Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Нийслэлийн Засаг дарга маргааш иргэдтэй уулзана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл маргааш газрын харилцаа хот байгуулалтын чиглэлээр нийслэлийн иргэдтэй уулзана. Уулзалтын үеэр,  иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар олгох, өмчлүүлэхээр НИТХ-аас баталсан 52 байршлын дэлгэрэнгүй мэдээлэл, нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр барилга барих зөвшөөрөл олгох журам болон газар өмчлөх, эзэмшихтэй холбоотой түгээмэл асуудлуудын мэдээллийг холбогдох албаныхан өгнө. Мөн сургууль, цэцэрлэгүүдийн эзэмшил газарт гардаг зөрчлүүдийг таслан зогсоох зорилгоор төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн газруудад тооллого, бүртгэл хийж хамгаалалтад авсан тухай “Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай” НИТХ-ын тогтоол, нийслэлийн Засаг даргын Захирамжийн  үндсэн агуулга, хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл хийх  юм байна. Нийслэлийн иргэнтэй хийх энэхүү уулзалт оролцох хүсэлтэй иргэн бүрт нээлттэй бөгөөд уулзалтын үеэр иргэд хэлэлцэж буй сэдвийн дагуу асуулт асууж, хариулт авах боломжтой. Нийслэлийн Засаг даргын иргэдтэй хийх уулзалт маргааш “UB palace”-ийн Их танхимд 10:00 цагт болно гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан