Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ҮАБЗ-ийн үе үеийн гишүүд уулзах нь
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маргааш ҮАБЗ-ийн үе үеийн   гишүүдтэй уулзана гэнэ.  Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар, Ерөнхий сайдуудтай тэрээр уулзаж Монгол Улсын өнөөгийн эдийн засаг, хөрөнгө оруулалт, санхүүгийн талаар мэдээлэл сонсч гарах арга замын талаар ярилцах юм байна.

Эдийн засаг, хөрөнгө оруулалтын тухай нарийн ширийн зүйл ярилцах учраас эл уулзалтыг хаалтай хийхээр болжээ.

Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат, Н.Багабанди, УИХ-ын дарга асан Р.Гончигдорж, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд асан Д.Содном, Ш.Гунгаадорж, Д.Бямбасүрэн, М.Энхсайхан, Р.Амаржаргал, С.Баяр, Сү.Батболд нар оролцох юм байна.  
Уулзалтын МОнгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж санаачилжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан