Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Шинэчилж шийдье-222” хэлэлцүүлэг Цамбагарав худалдааны төвийн гадна болно
Сар бүрийн хоёр дахь долоо хоногийн хоёр дахь өдрийн 14 цагаас болдог “Шинэчилж шийдье-222” уламжлалт хэлэлцүүлэг өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Цамбагарав худалдааны төвийн гадаа талбайд болно. Хэлэлцүүлгийн сэдэв нь “Шинэ ургацын ногооны худалдаа”. Нийслэлийн дүүрэг бүрт 3-4 цэгт шинэ ногоо худалдаалах салбар цэгүүд ажиллах бөгөөд нийт ийм 28 цэг нийслэлийн хэмжээнд ажиллаж, иргэд ногоочдын гар дээрээс бүтээгдэхүүнийг нь шууд худалдан авах боломж олгож байгаа юм. Энэчлэн төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариаланчдын бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, улмаар нийслэлийн иргэдийг шинэ ургацын ногоо худалдан авах боломжоор хангах талаар хэлэлцүүлэх юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан