Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН-ын залуусын илтгэлийг удирдлагууд нь тоож сонссонгүй

МАН-ын залуусын бай­гуулсан Шинэчлэлийн хорооны ги­шүүд өчигдөр “Намаа аваръя, Төрөө эрүүлжүүлж, нийг­­мээ хөгжүүлье” сэдэвт улс төрийн илтгэл тавилаа. Т.Аюур­сайхан, Б.Ганхуяг нар өнөөгийн улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Энэ үеэр Т.Аюурсайхан “Манай нам Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилж, эдийн засагт анхаарахгүй байна гэсэн. Мөн бүхий л бурууг өмнөх Засгийн газарт тохоод өнгөрч байна. Харин үүнийг Ардын намын “Шинэчилье” хөдөлгөөний залуучууд дэмжиж, өөрсдийн санал бодлоо хуваалцсан нь энэ юм. УИХ дахь намын бүлгийн гишүүд, түүний дотор нэн ялангуяа жагсаалтаар сонгогдсон гишүүдээс ший­дэмгий алхмууд ширүүн тэмцэл хүлээж байна. Гэвч намын гишүүдийн итгэл улам замхарч, эцэс сүүлдээ намын бүлгийн цөөн гишүүдийн хүзүүнээс оосорлогдож, барь­­цаа­­лагдсан нам мэтээр ний­гэмд харагдаж, биднээс их зүйл хүлээх шаардлагагүй болж байна. МАН-д фракц бүлэглэл байхгүй мэтээр өө­рөө өөрсдөөсөө нууж байгаа. Манай намд фракц байгаа гэдгийг М.Энхболдын, У.Хү­рэл­сүхийн, Сү.Батболдын, С.Бая­рын гээд нэрлэхэд цөөн ч, дагалддаг олон хүнтэй бү­лэг­лэл бий болж, бэхжсэн” гэв.  
Энэ удаагийн илтгэлүүдийг МАН-ын удирдлагуудаас ирж сонирхоогүй бөгөөд шинэч­лэлийг дэмжсэн цөөнгүй ахмад гишүүд оролцон, залуусыг дэмжиж буйгаа илэрхийлж байлаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан