Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Х.Тэмүүжин: Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг Цэцийн шийдвэргүйгээр шалгах боломжгүй
Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, НИТХ-ын дарга асан Т.Билэгтийн хэрэг яагаад чимээгүй болчихов. Аливаа хэрэг чимээгүй болохоороо замхардаг гэсэн хардлага нийгэмд байна. Энэ хэрэг ямар шатандаа байгаа вэ?
-Би хэргийн нарийвчилсан дотоод бүтцийг ярихгүй. Шаардлагатай гэж үзвэл зохих хариуцлагатай албан тушаалтнаар дамжуулан мэдээлэл өгөхөд бэлэн. Албан тушаалтнуудын хэрэг хуулийнхаа дагуу шалгагдаж байгаа. Шалгах ажил удаан байдаг учраас зарим хэрэг орхигдсон юм шиг сэтгэгдэл иргэдэд төрж байж магадгүй. Ямар ч хэрэг замхрахгүй. Хууль зүйн яам болон миний зүгээс мөрдөн шалгах үйл ажиллагаанд хөндлөнгийн нөлөө оруулахгүйн тулд баталгааг нь хангахаар ажиллаж байна. Гэхдээ хэргийг шалгахад олон талаас хүндрэл бэрхшээл учирна. Энэ бүхнийг бид сорилт гэж харж байгаа учир бүгдийг давж шүүхээр бүх хэргийг шийдвэрлүүлнэ.
-Эрүүдэн шүүх сандлыг буцаан татах болсон. Сандлуудыг устгалд оруулах уу?
-Эрүүдэн шүүх сандлыг татах ажил үргэлжилж байна. ХЭҮК-оос эрүүдэн шүүх сандал болон мөрдөн байцаалттай холбоотой гомдлыг манай яаманд ирүүлсэн. Энэ дагуу шалгалт явуулахад өмнөх ЦЕГ-ын дарга асан Д.Сандаг-Очирын үед шийдвэр гаргаж, эдгээр сандлыг авсан байсан. Үүнийгээ мөрдөн байцаалтад ашиглах эсэх талаар Хууль зүйн яамнаас зөвшөөрөл авалгүйгээр ЦЕГ толгой мэдэн тараасан байсан юм. Тиймээс тус газрын тэргүүн дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Мөн энэ сандлуудыг буцааж татаж ав, ямар учраас хэрэглэх болсон талаар мэдээллээ өг гэсээр байтал ЦЕГ-аас Улсын Ерөнхий прокурорын газар руу сандал хэрэглэх зөвшөөрөл авахаар хүсэлт явуулсан байсан. Тиймээс яамны бодлого болон хууль тогтоомж, олон улсад нэгдэн орсон гэрээ, Монголын нэр хүндийг унагаж, санаатай мэтээр ийм ажил хийсэн учир хариуцлага тооцлоо. Сандлыг татаж авах ажил үндсэндээ дуусч байгаа. Харин түүнийг нийлүүлсэн өмнөд хөршийн компанитай гэрээ хэлцэл хийж байна. Өөрөөр хэлбэл, сандлыг буцааж өгөөд оронд нь хэв журам сахиулах болон цагдаагийн алба хаагчдын хэвийн үйл ажиллагаа явуулахтай холбоотой тоног төхөөрөмж авах талаар ярилцаж эхэлсэн. Гэхдээ энэ асуудлыг ЦЕГ-ын тэргүүн дэд даргыг ажлаас нь чөлөөлснөөр дуусахгүй. Дахин ийм алдаа гаргахгүйн тулд дүрэм журмыг сайжруулж байна. Иргэний эрх чөлөөг хязгаарлахтай холбоотой ямар нэгэн тоног төхөөрөмжийг хууль сахиулах байгууллагад хэрэглэх гэж байгаа бол зөвхөн салбарын яамнаас зөвшөөрөл авдаг дүрэм журам руу шилжихээр болсон. Цаашид хяналтгүйгээр хэн нэгэн томилогдсон албан тушаалтан дур зоргоороо шийдвэр гаргаж хэрхэвч болохгүй.
-Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр Хонконгт нууц данс нээсэн нь илэрсэн. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Энэ талаар нарийн мэдээлэл өгөх боломжгүй. Эрдэнэт үйлдвэртэй холбоотой хэргийг шалгаж байгаа. Улсын өмчийн компанийг барьцаалах байдлаар зээл авсан асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж, прокурорт хэрэг үүсгэн нягталж байна. Прокуророос албан ёсны дүгнэлт гараагүй учраас нарийвчилсан мэдээлэл өгөхгүй.
-Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудал Арбитрийн шүүхэд очоод байгаа. Манай тал энэ асуудалд хэрхэн анхаарч ажиллаж байгаа бол?
-Арбитрийн шүүхэд хараахан очоогүй. Дуудагдаж эхэлсэн. Алдаа гаргасан хүмүүс нь байгаа ч Арбитрын шүүх дээр Монгол Улсын эрх ашгийг Хууль зүйн яам хамгаалдаг. Яагаад Эрдэнэт үйлдвэр нэг хувийн компаниас болж, хариуцлага хүлээж Арбитртэд дуудагдах болов гэдгийг тогтоохоор ажиллаж байна. Хэрэв бид дээрх шүүхэд дуудагдвал ямар тактикаар ажиллах вэ гэдгээ тооцно. Ойролцоогоор манай улс 130 гаруй сая ам.долларын өрөнд унахаар эрсдэл үүсээд байгаа.
-Өмнөд Африкийн “Стандарт” банктай хийсэн гэрээтэй та танилцсан уу?
-Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Харамсалтай нь “Эрдэнэт” үйлдвэр болон шийдвэр гаргасан хүмүүсийнх нь гар дээр тэр гэрээ гээд байгаа зүйл алга. Бид хэрэг үүсгэх байдлаар тэрхүү гэрээг зуучилсан компаниас татаж авна. Гэтэл маргах талд нь бүх зүйл нь байж байдаг. Төрийн ажлыг яаж хийж байсныг харуулж байна. Бид энэ маргаанд гар хоосон орж байна шүү дээ. Гэтэл маргаан үүсгэж байгаа компанид бүх баримт нь байх жишээтэй. Тэд дэлхийн номер нэг өмгөөллийн фермийг хөлсөлж авсан байна. Зөвхөн энэ ч биш “Мон атом”, Төмөртэйн ордтой холбоотой маргааныг харахад шийдвэр гаргаж Монгол Улсыг алдагдалд оруулсан хүн нь гудамжинд явж байхад Хууль зүйн яам муу муухайг нь цэвэрлэхээр ажиллаж байдаг. Ийм байж хэрхэвч болохгүй. Энэ бүхэнд эргүүлээд хариуцлага тооцдог механизмыг бий болгоно. Төрийн албан хаагчдын буруутай үйлдлээс болоод жил бүр манай яамны төсөв данхайж байна. Данхайж буй төсөв иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд болон хууль зүйн бодлогоо сайжруулахад биш хууль бус буруутай шийдвэрийн нөхөн төлбөрийг манай яамны төсвөөс төлдөг жишиг тогтож байна. Хэн нэгний гаргасан алдааг бид засах гэсээр өөрийнхөө үндсэн ажлыг хийж чадахгүйд хүрэх нь. Энэ мэт буруу тогтолцоог хууль зүйн салбар засахгүй бол зардал шийдэгдэж чадахгүй байна.
-“Эрдэнэт” үйлдвэрийн асуудалтай холбогдуулан тухайн үед Төрийн өмчийн хорооны дарга байсан одоогийн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарыг шалгах боломжтой юу?
-Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг Цэцийн өөрийнх нь шийдвэргүйгээр шалгах ямар ч боломж байхгүй.
