүүлэх бодитой арга хэмжээ авахыг Засгийн газарт шаардлага болгон хүргэж байгаа юм байна.
0 Сэтгэгдэл
























