ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
“Улаанбаатар марафон”-д гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ
Э.Батшугар: Чанаргүй, хямд эм үйлдвэрлэдэг улс орнуудаас оруулж ирж байгаа эмийн хөнгөлөлтийг бууруулна
“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулах зөвшөөрлийг нотариатын системд бүртгүүлж, баталгаажуулна
Засгийн газар 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө
Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй
Нийслэлийн таван байршилд авто замын засвар, шинэчлэл хийнэ
ХУД-ийн Жаргалантын аманд үерийн хамгаалалтын далан угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
Г.Мягмар: Аймгийн төвийнхөн зээлээр цэвэр, бохир усны шугамд холбогдоно
Манай улсад барилгын салбарт тулгамдсан олон асуудал бий. Үүний нэг нь, дэд бүтэц инженерийн байгууламж шугам сүлжээ байдаг. Өртөг өндөртэй тул айл бүр өөртөө тохируулан дэд бүтцээ шийдэх боломж бидний хувьд хомс. Иймээс олон улсын санхүүгийн байгууллагууд буцалтгүй тусламж үзүүлсээр ирсэн. Үүний нэг нь Хот байгуулалтын салбарын Мон-2013 төсөл юм. Төслийн хүрээнд зургаан аймгийн төвийг цэвэр, бохир усанд холбох аж. Энэ талаар төслийн удирдах албаны дарга Г.Мягмараас тодрууллаа.
-Мон-2013 төслийн хүрээнд зургаан аймгийн төвийг цэвэр бохир усны шугамд холбоно гэж байсан. Энэ ажлын явцын талаар мэдээлэл өгөөч?
-Бид өнгөрсөн долоо хоногт Баянхонгор аймагт 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий арав гаруй километр цэвэр усны шугам, таван километр бохир усны шугам татаад ирлээ. Усан сан хөргөлтийн насосны станц, гэр хорооллын усан хангамжийн үйлчилгээг сайжруулах ажлыг зэрэг өрнүүллээ. Ингэснээр гэр хорооллын иргэдэд очих усан хангамжийн нөхцөл сайжрах юм. Манай төслийн зорилго бол хүн амын усан хангамж ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх захын хороололд амьдарч байгаа оршин суугчдын ажиллаж амьдрах тав тухтай орчныг бүрдүүлэхэд чиглэж байна. Ер нь манай төсөл хэрэгжсэнээр иргэд ус авах гэж цагт баригдаж дугаарлахгүй болсон.
-Инженерийн шугам сүлжээ татсаны дараа ашиглалт хамгаалалтын асуудал хүнд байдаг. Үүнийг хэрхэн шийдэж байгаа вэ?
-Аймгийн төвүүдэд усан хангамжийг сайжруулж, бохирын байгууламжийг хийх үүнийг дагаад бий болсон инженерийн байгууламж шугам сүлжээний ашиглалт үйлчилгээг орон нутагт хариуцдаг нийтийн аж ахуйн газрын бүтэц зохион байгуулалтыг сайжруулж чадавхийг нь бэхжүүлнэ. Хэрэв цэвэр бохир усны шугамд холбогдох хүсэлтэй айл өрх аж ахуйн нэгж байх юм бол холбож өгнө.
-Тэгвэл аймгийн төвийн иргэд хүсэлт гаргавал хэзээ ч халуун, хүйтэн усанд холбогдож болно гэсэн үг үү?
-Тийм ээ. Гэхдээ айл өрхүүд нь эргэн төлөгдөх нөхцөлтэй урт хугацаатай бага хэмжээний зээл олгох боломж хэр байна гэдгийг бид судалж байна. Иргэд хэдийгээр амьдрах орчноо сайжруулъя зээл авъя гэдэг ч төлбөрийн чадваргүй бол хэцүү шүү дээ.
ОЛОН ТООНЫ ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГЭЭРЭЭ ТЭРГ v vЛДЭГ МОНЭНКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ОДОО КОММОНМАКС КОМПАНИЙ ЗАХИРАЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ, ХЯТАДУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН, ХУЛГАЙЧИЙГ ШАЛГАЖ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШДЭГ ЛИЦЕНЗ v vДИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
Манай улсад барилгын салбарт тулгамдсан олон асуудал бий. Үүний нэг нь, дэд бүтэц инженерийн байгууламж шугам сүлжээ байдаг. Өртөг өндөртэй тул айл бүр өөртөө тохируулан дэд бүтцээ шийдэх боломж бидний хувьд хомс. Иймээс олон улсын санхүүгийн байгууллагууд буцалтгүй тусламж үзүүлсээр ирсэн. Үүний нэг нь Хот байгуулалтын салбарын Мон-2013 төсөл юм. Төслийн хүрээнд зургаан аймгийн төвийг цэвэр, бохир усанд холбох аж. Энэ талаар төслийн удирдах албаны дарга Г.Мягмараас тодрууллаа.
-Мон-2013 төслийн хүрээнд зургаан аймгийн төвийг цэвэр бохир усны шугамд холбоно гэж байсан. Энэ ажлын явцын талаар мэдээлэл өгөөч?
-Бид өнгөрсөн долоо хоногт Баянхонгор аймагт 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий арав гаруй километр цэвэр усны шугам, таван километр бохир усны шугам татаад ирлээ. Усан сан хөргөлтийн насосны станц, гэр хорооллын усан хангамжийн үйлчилгээг сайжруулах ажлыг зэрэг өрнүүллээ. Ингэснээр гэр хорооллын иргэдэд очих усан хангамжийн нөхцөл сайжрах юм. Манай төслийн зорилго бол хүн амын усан хангамж ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх захын хороололд амьдарч байгаа оршин суугчдын ажиллаж амьдрах тав тухтай орчныг бүрдүүлэхэд чиглэж байна. Ер нь манай төсөл хэрэгжсэнээр иргэд ус авах гэж цагт баригдаж дугаарлахгүй болсон.
-Инженерийн шугам сүлжээ татсаны дараа ашиглалт хамгаалалтын асуудал хүнд байдаг. Үүнийг хэрхэн шийдэж байгаа вэ?
-Аймгийн төвүүдэд усан хангамжийг сайжруулж, бохирын байгууламжийг хийх үүнийг дагаад бий болсон инженерийн байгууламж шугам сүлжээний ашиглалт үйлчилгээг орон нутагт хариуцдаг нийтийн аж ахуйн газрын бүтэц зохион байгуулалтыг сайжруулж чадавхийг нь бэхжүүлнэ. Хэрэв цэвэр бохир усны шугамд холбогдох хүсэлтэй айл өрх аж ахуйн нэгж байх юм бол холбож өгнө.
-Тэгвэл аймгийн төвийн иргэд хүсэлт гаргавал хэзээ ч халуун, хүйтэн усанд холбогдож болно гэсэн үг үү?
-Тийм ээ. Гэхдээ айл өрхүүд нь эргэн төлөгдөх нөхцөлтэй урт хугацаатай бага хэмжээний зээл олгох боломж хэр байна гэдгийг бид судалж байна. Иргэд хэдийгээр амьдрах орчноо сайжруулъя зээл авъя гэдэг ч төлбөрийн чадваргүй бол хэцүү шүү дээ.
0 Сэтгэгдэл
2013.08.13
