-МИАТ-аар дамжуулан мөнгө угаасан хэрэгт мөн Д.Сугарыг холбогдуулан шалгаж байгаад хэргийг нь түдгэлзүүлсэн. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Хуулийн хамгаалалттай хүнд бид яагаад ч хүрч чадахгүй. Үндсэн хуулийн цэц хуралдаад гишүүдийн олонхиор энэ хүнийг шалгаж болно гэвэл шалгана.
-Хуулийн байгууллагын зүгээс Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргаж болдоггүй юм уу?
-Удаа дараа хүсэлт гаргасан ч өнөөдрийг хүртэл нааштай хариу аваагүй. Хэрэв шалгах шаардлагатай гэвэл бид дахин хүсэлт гаргана. Одоогоор түүнийг “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой эсэх болон тус үйлдвэрийн өмнөх захирал Ч.Ганзоригтой холбоотой асуудлыг эцэслэж шийдвэрлээгүй байна. Тэдний гарын үсгийг хуурамчаар үйлдсэн үү, эсвэл өөрсдөө зурсан уу гэдгийг бид шалгаж эхэлсэн.
-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Н.Энхбаярт уучлал үзүүлсэн. Салбарын сайдын хувьд та энэ асуудалд байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Би хууль сахиулах болон гэмт хэрэгтэй холбоотой асуудлыг хариуцдаг болохоос уучлал үзүүлэх тухай хариуцдаггүй. Уучлал үзүүлэх эсэх нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал бол өршөөл үзүүлэх нь УИХ-ын шийдэх зүйл байдаг. Тиймээс Хууль зүйн сайдын хувьд би Ерөнхийлөгчийн уучлал үзүүлсэнд тайлбар хийх эрхгүй. Хэнд ч уучлал үзүүлэх Үндсэн хуулиар олгогдсон эрх Ерөнхийлөгчид бий.
-УИХ-ын намрын чуулганаар хууль сахиулахтай холбоотой хэчнээн хуулийн төсөл хэлэлцэх тов гарсан бэ?
-Манай яам 42 хуулийн төсөл өргөн барихаар төлөвлөсөн. Эхний найман хуулийг өргөн барьж, зургааг нь баталсан. Хоёрыг нь чуулганаар хараахан хэлэлцээгүй. Намрын чуулганаар Гэмт хэргийн тухай хуулийг өргөн барина. Маш том хууль. Үүнтэй холбогдуулан өргөн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулах байх. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг барина. Түүнчлэн Монгол Улсын хэмжээнд хамгийн томоохонд тооцогддог дөрвөн хуулийг өргөн барина. Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай, Хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль байх юм. Хуулийн салбарын шинэтгэлийн 50 хувийг дээрх дөрвөн хууль эзэлж байгаа.
-Мөнгө угаах терроризмтэй тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Олон улсын байгууллагаас манай улсыг хар дансанд оруулах гэж байна гэсэн яриа дахин гарсанд та ямар хариулт өгөх вэ?
-Манайх дахиад сануулга аваагүй. Улсын Ерөнхий прокурорын орлогч төлөөлөгчдийн хамт очиж тайлангаа тавиад ирсэн. Харин ч эсрэгээрээ зургаан жил гацсан зүйл зургаан сарын дотор шийдэгдээд байна. Тэд “Монгол Улс мөнгө угаах болон терроризмтэй тэмцэх ажилд маш том ахиц гаргалаа. Цаашид Эрүүгийн болон Гэмт хэргийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэдэгт найдаж байна. Танай амжилтаар бид бахархаж байна” гэсэн. Тэгэхээр саарлаас цагаан данс руу орох байх.
Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.-УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, НИТХ-ын дарга асан Т.Билэгтийн хэрэг яагаад чимээгүй болчихов. Аливаа хэрэг чимээгүй болохоороо замхардаг гэсэн хардлага нийгэмд байна. Энэ хэрэг ямар шатандаа байгаа вэ?

0 Сэтгэгдэл