Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хуульчид анхдугаар их хурлаа хийнэ
Хуульчдын анхдугаар их хурлыг ирэх сарын 5-нд хийхээр болжээ. УИХ-ын өнгөрсөн оны гуравдугаар сарын 7-ны хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, энэ оны дөрөвдүгээр сарын 15-наас хэрэгжүүлж эхэлсэн. Хуульд хуульчийн мэргэжлийн стандартыг батлан, сахиулж ажиллах байгууллага нь мэргэжлийн өөрөө удирдах ёс бүхий Хуульчдын холбоо байхаар заажээ. Ийм холбоотой болсноор хуульчид хариуцлагатай, ил тод, нээлттэй ажиллах боломж бүрдэх ач холбогдолтой гэнэ.
Хуульчдын холбооны ерөнхийлөгч хуулиар тодорхой чиг үүргийг хэрэгжүүлэх буюу билэгдлийн үүрэгтэй байх аж. Үндсэн бүрэн эрх нь Хуульчдын холбооны зөвлөлд хамаарах гэнэ. Энэ зөвлөл 32 хүний бүрэлдэхүүнтэй. Мөн Хуульчдын холбооны зөвлөлийн гишүүнийг их хурлаараа батлуулах ёстой. Түүнчлэн Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн III-V давхрыг уг холбооны байр болгохоор болжээ. Хуульчдын их хуралд ардчилсан орнууд шиг оролцох төлөөлөгчдөө сонгох шаардлага тавигдана. Одоогийн байдлаар 4551 хуульч гэрчилгээ эзэмшигч хуульчийн нэгдсэн бүртгэлд бүртгэгджээ. Харин хуульд 500 хүний төлөөлөл бүхий их хурал хуралдахаар заасан учир дээрх хуульчдаас 500 төлөөлөгч сонгох юм байна. Ингэхдээ хуулиар төлөөлөгчдийн 40 хувь нь өмгөөлөгч, 20 хувь нь прокурор, 20 хувь нь шүүгч, 20 хувь нь бусад хуульчаас бүрдэх аж. Мөн хуульчдын төлөөллийг цахим хэлбэрээр сонгож болох талаар ажлын хэсэг ажиллаж, Хууль зүйн яамнаас баталгаажуулсан байна. Хуульчид цахим хэлбэрээр нэрээ дэвшүүлж, 500 хүн байлаа гэхэд хамгийн их санал авсан 100 хүн нь өмгөөлөгч, 100 нь шүүгч гэх мэт байх аж. Их хурлын төлөөлөгчдийг сонгоход дөрвөн зарчмын шаардлага тавьж буй. Эхний ээлжинд хуульчид бие даасан байдлаар нэр дэвшиж, лицензийнхээ эзний хувьд өөрсдийн саналаа илэрхийлэх байдлаар оролцоно. Мөн сонгууль ил тод явагдах бөгөөд хэн ч хянах бололцоотой. Үүний зэрэгцээ шүүх, прокурорын төлөөлөл оролцсон хөндлөнгийн ажиглагчид хяналт тавих юм.
Мөн анхдугаар их хурлаар Хуульчдын холбоо байгуулж дүрмээ батлах, мэргэжлийн дүрэм батлах, гишүүний татварын хэмжээг тогтоох, ерөнхийлөгч сонгох, зөвлөлийн гишүүнийг батламжлах, мөн Мэргэжлийн хариуцлагын хороо байгуулж, бүрэлдэхүүнийг батламжлах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ.

0 Сэтгэгдэл